Танд хэрэгтэй

Өндгөвч, савны хоргүй хавдрын эмчилгээний зардлыг даатгалаас хариуцна

Умай, өндгөвчний хоргүй хавдрын тусламж, үйлчилгээний 85 хувийг ЭМД-ын сангаас хариуцна. ЭМДҮЗ-ийн 2022 оны 01 дүгээр тогтоолоор умай, өндгөвчний хоргүй хавдрын тусламж үйлчилгээг хамтын төлбөртэй байхаар зохицуулсан. Ингэхдээ нийт төлбөрийн 85 хувийг ЭМД-ын сангаас хөнгөлж, үлдсэн 15 хувийг иргэн өөрөө хариуцан төлнө.

 Ингэхдээ энэхүү тусламж, үйлчилгээний эмийн эмчилгээг 571 мянга, мэс заслын тусламж, үйлчилгээг 951 мянгаас 2.1 сая сая төгрөг байхаар зохицуулсан бөгөөд эмийн эмчилгээний нийт төлбөрийн 85.650 төгрөг, мэс заслын тусламж, үйлчилгээний 142.650-325.050 төгрөгийг иргэн өөрөө хариуцан төлнө.

 2022 оны эхний 10 сарын байдлаар энэхүү тусламж, үйлчилгээний 12596 тохиолдол бүртгэгдэж, ЭМД-ын сангаас 2.6 тэрбум төгрөгийн санхүүжилт олгожээ.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button