Нийгэм мэдээ

АМНАТ-ын улмаас баяжуулах, боловсруулах үйлдвэрүүд өрөнд орж, зогсоход хүрчээ

Ашигт малтмалын тухай хуульд 2019 онд нэмэлт өөрчлөлт оруулж, ашигт малтмалыг баяжуулах, боловсруулах шатанд давхардуулж ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр/АМНАТ/ ногдуулах болсон билээ. Үүний улмаас баяжуулах, боловсруулах үйлдвэрүүд өрөнд орж, үйл ажиллагаагаа зогсоосон талаар "Монголын хүнд үйлдвэрийн эрдэс холбоо" ТББ, гишүүн компаниудын төлөөлөл өнөөдөр мэдээлэл хийлээ.

Боловсруулах үйлдвэрүүд тасралтгүй ажиллахын хэрээр өр үйлдвэрлэж байна хэмээн тус холбооны гишүүд мэдээлсэн юм. Монгол Улсаас экспортлож буй ашигт малтмалын тодорхой хувийг нь боловсруулж, нэмүү өртөг шингээж ажиллах нь үйлдвэрлэгчдийн гол зорилгын нэг гэдгийг хэвлэлийн хурлын үеэр дурдлаа.

"Монголын хүнд үйлдвэрийн эрдэс холбоо" ТББ-ын төлөөлөл "Манай улсаас экспортлож буй ашигт малтмалыг урд хөрш рүү түүхийгээр экспортлодог бөгөөд хилийн цаана баяжуулж, боловсруулж, бүтээгдэхүүн болгон худалдаалдаг. Бид үүнийг нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн болгон гаргадаг юм. Эдгээр үйлдвэрийг байгуулахдаа хувийн зардлаар гаргасан. Гэтэл АМНАТ-ийн улмаас өнөөдөр бүхий л боловсруулах үйлдвэрүүд өрөнд орж байна. Үүний улмаас боловсруулах үйлдвэрүүд бүгд хаалгаа барилаа. Экспортлож буй ашигт малтмалын тав орчим хувийг боловсруулж, баяжуулж гаргадаг байсан бол цаашдаа таван хувь ч үгүй болохоор нөхцөл байдал үүслээ" гэсэн юм.

Хамгийн гол асуудал нь давхар авч буй АМНАТ гэдгийг тэд онцлов. Үүнийг хуулийн дагуу шийдэхгүй бол гадаадын хөрөнгө оруулагчдыг татах бололцоо байхгүй гэдгийг дурдсан юм. Түүгээр ч зогсохгүй хэд хэдэн асуудлыг дагуулж байна гэлээ. Үүнд,

  • Баяжуулах үйлдвэрүүдийн үйл ажиллагаа зогссон
  • Орон нутагт төвлөрөх төсөв багассан
  • Агуулга багатай төмрийн болон жоншны хүдэр эдийн засгийн эргэлтэд орохгүй гацсан
  • Баяжуулах, боловсруулах үйлдвэрүүдэд орж ирж буй төсөл хөтөлбөр зогссон
  • Монгол Улсын баяжуулах үйлдвэрийн цаашдын ирээдүй зогсонги болсон
  • Ажлын байр багассан
  • Энэ мэргэжлээр мэргэших мэргэжилтнүүд ховордсон байна.

Боловсруулах үйлдвэрүүд уул уурхайн компаниудаас шууд экспортлох боломжгүй, зайлшгүй дахин боловсруулалт хийж байж агуулгыг нь нэмдэг, хаягдал завсрын бүтээгдэхүүнийг авдаг ажээ. Тус хаягдал бүтээгдэхүүнийг нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн болгохын тулд 70-80 хувийн хаяж, үлдсэн 20 хувийг нь боловсруулдаг аж. Бэлэн болсон бүтээгдэхүүнээ экспортлохдоо олон улсын жишиг үнээр борлуулах хэрэгтэй байдаг ч тус боловсруулах үйлдвэрүүд жишиг үнээр худалдаалж чаддаггүйн улмаас их хэмжээний алдагдалтай ажилладаг байна.

Мөн 2019 оноос хойш боловсруулах үйлдвэрүүд үйл ажиллагаагаа зогсоож, үйлдвэрийг барьсан, өргөтгөсөн, засварласнаас илүү зардал АМНАТ хэлбэрээр өр болон үүссэн ажээ. Компаниуд өрөө төлж чадаагүйн улмаас өмч хөрөнгөө алдах, нөгөө талаас эдийн засгийн эргэлтэд сөрөг нөлөө үзүүлж байгаа аж.

Уул уурхайн лиценз эзэмшигчид АМНАТ-ийг нэг удаа төлдөг бол боловсруулах шатны лицензгүй компаниас авч буйг болиулахыг хүсэж байгаа ажээ. Боловсруулах шатны лицензгүй үйлдвэрээс АМНАТ авдаг олон улсын жишиг байхгүй хэмээн онцоллоо.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-11-21 12:57

Аргагүй шүү дээ.Нүүрсний уурхайгаас худ##даж авахдаа АМНАТ төлнө.БАЯЖУУЛЖ угаагаад гаргахдаа дахин давхар АМНАТ төлж байгаа юм.ИЙМ ЗАВХАРСАН ХУУЛЬ БАТЛАХАД Бадмаанямбуугийн БАТ ЭРДЭНЭ ИХ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ ,ОЙМС НАРАНБААТАР/одоо хөтөлийн ДАРГА гэгдэж буй Наранбаатар/ ИХ ХУВЬ НЭМЭР БОЛСОН ДОО. Ж:нь Нүүрс угаах үйлдвэрийг ОЙМС НАРАНБААТАР зогсоож чадаж байсандаа.Уул нь Эрдэнэтийн нунтагийг зэс утас цувим## болгох арга технологи болон , компаниуд байгаа юм.Даанч давхар АМНАТаас болоод боловсруулах үйлдвэр баригдахгүй бэлнээр авах нь хямд болчихоод байгаа юм.Эх орондоо ийм ГАЙ БОЛДОГ НӨХДИЙГ ######УУЛАХ ХЭРЭГТЭЙ БАЙГАА ЮМ.Манайх бол харин толгой дээрээ аваачаад з##чихаад байх юм.

Холбоотой мэдээ

Back to top button