Катар 2022

Англи-Иран 6:2. Букайо Сака дубль

"Катар 2022" хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /ДАШТ/-ий хоёр дахь өдрийн эхний тоглолтыг В хэсгийн Английн шигшээ багийн эсрэг Ираны шигшээ баг тоглов. Улмаар Английн шигшээ баг 6:2 харьцаатайгаар хожлоо.

Англичуудын эхний довтолгоо Ираны хаалгачийг гэмтээсэн юм. Ираны шигшээ багийн хаалгач Алиреза Бейранванд өөрийн багийн хамгаалагчтай мөргөлдөж хамар, толгойгоо гэмтээн талбайгаас гарсан билээ. Түүнийг орыг сэлгээний хаалгач Сайед Хоссейн Хоссейни эзэлсэн юм.

Улмаар тоглолтын 35 дахь минутад Английн шигшээ багийн тоглогч 19 настай шинэхэн од Жюд Беллинхэм гоол орууллаа. Нэгдүгээр үеийн төгсгөлд Английн шигшээ багийн тоглогч Букайо Сака болон Рахим Стерлинг нар гоол оруулж тоглолтын эхний үеийг 3:0 харьцаатайгаар Английн шигшээ баг тэргүүлж дуусгасан юм.

DOHA, QATAR - NOVEMBER 21: Marcus Rashford of England celebrates with teammates after scoring their team's fifth goal during the FIFA World Cup Qatar 2022 Group B match between England and IR Iran at Khalifa International Stadium on November 21, 2022 in Doha, Qatar. (Photo by Hector Vivas - FIFA/FIFA via Getty Images)

Тоглолтын хоёрдугаар үед 62 дахь минутад Английн шигшээ багийн тоглогч Букайо Сака гоол оруулснаар дубль болов. Ираны шигшээ багийн тоглогч Мехди Тареми 4:0 байсан тоглолтын харьцааг 4:1 болгосон юм. Үүний дараа Английн шигшээ баг дөрвөн тоглогчоо сэлгэлээ. Сэлгээгээр орж ирсэн тоглогчид болох Маркус Рашфорд болон Жак Грилиш нар тоглолтын 71 болон 73 дахь минутад гоол оруулж, тоглолтын харьцааг 6:1 болгосон юм. Тоглолтын төгсгөлд Ираны шигшээ баг торгуулийн цохилтоор гоол оруулснаар В хэсгийн эхний тоглолт 6:2 харьцаатайгаар өндөрлөв.

Ингэснээр Английн шигшээ баг хэсгээ тэргүүлж байна. В хэсгийн хоёр дахь тоглолт 03.00 цагаас АНУ болон Уэльсийн шигшээ багийн хооронд өрнөх юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button