Top StoriesТойм, анализУлс төрийн халуун сэдэв

Ерөнхийлөгч, сайд нар, УИХ-ын гишүүдэд хамаарах 30-40 их наядын хохиролтой нүүрсний хэрэг шалгагдах уу, тохироод зогсох уу

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын сүүлд дэвшүүлээд байгаа нийгмийн акц нь "Нүүрсний хулгайтай тэмцэх". Тэрбээр "...Нүүрс тээврийн асуудалд А.Адьяасүрэн гишүүнээс өгсүүлээд манай улс төрийн томчууд оролцсон" гэж онцолсон нь бий. Мөнхүү Т.Доржханд гишүүн хохирлын хэмжээг 30-40 их наяд хэмээн зарлаад буйг анзаарууштай.

Тэд энэ акцаа "Эрдэнэс Тавантолгой" ТӨХК-д БЭТ томилж, Б.Ганхуягийг Гүйцэтгэх захирлаас чөлөөлснөөр эхлүүлсэн. "Нүүрсний мафи" гэж нэрлээд байгаа бүлэглэлтэйгээ тэмцэхийн тулд УИХ-ын түр хороо хүртэл байгуулав. Улмаар өнгөрөгч долоо хоногт "Тавантолгой төмөр зам" ТӨХК-ийн удирдлага Н.Удаанжаргалтай холбоотой дөрвөн албан тушаалтныг цагдан хорьж, 24 байгууллага, 33 хүнийг хамарсан ажиллагааг АТГ-аас зохион байгуулсан юм.

Ингэснээр "Эрдэнэс Тавантолгой"-н нүүрсний асуудал, төмөр замын агуулгаар УИХ-ын гишүүд, сайд нараас хэн хэн шалгагдахаар байгаа нь ихээхэн анхаарал татсан асуудал болоод байна.

-ӨМНӨХ ШАЛГАЛТУУД ХЭРХЭН ЯВАГДСАН БЭ-

ГЕГ: Дөрвөн удаа шалгалт хийж, АТГ-т бүрдүүлбэрээр хүргүүлсэн

Гаалийн ерөнхий газраас үе үеийн Сангийн сайдаар ахлуулсан баг гарч, дараах шалгалтуудыг зохион байгуулан, бүрдүүлбэрээ АТГ-т хүргүүлсэн гэдгээ тайлбарлаж буй. Үүнд,

Нэг. 2013 онд хийсэн шалгалтаар 3758 техник хэрэгслээр тээвэрлэсэн 379 мянган тонн нүүрсэнд хийсэн гаалийн мэдүүлэг олдоогүй,

Хоёр. 2018 онд хийсэн шалгалтаар 2527 машин 17 мянган удаагийн давтамжтайгаар хоосон гарсан байж болзошгүй,

Гурав. 2022 оны дөрөвдүгээр сард хийсэн шалтгалтаар, "Монпропа холдинг", "Ханбогд инженеринг" ХХК-иуд гаалийн бүрдүүлэлтгүйгээр, зөвхөн хамтарсан манифестиар нүүрс нэвтрүүлсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон,

Дөрөв. 2022 оны тавдугаар сард хийсэн шалгалтаар, 2017-2022 оны дөрөвдүгээр сар хүртэлх нийт тээврээс 1329 тээвэрлэгчийн 22664 бичлэг буюу 12189 тээврийн хэрэгслийн бүртгэл зөрүүтэй байж болзошгүй гэх дүгнэлт гарчээ.

АТГ: Найман хүнийг яллагдагчаар татан шалгаж байгаа

Гаалийн ерөнхий газраас хийсэн гэгдэх уг шалгалтуудын талаар АТГ хэрхэн шалгасан талаараа дараах тайлбарыг өгөөд буй. Үүнийг агуулгаар нь базаж хүргэвэл,

Нэг. Анх 2011 онд нүүрс бүрдүүлэлтгүй нэвтрүүлсэн гэсэн нэг хэрэг шалгагдаад, 2014 оны онд яллах дүгнэлт үйлдлүүлэхээр прокурорт шилжсэн.

