Улс төрийн мэдээ

С.Энхболд: Ирэх оны эхний улиралд цар тахлын шинэ давлагаа үүсэх эрсдэлтэй

Улсын Онцгой Комиссын тавдугаар өргөтгөсөн хуралдаанаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд эрүүл мэндийн салбарын бэлэн байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл өгсөн юм.

Тэрбээр "Энэ оны эцэс, 2023 оны эхний улиралд цар тахлын шинэ давлагаа үүсэх, томуу томуу төст өвчлөл нэмэгдэх эрсдэл байна. Арваннэгдүгээр сарын 14-20-ны өдрүүдэд цар тахлын халдварт нийт 1855 шинэ тохиолдлыг бүртгэлээ. Энэ нь өмнөх долоо хоногтой харьцуулахад өссөн үзүүлэлт юм. Улсын хэмжээнд цар тахлын улмаас хэвтэн эмчлүүлж буй 637 өвчтөн байгаагаас нийслэлд 453 иргэн байна. Өнгөрсөн долоо хоногт нийслэлд 885, орон нутагт 970 тохиолдлыг бүртгэлээ. Томуу, томуу төст өвчний нөхцөл байдалтай холбоотойгоор улсын хэмжээнд 3750 орыг дэлгэсэн. Үүнээс Улаанбаатар хотод 1925 орыг нь дэлгэн ажиллуулж байна" гэлээ.

Томуу, томуу төст өвчний идэвхжилийн түвшинд байгаа бөгөөд 15 аймаг, улирал хоорондын түвшинд хоёр аймаг, алаг цоог дэгдэлтийн түвшинд дөрвөн аймаг тус тус байгаа ажээ. Өмнөх долоо хоногтой харьцуулахад Дархан-Уул аймаг идэвхжилийн түвшнээс улирал хоорондын түвшин, Хэнтий аймаг алаг цоог түвшнээс идэвхжилийн түвшин рүү буурсан бол Дорнод аймаг идэвхжилийн түвшнээс алаг цоог түвшин рүү шилжсэн гэдгийг дурдсан юм.

Мөн БШУЯ-тай хамтраад ЕБС-ийн хүүхдийн амралтыг арванхоёрдугаар сарын 16-наас 2023 оны нэгдүгээр сарын 27-ны өдрийг хүртэл амрах зохицуулалт хийсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-11-22 12:29

Монгол хүн амны билгээр гэдэг.
Яасан билэг дэмбэрэлгүй үг хэлнэ вэ.

Зочин
Зочин
2022-11-22 12:30

Яах гэж дандаа ингэж муу амлаж байдаг юм вэ монгол хүн амны билгээр гэж болиоч

Зочин
Зочин
2022-11-22 12:30

сэрэмжлүүлэх нь зөв ч ард иргэдийн амьдр## ийм хэцүү байхад дээрээс нь цар тах## ярьж хямраахаа болилдоо

Дангаасүрэн
Дангаасүрэн
2022-11-22 13:26

муу ам##сан хөгийн сайд шүү...

Холбоотой мэдээ

Back to top button