УЛС ТӨР

"Баруун бүсийн эрчим хүчний систем алдагдалд хүрч, өр үйлдвэрлэж эхэлсэн"

УОК өнөөдөр /2022.11.22/ өргөтгөсөн хуралдаан зохион байгуулж, мэдээлэл хийлээ. Энэ үеэр эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлын талаарх сэтгүүлчдийн асуултад Б.Чойжилсүрэн сайд дараах хариултыг өглөө.

Тэрбээр: Эрчим хүчний өвөлжилтийн бэлтгэл ажил хангагдаад ерөнхийдөө дуусаж байна. Өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 21-ний өдөр салбарын өргөтгөсөн шуурхай хуралдаан хийсэн. Харьяа 47 байгууллагын мэдээллийг сонсож дууссан. Ирүүлсэн мэдээллүүдийн дагуу шалгалтын ажлын хэсэг арваннэгдүгээр сарын 1-нээс гараад ажиллаж байгаа. Шалгалтын хариуг арваннэгдүгээр сарын сүүл, ирэх сарын эхэнд багтаан тодорхой болгоно. Эрчим хүчний салбар өвөлд бэлэн болсон.

Өнөөдрийн байдлаар хүндрэлтэй асуудал нь дизель түлшний тасалдал. Энэ асуудлыг саяын хуралдаанаар авч хэлэлцлээ. Түр нөөцөөс хэрэглэж байхаар шийдвэрлэсэн. Удахгүй тасалдал арилах байх.

"Тавантолгой дулааны цахилгаан станц"-ын тендерийг намайг сайд болохоос өмнө хоёр удаа зарласан юм билээ. Тендерийн эргэн төлөх нөхцөл нь нүүрсний оффтейк гэрээгээр гэсэн нөхцөлтэйгээр зарласан юм билээ. Гэхдээ чанар, техникийн шаардлага хангаагүй тул бүтэлгүйтсэн. Гурав дахь удаагийнхийг зарлахдаа нүүрсний оффтейк гэрээгээр гэдгийг нь болиулах байх. Өөр санхүүжилтийн арга замуудыг хайж байна. 2023 оны нэгдүгээр сард багтаан санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэж, тендерийг нээлттэйгээр зарлана.

Энэ сарын 30-наас "Эрдэнэбүрэнгийн УЦС"-ын газар дээр нь очиж ажиллана. Гурван аймгийн засаг даргад хүсэлтээ хүргүүлсэн. Гурван аймгийн Засаг дарга ч надтай цуг ажиллана. Очиж ирээд нэгдсэн мэдээлэл өгнө.

"Амгалан дулааны станц"-ын ажлыг эхлүүлээд тууз хайчилчихсан. Гүйцэтгэгч нь шийдэгдсэн. Одоо санхүүжилт шийдэгдвэл ирэх хавар ажлыг нь эхлүүлнэ.

Мөн Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн "Баруун бүсийн эрчим хүчний систем"-ийн талаар дараах тайлбарыг өглөө.

"Баруун бүсийн эрчим хүчний систем алдагдлаа дийлэхгүй байгаа. Хуучин захирлыг нь энэ алдагдлыг бууруулж, холбогдох зохицуулалтыг хийх шаардлага тавьсан. Гэвч алдагдал улам ихэссэн тул томилгоог хийсэн. Ээлжит захирлыг өчигдөр томилсон. Мэргэжлийн бус хүн гэдэг дайралтууд явж байгаа. Үүнд эмзэглэхгүй. Энэ салбар байнга алдагдалтай ажиллаж, өр үйлдвэрлэж эхэлсэн учраас эхний ээлжид либерчлал хийхийн өмнө өр үйлдвэрлэдэггүй болох тал дээр анхаарах нь чухал. Тиймээс баруун бүсийн эрчим хүчний системд тодорхой үүрэг, даалгавар өгсөн. Харамсалтай нь арга хэмжээ авч хэрэгжүүлж чадаагүй учир ийнхүү хариуцлага тооцсон байгаа. Бөх хүн гэдэг гүтгэлэг. Би мэргэжлийг нь мэдэхгүй. Идэвхтэй сайн ажиллах хүнийг томилох үүргийг ТУЗ-д нь өгсөн" хэмээлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-11-22 13:51

ТТ цахилгаан станц тендер зарлаад ямарч нэмэргүй гэдгийг энэ бас л ойлгоогүй амьтан байна.

Зочин
Зочин
2022-11-22 13:53

Monnis-iin Chuka TT stantsiin tendert orood l huugddug 22 onii yavdal davtagdah ni

Зочин
Зочин
2022-11-22 13:54

Нүүрсний цахилгаан станц дээр хөрөнгө оруул�##�т олдохгүй гэдгийг сайн ойлгож ав

Зочин
Зочин
2022-11-22 15:07

Сайданцар гуай суганы үстэйгээ нийлээд л самраад байна уу. Сурсан занг сураар боох биш

сониуч сонжооч
сониуч сонжооч
2022-11-22 18:00

Баруун бүсд эрчим хүчний систем гэж нэрлэж багцлах юу байдаг билээ. Үр дүн муутай хоёр УЦС орос, хятадаас авдаг ѳндѳр үнэтэй цахилгаанаас ѳѳр юмгүй биздээ. Ганц Нүүрс түлдэг гайгүй станц барьчихв�##� нар с�##�хи, ус гэж хѳрѳнгѳ тарамдаж байснаас арай л дээр. АЦС гэхээр айдсаа давахгүй о!

Зочин
Зочин
2022-11-22 19:37

Болиочээ м�##�аа. Мэргэжлийн байгууллага гэдгийг мэдэж ав. Ювс м�##�

Зочин
Зочин
2022-11-22 20:33

БИТГИЙ ЧАА МУУ ДӨРВӨДӨӨ ЧИНИЙ ТОМИЛСОН БӨХӨНЦӨР ЧИНЬ БАРУУН БҮСИЙГ САМАРЧ БАЙНАА ТЭР БӨХ БАЙНА УУ? БУХ БАЙНА УУ? ХЭНД ХАМААТАЙ ЮМ.АЖИЛ УНАГААХГҮЙ БАЙВАЛ БОЛЛОО БАС ЭНЭ МАШИН ЗАРЖ БАРИЛГА БАРЬЖ БАЯЖСАН ДӨРВӨДӨД ӨӨРИЙХ НЬ ҮНЭНЧ ГӨЛӨГНҮҮД ХЭРЭГТЭЙ БАЙГААГ БАС ОЙЛГООЧ

Холбоотой мэдээ

Back to top button