Хоёр. Манайд 2013 оны хэрэг гэж байхгүй.

Гурав, дөрөв. ЦЕГ, АТГ-аас хамтарсан ажлын хэсэг гарч, 2022 оны дөрөв болон тавдугаар сараас хойш мөрдөн шалгах ажил явуулж байна.

Одоогийн байдлаар НАЙМАН хүнтэй, ДОЛООН машинаар 3000 гаруй тээврийн хэрэгслийг бүртгэлгүй нэвтрүүлсэн гэсэн хэрэгт Эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаад шүүхэд шилжүүлэх саналтай шийдвэрлээд байна. Нүүрс хууль бусаар бүртгэлгүй нэвтрүүлсэн гэх хэрэгт 20 гаруй хэрэг байна. Эдгээрээс нэлээдийг нь хаасан. Хахууль авсан 3-4 хэргийг урд онуудад шийдвэрлэж байсан.


ЖИНХЭНЭ ТОМ "АН"-ГАА АТГ АТГАЖ АВЧ ЧАДСАН УУ

Асар их цаас, тоон бүрдүүлбэрээс шүүсэн дээрх шалгалтуудын үр дүн чухам юу байв. Хэнийг яллаж, хэнээс хохирол барагдуулах нь тодорхой харагдахгүй байгаа юм. Уг нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн мэдэгдээд буйгаар бол, нүүрс, төмөр зам дагаад манай УИХ-ын гишүүд, сайд нараас шалгагдах учиртай.

Тэдгээр нэрсийг ил зарлаж, шалгалтыг эхлүүлж чадах уу гэдэг нь ихээхэн анхаарал татаж байна. Одоогоор сошиал орчинд,

  • Сөрөг хүчнээс УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, А.Адьяасүрэн нар,
  • Эрх баригч намаас Ч.Ундрам,
  • Сайд нараас Т.Аюурсайхан, Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар, Б.Жавхлан,
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн үед зурагдсан оффтейк гэрээнүүд,
  • Ерөнхийлөгч асан Х.Баттулгын үед хамаарах төмөр замын асуудлуудаар шалгагдах үндэслэлтэй гэгдэж буй.

Нүүрсний хэрэг дагасан 30-40 их наядын алдагдал чухам саарал ордонд орж тухалсан эрхмүүдтэй холбогдоно гэж хөшигний ард яригдаж буй.Түүнчлэн "Энержи Ресурс", "Эм Си Эс"-тэй гүн харилцаа хамааралтай Ч.Хүрэлбаатар гэнэт баатрын дүрд шилжиж, Голомтын Д.Баясгалан руу шүгэл үлээж эхэлсний учрыг хэрсүү нүдээр харах шаадлага үүсэж байна.

С зөвшөөрөлтнүүдийг хэрхэн шалгах нь тодорхойгүй байна

АТГ-аас нүүрс болон С зөвшөөрөлтэй холбоотой есөн хэрэг ажиллагаанд байгааг тодотгосон.

Харин АТҮТ-ийн захирал Б.Гүрсоронзон "Хятад талаас ч тэр, Монгол талаас ч тэр тавьдаг хяналт нь С зөвшөөрөл учраас зайлшгүй өгөх ёстой. Шаардлага хангасан тээврийн хэрэгсэлд хил нэвтрэхэд л С зөвшөөрлийг өгдөг. Гашуунсухайт боомтод Хятад талаас улиралд 6000 зөвшөөрлийн квот өгдөг" гэсэн мэдээллийг УИХ-ын түр хороонд өгчээ.

Эх сурвалжуудын түвшинд С зөвшөөрөл өгөх статус бүхий АТҮТ-ийнизахирал Б.Гүрсоронзон ч өөрөө бөмбөлөг тээврээр шалгагдах үндэслэл бүрдсэн гэгдэж буй.

