Монгол Улс дотооддоо шүлхийн вакцин үйлдвэрлэнэ

Манай улс шүлхийн вакциныг дотооддоо үйлдвэрлэж эхлэх нь ээ. Тодруулбал, Төрийн өмчит Био комбинат ХХК туршилтын хугацаанд үйлдвэрлэхээр бэлтгэл ажлаа хангаад явж буй аж. Тоног төхөөрөмж, сав боодлоо захиалаад аваад ирсэн. Одоо үйлдвэрлэх процесс л дутуу байгаа гэнэ.
Вакциныг туршилтын хугацаанд үйлдвэрлээд дотоодын болон хөндлөнгийн нийт гурван лабораторид шалгуулна. Хэрэглэж болно гэсэн үр дүн гарвал Монгол Улсын малын эмийн бүртгэлд бүртгүүлж, зах зээлд нийлүүлэх нь.
Эхний ээлжинд 30-50 мянган тун вакцин үйлдвэрлэхээр төлөвлөж буй талаараа тус компанийн захирал Д.Ууганбаяр онцолж байв. Үйлдвэрлэхэд болон лабораторид шалгуулахад хугацаа их орох тул хугацаа амлаж чадахгүй. Гэхдээ 2024 онд зах зээлд нийлүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж буйгаа мөн онцолсон юм.
Туршилт болж байна гэвэл Монгол Улсынхаа малыг шүлхийн вакцинаар хангах хэмжээний үйлдвэрлэл явуулах зорилт тавиад буй аж.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Арай л дэндүү байна шүү шүлхийн вакцин, мөн хонь м�##�аа хэрлийнтэй усан оруулаж хамуу өтнөөс нь с�##�гахгүй юмаа м�##� уга�##�га,ариутг�##� хийхээ байсанаас нийслэлд шүлхийтэй өвчтэй м�##�ын мах орохвыдээ таминээ