Катар 2022

Нидерланд-Сенегал 2:0. Төгсгөлийн мөчид хоёр гоол

Хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /ДАШТ/-ий А хэсгийн хоёр дахь, ДАШТ-ий гурав дахь тоглолт Нидерланд болон Сенегал улсын шигшээ багийн хооронд боллоо.

Хоёр улсын шигшээ багийн хувьд эхний хагасын турш хамгаалалтын байдалтай тоглосоор 0:0 харьцаатайгаар тоглолтыг дуусгасан юм. Тэгвэл хоёрдугаар хагас эхэлснээс хойш ч тус хоёр шигшээ баг довтлох гэж яарсангүй. Улмаар тоглолтын 84 дэх минутад Нидерланд улсын шигшээ багийн 23 настай тамирчин Коди Гакпо гоол оруулсан юм.

Тоглолтын 90 минут дуусаж, шүүгчид нэмэлт найман минутаар хугацааг сунгав. Нэмэлт хугацааны төгсгөлийн найм дахь минутад Нидерланд улсын шигшээ багийн тамирчин Де Жонг гоол оруулснаар тоглолтын тооны харьцааг 2:0 болгосон юм.

Ийнхүү Нидерланд улс хэсгийнхээ анхны тоглолтод хожлоо.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button