Гэхдээ С зөвшөөрөл дээр АТГ яг ямар стратеги баримтлан, хэнийг онилон ажиллаж буй нь тодорхойгүй байна. Өмнөх С зөвшөөрлөөр шалгагдсан кэйсүүдийг харахад АТГ нь АТҮТ-т ихээхэн өршөөлт нүдээр хандсаар ирсэн билээ.

Тухайлахад, одоогийн УИХ-ын гишүүн А.Адьяасүрэнгийн С зөвшөөрөлтэй холбоотой Эрүүгийн хэрэг хуулийн шатанд нэлээд удаж байна. Түүнчлэн АТҮТ нь ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан тэргүүтэй улстөрчдийн хамгаалалтад орж, авлигын хэргээр шалгагсад нь бүгд албан тушаалтайгаа үлддэг. Өөр газар даргаар шилжин томилогддог байдал нэгэнт хэвшил болчхоод байгаа юм.

СЭТГҮҮЛЧИЙН ТЭМДЭГЛЭЛ: АТГ нүүрсний хэрэг дээр яг бие даасан статусаа хадгалж, шударгаар ажиллаж чадваас төрийн тэргүүн, Засгийн газар, УИХ-ын танхим руу нэвтрэх боломж, логикууд харагдаж буй.

Гэвчиг наагуур нь "Ажнай" Д.Бат-Эрдэнээр оролдсон төдий болоод өнөөх нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хамгаалалтад ороод, асуудал зогсчихож мэдэхээр билээ. Мөнхүү Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн, Т.Аюурсайхан тэргүүтэй Засгийн газрын гишүүд нь нүүрсний гэрээнд холбогдоод ирэхээр Л.Оюун-Эрдэнэ асуудалд чухам хэрхэн хандах нь тодорхойгүй юм.

Жоомоо алах гэж байгаад гэрээ шатаах үлгэрээр Засгийн газар өөрөө ч ганхчих эрсдэлтэй. УИХ-д бизнес бүлэглэлүүд хамгаалаад суучихсан УИХ-ын гишүүд ч үүн дээр хавь хамсаатнаа ухуулаад байхыг хүсэхгүй. Явсаар энэ хэргээс нэг ихийг хүлээлтгүй мэт л улс төрийн бачим уур амьсгал бүрдчихээд байгаа билээ.

Г.ИТГЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
29 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-11-22 08:37

Гашуунсухайт төмөр замын санхүүжилтийг ш�##�гуулцгаая. Жонхуу Баясг�##�ан нарын шүүсийг шахахад олон юмны учир тайлагдана. Нүүрсний асууд�##� үнэнээр явб�##� засаг огцорч байж л шийдэгдэнэ дээ

Зочин
Зочин
2022-11-22 10:12
Reply to  Зочин

МАН ЖДҮХС г идсэн байна гээд гаргаад ирсэн чинь УИХ дахь 49 МАНгарууд хуваагаад авчихсан байсан..Түүнийгээ дарах гээд НДС , ЭМДС гээд гаргаад ирсэн Мангас УНДАРМАА нь банктайгаа холиод идчихсэн.Дээрхи хэргийг чимээгүй болгох гээд ХӨГЖЛИЙН БАНКНЫ дуулиан гаргаад ирсэн 20 улстөрчийг нэрлэсэн 17 нь МАНын ГИШҮҮД нэрлэгдэв. Энэ дуулианаа дарах гээд нүүрсний хулгай гаргаад ирсэн.Бас л МАНы томчууд Ч.Хүрэлбаатар , Аюурсайхан , Чойжилсүрэн, Ц.Нямдорж нарын нэр гэр дуулдаад эхлэлээ.Тэгээд эдгээр нөхөд Хаянхярваа , УНДАРМАА нар шиг хялбаршуулсан маягаар жүжиг дуусна биз дээ

