Нийгмийн

Н.Удаанжаргалыг эзгүйд "Тавантолгой төмөр зам" ХХК-д нэгжлэг хийж байна

АТГ-аас "Тавантолгой Төмөр Зам" ХХК-нд нэгжлэг хийж байгаа гэх мэдээлэл цацагдаад байна. Тэгвэл эл мэдээлэл үнэн бөгөөд одоо ч дуусаагүй үргэлжилж байгаа аж.

Гэвч эл компанийн захирал эзгүй байгаа. Тодруулбал, Н.Удаанжаргал БНСУ-д яваа билээ. Улмаар түүнийг зугтсан гэх мэдээлэл цахим орчинд цацагдсан. Тэрбээр, эрүүл мэндийн шалтгаанаар есдүгээр сард явсан бөгөөд одоо хүртэл ирээгүй байгаа юм.

Харин хамгийн сүүлд хэвлэлд өгсөн тодруулгадаа "Би зугатаагүй, компанийнхаа инженер техникийн ажилтнуудтай БНСУ-ын Сөүл хотноо Солонгосын Korea national railway, Koreal компаниудтай танилцахаар томилолттой явж байна" хэмээсэн байдаг.

"Тавантолгой төмөр зам" ХХК-д шалгалт хийж буй шалтгаан "Тавантолгой-Гашуунсухайт" чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын хөрөнгө, санхүүгийн асуудал байж болзошгүй. Учир нь тус компани захиалагчаар оролцсон. Харин гүйцэтгэгчээр "Голомт"-ын Д.Баясгалангийн "Бодь интернэшнл" групп, Санхүүжүүлэгчээр “Эрдэнэс Тавантолгой” компани ажилласан байдаг.

Ташрамд дурдахад, Ерөнхийлөгч асан Х.Баттулгын зарлигаар Н.Удаанжаргал "Хөдөлмөрийн баатар", "Голомт"-ын Д.Баясгалан Гавьяат эдийн засагч, нь “Эрдэнэс Тавантолгой”-н захирал асан Б.Ганхуяг Гавьяатаар энгэрээ цоолуулсан билээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Uugan.od
Uugan.od
2022-11-16 19:53

Bugdiig ni shalgaad hulgaich mun bishiig ni togtooh l heregtei

Зочин
Зочин
2022-11-16 20:42

Баттулгын б�##�аг ч дуусахгүй нь дээ. Хулгайч луйварчид л шагн�##� аваад л

Сайнбаяр
Сайнбаяр
2022-11-16 21:37

Нүүрсний хулгай их олон хүн хамарсан хулгай болж таарлаадаа

Зочин
Зочин
2022-11-16 21:37

АТГ мундаг байноо

Zochin bgd irgenzochin
Zochin bgd irgenzochin
2022-11-17 06:57

Hurungu,mungii ni ulsyn orlogo bolgoh

Зочин
Зочин
2022-11-22 08:01

одоо толгойлогчыг нь ,эзнийг нь баривчлах ажил л үлдлээ дээ.Мөн ч их хөрөнгө хулгайлж дээ хөөрхий.

Зочин
Зочин
2022-11-23 12:53

Яагаад гавъяат хөдөлмөрийн баатар болж болохгүй гэж. Анх удаа Монгол улсад төмөр зөм өөрсдөө тавьлаа. Хийсэнээ л ш�##�гаад байдаг дээд сэнтийд з�##�арчихаад идээд уугаад байдаг хүмүүсээ яаж ч чадахгүй. Ийм байхад яаж хөгжхөв дэ энэ орон. Дандаа л хийсэнээ барьж иддэг. Сөнөөж ард түмнээ мөлхүүлж байгаагаа толгойг нь илээд л байдаг дүүрчихсэн улс да хөөрхий.

Нараа
Нараа
2022-11-26 00:06

Ийм ажил хариуцчихаад гадаадад ингэж удаан явж болдог юм уу ард нь асууд�##� гарч байхад хурдан ирж учраа олох хэрэгтэй баймаар юм ер нь бүр төсөрчихсөн хулгайчууд юмдаа хуулийнхан хүн явчихсан гээд суугаад байх уу жирийн иргэнийг хаанаас ч олдог хариуцлага үүрүүлдэг хоридог шигээ ажлаачээ одоо арай даварч байна ядаж баригдсан хүмүүстээ ялыг нь өгч хөрөнгийг бүгдийг хураагаад яг Б�##� даргыг я�##�аа түүн шиг хураа өмссөн хувцас орох орон 2оос бусдыг хураа миний таньдаг 1 хүний Булган шубыг хүртэл хурааж л байсан шүү дээ улс орноо ард түмнээ хуурч мэхлэн хохироосоор байхад зүгээр сургуулийн сурагч сахилгуутахад өгөх ялнаас бага толгой илээд өнгөрөөгөөд байхуу наад хэрэгтнүүдээ .Одоо болсон үнэн илүү их
илчлэгдэх болно худ�##� хуурмаг ялагдах ёстой

Холбоотой мэдээ

Back to top button