УЛС ТӨР

Н.Ганибал: Халзан бүргэдэй ордын лиценз олголт зохион байгуулалттай

Хуваарь ёсоор даваа гараг бүр УИХ дахь намын бүлгүүд хуралддаг билээ. Энэ дагуу АН хуралдаж, мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн Н.Ганибал "Өнөөдөр манай намын бүлэг хуралдаж, хоёр асуудалд хэлэлцлээ. Нэгдүгээрт, МАН-ын амлалтыг биелэж байгаа, хэрэгжүүлж буй эсэхийг хэлэлцсэн. Хоёрдугаарт, газрын багц хуулийн талаар мэдээлэл сонсож, байр сууриа нэгтгэлээ.

Амласан амлалтаа биелүүлж байгаа юу, үгүй юу гэдгийг хэлэлцэж байгаа. Ногоон хөгжил гэсэн 38 дахь зорилт нь анхаарал татаж байна. МАН 2020 онд агаарын бохирдлыг бууруулна, иргэдээ ундны усаар хангана, хөрс хамгаалал, тусгай хамгаалалттай газрыг хэмжээг нэмэгдүүлнэ гэж амлажээ. Гэвч өнөөдөр нийслэл болоод 21 аймагт амьдарч байгаа иргэд агаарын бохирдол буурсан уу үгүй юу гэдгийг хамгийн сайн мэдэж байгаа. Гэвч агаарын бохирдол нэмэгдсэн. Хүхрийн исэл дөрвөн дахин ихэссэн, pm2,5 гэх тоосонцор Баянхошуунд гэхэд маш аюултай хэмжээнд хүрчээ. Нас барж буй 10 хүн тутмын нэг нь энэ утаа, тоосонцроос болж буй гэдэг судалгааг эрдэмтэд гаргасан байна. Зөвхөн өөрсдийнхөө өгөх гэсэн тоог өгч хуурч байгааг энэ эрдэмтдийн судалгаа харуулж байна. Сайжруулсан түлш гарснаас нөхцөл байдал улам дордож байна.

Халзан бүргэдэй ордын лиценз олголт зохион байгуулалттай. МАН, эрх баригчид хууль зөрчихдөө зохион байгуулалттайгаар хийдэг. Аялал жуулчлалын бүс нутгийг зөвхөн дарга нар авдаг боллоо. Тусгай хэрэгцээний газар олголт бүрийн авлига, ашиг сонирхлын зөрчил байна" хэмээлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-11-21 12:57

,,хүүхдүүдээ хажуудаа дагуулаад х##уун хүйтэнд архилан согтуурч байгаа эцэг эхийг цэгцэлж журамлаж хатуу арга хэмжээ авмаар байна Хогын цэг дээр амьларч байгаа хүмүүсээ цэгцэлж төр анхаармаар байна Мөн захын гадаа аймшгийн эр нм согтуучууд амьдрах гэж хог үарлаггүй архи уух гэж хотын соёлыг маш муухай харагдуулж байгааг их хурлын гишүүд бодит байл## дээр нь ирж үзмээр байна Маш хэцүү нүд х##тирмаар дүр зураг харагддаг

Зочин
Зочин
2022-11-21 13:00

Гадны хөрөнгө оруул##т, улсын ажил зогосоохын эсрэг гэж нутаг усаа бэлчээрээ Өвгөдийнхөө үлдээж өвлүүлсэн газар шороогоо хамга##сан Ард Түмэнээ Төрийн нэрээр харгислан дардаг болжээ!!! Монголчууд Улс даяараа нэгдэн тэмцэхгүй бол нутаг орон чинь ухуулж төнхүүлж цөлжсөн ангам## усгүй там боллоо шүү!!!

Зочин
Зочин
2022-11-21 13:01

Ард иргэд ядуураад газар шороо минь ухагдаж дуусч байнадаа

Зочин
Зочин
2022-11-21 13:01

Мулгуу удирдагчтай мунхаг засгийн бодлого энэ мэтчилэнгээр эко системээ хорлосоор л байх уу.Одоо зогсоохгүй бол оройтох нь байна шүү...

Зочин
Зочин
2022-11-21 13:02

Iim ma##aasaa yalgagdahgui bolson ulsuudiig yaamaar ch um be de

Зочин
Зочин
2022-11-21 13:23

Хийж бүтээсэн түй үгүй байгаа биз хахаха

зоч
зоч
2022-11-21 21:55

ан- хан та нар л идэх ёстой бол бусад нь болохгүй юм аа даа. Хөгжил дэвшлийн чөдөр тушаа луйварчид аа

Холбоотой мэдээ

Back to top button