Зочин
Зочин
2022-11-22 08:53

дээгүүрээ тохиролцоод хулгайлаад идээд байв�##� монголд үлдэх юм байнуу

Зочин
Зочин
2022-11-22 09:00

Гишүүд нь хулгайлчихсан бол тэгсхийгээд чимээгүй болно биз энэ ч дэндэх нь дэндлээ шүү ард түмэн харж л бгаа байлгүйдээ

Зочин
Зочин
2022-11-22 09:01

Хялбаршуулсан горимоор торгуулиад л өнгөрнө. Ял өгнө гэвэл манай ард түмэн тэднийг дийлэхгүйэ

Зочин
Зочин
2022-11-22 09:01

хүрэлсүх оюунэрдэнэд над дээр болон өөр дээрээ г�##� ноцоох бий гэж анхааруулж болгоомжилж байгаа даа

Зочин
Зочин
2022-11-22 09:01

Tohirood bolih bhdaa kkkk bvgd adilhan hulgaichid yum chini kkkkkk

Зочин
Зочин
2022-11-22 09:02

За даа. Ардын намынхнаас шудрага шийдвэр хүлээх хэрэггүй биз ээ. Ардын намаас Монгол улсынхаа төр, засгаа цэвэрлэцгээе.

Зочин
Зочин
2022-11-22 09:08

Яармаг шиг түгжрэл бинзен такси гэхгүй хотын төвд сайхан бна. Өнгөрсөн 5д яармаг нисэх ч амьтан болсон сурагтай. Эргүү үмбүүнүүд очиж очиж яармагт байр авж л бдаг. Та хэдийгээ мөн ч их өрөвдөх юм даа хотын төвийн би

Зочинhg hgсм
Зочинhg hgсм
2022-11-22 13:18
Reply to  Зочин

энэ хүрэлбаатар, чойжилсүрэн, аюурсайхан, хүрэл сүх нарын толгой өнхөрч цайж хэвтээсэй билээ. үнэхээр ийм хог шаарууд төрийн толгойд гарч ард олноор тохуу хийж бцйд эгдүү хүрч байна.

Зочин
Зочин
2022-11-22 09:20

Яармаг шиг түгжрэл бинзен такси гэхгүй хотын төвд сайхан бна. Өнгөрсөн 5д яармаг нисэх ч амьтан болсон сурагтай. Эргүү үмбүүнүүд очиж очиж яармагт байр авж л бдаг. Та хэдийгээ мөн ч их өрөвдөх юм даа хотын төвийн би

Зочин
Зочин
2022-11-22 09:21

яанаа Ийм аймаар хулгай хийчихсэн нь илрээд байхад ард түмэн юу ч хийхгүй тохирсон гэнээ гээд сууж байх юм уу

Зочин
Зочин
2022-11-22 09:25

Занданшатарыг 76 тай хамт тараацгаа

Зочин
Зочин
2022-11-22 09:55

Хялбаршуулсан журмаар улиг домог болсон хилийн хориг хэд хоног тавиад дараа нь тогтсон ханш 40 сая төгрөгөөр торгоод цэвэрхэн хий л дээ тэгэхгүй бол улныхан барьцаад байнаа гээд толгойг нь илээд явуулна.

Зочин
Зочин
2022-11-22 10:10

Гашуун сухайтын төмөр замын оффтейк гэрээний үнэ яахаараа бусад нэг төрлийн төмөр замуудаас өртөг нь 3.5 дахин өндөр өртэгтэй байнаа

Зочин
Зочин
2022-11-22 10:23

Бүх эд хөрөнгийг нь хураа

Зочин
Зочин
2022-11-22 10:43

МАНАН байсан цагт ямарч асууд�##� шийдэгдэхгүй. Ялангуяа МАН төрд байсан цагт энэ улс тоглоом болоод дуусах байлгүй

