Датаграфик Статистик

Гэмт хэргийн бүртгэл өмнөх оны мөн үеэс 54 хувиар өсжээ

Энэ оны эхний 10 сард нийт 31320 гэмт хэргийг бүртгэжээ. Уг үзүүлэлт нь өмнөх оны мөн үеэс 11 мянгаар буюу 54.6 хувиар өссөн үр дүн юм. Дээрх үзүүлэлтийг өсөхөд,

  • Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 8639 /79.6 хувь/
  • Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 1773 /28.8 хувь/
  • Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 354 /47.5 хувь/
  • Хүний бэлгийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 171 /38.9 хувь/ тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол эхний 10 сарын байдлаар 275 тэрбум төгрөг, нөхөн төлүүлсэн хохирлын хэмжээ 144.9 тэрбум төгрөгөөр болжээ. Нөхөн төлүүлсэн хохирлын хэмжээг өмнөх оны мөн үетэй харьцуулахад хохирол 133.7, нөхөн төлүүлсэн хохирол 81.1 тэрбум төгрөгөөр тус тус өссөн байна.

Харин хохирсон хүний тоо 30.9 мянга болж, өмнөх оны мөн үеэс 11.2 мянга буюу 66 хувиар өслөө. Ингэхдээ,

  • 30-39 насныхан 3639
  • 18-29 насныхан 2651
  • 40-49 насныхан 2326-гаар хохирсон иргэдийн тоо нэмэгдсэн нь нөлөө үзүүлжээ.

Мөн нас барсан иргэдийн тоо 678 байгаагаас дийлэнх хэсгийг нь 30-49 насныхан эзэлж байна. Дараах хүснэгтэд нас барсан хүнийг жил бүрийн эхний 10 сарын байдлаар харууллаа.

Үзүүлэлт2021 I-X2022 I-X
7 хүртэлх4347
8-172344
18-297787
30-39139165
40-49120146
50-5988116
60-693552
70 ба түүнээс дээш1221
Улсын дүн537678
Эмэгтэй141198
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-11-22 09:22

Hichneen niigem min hymrawch manaihan muu ymruu bvv hazgai

Зочин
Зочин
2022-11-22 09:22

Харамс�##�тай????????????

Зочин
Зочин
2022-11-22 09:22

Байгаа юмандаа сэтгэл ханг�##�уун байж шударгаар хөдөлмөрлөж амьдарая

Зочин
Зочин
2022-11-22 10:53

Шударгаар зөв хөдөлмөрлөж ажил хийгээд сайхан амьдарч болдоггүй юм уу? Заав�##� яагаад муу юмруу чиглээд ихдээд байна даа

Зочин
Зочин
2022-11-22 10:53

Humuusiiiin setgelgeee yduuurald ortoood l ingej bga ym

Зочин
Зочин
2022-11-22 10:55

Алхах зам бартаатай байсан ч буруу замруу бүү чиглэ з�##�уусааа

Зочин
Зочин
2022-11-22 10:57

HARAMSALTAI too medeelel bna

Холбоотой мэдээ

Back to top button