УЛС ТӨР

MCS тус санаж, Ерөнхийлөгч өш зангидав

“Эрдэнэс Тавантолгой” ТӨХК-д түшиглэн байгуулагдсан “Тавантолгой түлш” зах зээлд шахмал түлш нийлүүлэх үүрэг хүлээн ажиллаж буй. Нийслэлд түүхий нүүрс түлүүлэхгүй байх шийдвэрийг Засгийн газраас гаргасантай холбогдуулан тус компани өнгөрсөн жилээс эхлэн, шахмал түлш үйлдвэрлэж байгаа юм.

Шахмал түлшийг үйлдвэрлэхдээ технологийн шаардлагад нийцүүлэх зорилгоор угаасан нүүрсийг “Энержи Ресурс” компаниас авч буй. “Энержи Ресурс” компанийн нүүрс угаах үйлдвэрээс жилд 2-3 сая тонн орчим хаягдал нүүрс гардаг. Хоёр талаас, шахмал  түлш үйлдвэрлэхэд угаасан нүүрс  илүү зохимжтой, нөгөө талд угаасан нүүрсний овоолго зах зээлийн эргэлтэд ордоггүй тул хэрэгцээг ингэж нөхсөн байна.

“Энержи Ресурс” компанийн зүгээс нийгмийн хариуцлагын хүрээнд угаасан нүүрсний овоолгоос  таван жил хэрэгцээндээ тааруулан үнэгүй ашиглах гэрээг “Тавантолгой түлш” компанитай  байгуулжээ. Харин “Тавантолгой түлш” компани жилдээ 600 сая тонн орчим нүүрсийг “Энержи Ресурс” компанийн угаалгын талбайгаас авч хэрэглэх юм.

Гэтэл Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр угаарын хийнээс үүдэж амиа адсан байж болзошгүй зургаан иргэний ар гэрт эмгэнэл илэрхийлэхдээ ““Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн эрчим хүчний нүүрсийг шахмал түлшний түүхий эд болголгүй “Энержи ресурс” ХХК-ийн угаасан нүүрсний хаягдлыг сонгов? Барьцалдуулагч бодисын үнэ, чанарын асуудал анх танилцуулсан байдлаасаа яагаад зөрөв?

Шахмал түлш үйлдвэрлэх үйл явцад “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас бүрдүүлсэн Ажлын хэсгийг яагаад сольж, халах болов? Эрдэнэс Тавантолгой ХК-ийн эрчим хүчний нүүрсэн дэх хүхрийн хэмжээ “Энержи ресурс” ХХК-ийн хаягдлаас 1.9 дахин бага хэмжээтэй байгаа юм. Гэтэл яагаад гэнэт илүү их хүхэртэй, хаягдал нүүрсийг ашиглахаар шийдвэрлэв? Энд хэний, ямар ашиг сонирхол нуугдаж байна гээд хууль хяналтын байгууллагын олж тогтоох ёстой олон асуултууд хариултаа хүлээсээр л байна” гэж онцолсон юм.

Төрийн тэргүүн эмгэнэл илэрхийлэх нэрээр мөнхийн өштэй мэт загнадаг MCS группийг ниргэхээ мартсангүй. Монгол Улсад нүүрс угаах үйлдвэр хэд билээ. Тэдгээрийн овоолгыг зах зээлийн эргэлтэд үнэгүй оруулах нь төрд ашигтай тусна зэрэг энгийн логикийг Ерөнхийлөгч Х.Баттулга мэдэхгүй мэт аашилсан нь шүүмжлэл хүлээгээд байна.

Ерөнхий сайд асан С.Баяр “Жаран хоног”  дурсамж номондоо Ерөнхийлөгч Х.Баттулгыг  нэгэнтээ  “Энэ муу Эм-Си –Эсийнхэнд дургүй хүрээд байх юм. ...Хоосон газраас ч мөнгө шүүрнэ. Одоо бүр долларын тэрбумтан боллоо. Будаа болгоод өгөх юм сан” гэж ярьсан талаар дурдсан байдаг.