Зочин
Зочин
2022-11-24 20:30
Reply to  Зочин

Ардчилсан намаас Өмнөговиос угшилтай Нүүрсний хулгайч ченж УИХ эрхэм гишүүн Д Батэрдэнэ энэ этгээд Монголын төрийг атгачихсан хулгайч даа

хүннү
хүннү
2022-11-22 12:12

Энэ нөхдүүд хулгайч нар юм байна. Эднийг яаж шийтгэх нь хамаагүй. 40 их наяда�##� улсадаа өг. Монголчуудын орой дээрээ тахиж байсан нөхөдүүд маань манийгаа “�##�сан” байна шүү. Ёстой чоноо чоно гэдэг боллоо. Одоо Оюун-Эрдэнэ, Нямбаатар нарлуу дайны г�##� асна. За ингээд жинхэн “улс төр” эхлэнэ, ард түмэн яах юм гудамжиндаа л гарна.

Зочин
Зочин
2022-11-22 13:19

энэ ундрам гээд улаан луйварчин аавынхаа адил новшийн хүүхэн байх юм хаана луйвар тэнд нэр нь Содбаатар аавтай нь сүжрээд охин нь хамга�##��##�танд байдаг гэдэг үнэн юм явж явж Хүкт их юм байна аа дандаа үл бүтэх юмнууд тойрсон

Эгэл иргэн
Эгэл иргэн
2022-11-22 13:28

ТОХИРОЛЦООД үзээрэй АЛАЛЦАНА шүү за

Зочин
Зочин
2022-11-22 14:11

ene baliar zasgiig ogcruulj,ih hurliig taraaval taarna,

Иргэн
Иргэн
2022-11-22 17:18

Ард олон минээ 40 50 их наяд гэдэг чинь.УБ хот шиг хэдэн хот байгуулах .Ард олон баян чинээлэг амг�##�ан тайван амьдрах БОЛОМЖОО хулгайлууллаа. ХУЛГАЙЧ мафийн эсрэг дарга сайд нам хамр�##�гүй дав�##�га�##�ж ОЮУН ЭРДЭНИЙ ЗАСГИЙН газрын ЭХЛҮҮЛСЭН Нүүрсний болон бусад ЛУЙВАРЫГ илчлэхэд дэмжлэг үзүлцгээе.

gunaa
gunaa
2022-11-22 22:30

tun udahgui huun heleltseh hugatsaa duusaad hereg haadah ym , uur arga ene tur zasagt bhgui!

Зочин
Зочин
2022-11-22 23:38

АН-нэрээр хуягласан мэргэжлийн луйварчид үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг бужигнаж байна. Нөгөө луйвраа д�##�длах гэж МАН руу довтолж хамт унах санаатай. 1990-ээд оноос эхэлсэн 30 гаруй жилийн луйврын 90 гаруй хувь нь АН бөлгөө.

Зочин
Зочин
2022-11-23 03:28
Reply to  Зочин

Чи бол солиороод явчихлаа, бүх "но" МАН д байгааг ард түмэнд одоо бүүүр ил болсон штэээ.

Болд
Болд
2022-11-23 00:17

Хүрэлсүхийг дуудаж байцаа.

Зочин
Зочин
2022-11-23 13:20

Нүүрсний хулгай олон жилийн хэрэг. АН эхлүүлээд одоо ч үргэлжилж байгаа. Та нар гүтгэлгээ л хийж байна. Хулгай дээрэм гүтгэлэг үймээн самуун үндсэн ажил нь юм чинь. Ш�##�гадаг газар нь ш�##�гаж таараа, бас хууль хүчний байгууллага руу дайрдаг билүү.

Зочин
Зочин
2022-11-24 20:27

Монгол улсад дархлагдсан мэргэшисэн хулгайч нарт зориулсан хялбаршуулсан арга хилийн хориг 2 за�##�т л уг этгээдүүдэд боломж олгож байна

Холбоотой мэдээ

Back to top button