УЛС ТӨР

Б.Мөнхбаатар сайд эзгүй тул "Кадастрын тухай хуулийн төсөл"-ийг хойшлуулав

Өнөөдрийн /2022.11.17/ УИХ-ын нэгдсэн чуулганы үдээс өмнөх хуралдаан өндөрлөлөө. Үүнээс өмнө дарааллын дагуу хэд хэдэн хуулийн төслийг хэлэлцэх гэсэн боловч салбарын сайд буюу БХБ-ийн сайд Б.Мөнхбаатар гадаад яваад эзгүйгээс хуулийн төслүүдийг хойшлуулав.

Кадастрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.06.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ болон Монгол Улсын Иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.06.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ хуулийн төслийн хэлэлцүүлгийг хойшлуулав.

Мөн Нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн газар чөлөөлөх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.06.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

Газрын төлбөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.06.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ хойшлуулав.

Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар Газрын ерөнхий хууль, Кадастрын тухай хууль, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль, Газрын төлбөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн газар чөлөөлөх тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн билээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
11 сар 17, 2022 13:47

Суганы үс гадаад яваад юм мэдлээ юу. Чадвар нь дутах байлгүй

Зочин
Зочин
11 сар 17, 2022 14:30

Ajlaaa hiigeech

Зочин
Зочин
11 сар 17, 2022 14:31

Төрийн ажил явагдахад бүү гай бол

нарантуяа
нарантуяа
11 сар 18, 2022 14:50

ашгүй дээ
Кадастрын тухай хууль д кадастрын зурагл�##�ын хэмжилт гэж нэрлэн кадастрын зурагл�##�ын хэмжилтийг Геодези, зураг зүйн тухай хуулмөр зохицуулагддаг асуудлыг давхар кадастрын үйл ажиллагаа болгон дахин тусгай зөвшөөрөлтэй болгон боловсруулсан нь Хууль тогтоомжийн тухай хуулийг зөрчсөн ийм хуулийг УИХ хэлэлцдэг нь ер нь зөв үү л гэж асуумаар
Үүнийг УИХ-ын ТГ болон Байг�##�ь орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Хууль зүйн байнгын хороо болон бусад байнгын хорооноос тодруулж сурв�##�жлаад өгөөрэй

Back to top button