Үнэхээр ч  тусгаар улсын бэлгэ тэмдэг болж, төрийн тэргүүний өндөр сэнтийд суусан хойноо хүртэл “Будаа болгох” өш хонзонгоо орхиж чадахгүй хэвээр яваа нь харамсалтай.  Төрийн тэргүүн нь эмгэнэлдээ хүртэл улс төрийн өш хонзонгоо шигтгэж сууна гэж юу байхав. Том агуулгаа бас бодох ёстой билээ.

Ж.МЯДАГБАДАМ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
15 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Монгол хүн
Монгол хүн
2019-10-10 10:03

Бизнесийн хор шар байж болно...бөх хүний мунаг дайчин тэнэг зан ч байж...гэхдээ хамгийн том татвар төлөгчтэй тэнэг сэдвээр тэнэгтэнэ гэхээр гадны улсын хатг�##�га юм шиг...

ганаа
ганаа
2019-10-11 22:12

Эм Си Эсийн хѳлсний бичээч нар идэвхтэй байна шүү

Зочин
Зочин
2019-10-11 13:37

Yag tiim

A
A
2019-10-10 13:17

Ene nuurs n arai dendej bna

Бат
Бат
2019-10-10 15:44

Жэнкогийн амьдарлын учир утга нь эм си эс ийг дарамлах устгах

Зочин
Зочин
2019-10-17 19:14
Reply to  Бат

Ер нь бол MCS-ийг байхгүй болгочихвол Монголд л хэрэгтэй дээ...

Зочин
Зочин
2019-10-10 16:01

Хотын гудамжинд мод тарьж болдоггүй, цэвэрлэх байгууламж барьж, саар�##� ус гаргаж болдоггүй, утааг бууруулах оролдлого хийж болдоггүй, театр музей, сургууль цэцэрлэг, нефтийн үйлдвэр барьж болдоггүй, гүүр зам тавьж болдоггүй дандаа болохгүй бүтэхгүй т�##�аас нь харж гутаан доромжлогч бөөн хар хүч буй болжээ.

Зочин
Зочин
2019-10-10 20:22

Женко үнэгүй нүүрс авч байгааг мэдээгүй биш мэдэж л байгаа харлуулах хагар�##�дуулах зорилготой дээрхи бүхнийг ярьсан байхаа өс зангидсан хар хор сэтгэлээ барьж дийлэхгүй хүний үхэлийг хүртэл ашигладаг муу зүгийн энергитэй хүн юм .

Зочин
Зочин
2019-10-11 07:12

Энэ их өш хонзонгоос болж ямар их хохирол улсын орлого амсаж байндаа хэрэв төмөр замаа тависан бол утааг �##�ь хэдий нь шийдчих байжэ

Зочин
Зочин
2019-10-13 09:01

Ийм хүнийг сонгож л байдаг. Манайхан дүүрсэн улсууд юм даа. Өс санаж, мууг бодож, мөнгө өдөр шөнөгүй зүүдэлдэг хүн төрийн түшээ болох эрхгүй

Баагий
Баагий
2019-10-13 22:16

Ёоооё болио боль та нар MCS-нхээн, одоо энэ улсаа хөгжүүлчихье тэхүү, та нарын шун�##�ын хязгаар одоо болоо шдээ

MatFuse
MatFuse
2020-01-17 16:15

Viagra 40 Pills For $99 Pastilla Cialis Uso Trusted Meds Online Reviews [url=http://cialibuy.com]cialis 5 mg[/url] Cialis Ulcera Legally Cl

MatFuse
MatFuse
2020-01-30 16:30

Prescription Tadalis Sx Soft [url=http://cialibuy.com]Cialis[/url] Cephalexin Daily Dose Buy Cialis Kamagra Carrefour

LesOrdiff
LesOrdiff
2020-02-05 16:00

Commander Baclofen http://apcialisle.com/# - Buy Cialis Medscom cialis 20mg for sale Cialis 20mg Unterschied

LesOrdiff
LesOrdiff
2020-02-09 03:36

Cephalexin Kidney In Cats http://buycialisuss.com - cialis price Discount Card For Effexor Xr Cialis Viagra Verschreibungspflichtig

Холбоотой мэдээ

Back to top button