Нийгэм мэдээ

Хотын даргын захирамжгүйгээр Сэлбэ голын эхийг сүйтгэсэн гэв

Иргэний нийгмийн байгууллагууд Байгалийн нөөц ашиглалтын төлбөрийн тухай хууль зөрчсөн аймаг, нийслэлийн удирдлагуудад сануулга өгч буй талаар болон Сэлбэ голын эхэнд бүтээн байгуулалт нэрээр ажиллаж буй хүмүүстэй холбоотой хэвлэлийн хурлыг өнөөдөр /2022.11.22/ хийлээ.

Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийг 2012 онд батлаад, 10 жилийн хугацаанд 200 орчим тэрбум төгрөгийн алдагдал хүлээжээ.

Энэ талаар Иргэний нийгмийн байгууллагын гишүүн н.Эрдэнэцолмон "10 жилийн хугацаанд 300 орчим сая модыг ойжуулалт, нөхөн сэргээлтэд хийх хэмжээний зардал мөнгийг шамшигдуулсан юм. Тэрбум мод хөдөлгөөн, ногоон хөгжил ярьж буй энэ цаг үед ойгоос олсон орлогыг тухайн ойгоо нөхөн сэргээхэд, газар ашигласны төлбөрөөс олсон орлогоо газраа нөхөн сэргээхэд зарцуулбал байгаль орчны салбар хангалттай төсөвтэй болно" гэв.

Мөн Сэлбэ голын сав газрыг арваад жилийн өмнө нийслэлийн тусгай хамгаалалтын газар болгосон ч нийслэлийн Байгаль хамгаалах газры дарга асан М.Нямбаярын буруутай үйл ажиллагаанаас болж сүйдсэн хэмээн "Бид туул голынхон" хөдөлгөөний гишүүн хэллээ. Тэрбээр "Сэлбэ голын эх дээр цөөрөм барих, амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх төв байгуулна хэмээн хотын даргын захирамж гараагүй байхад дур мэдэн гэрээ явуулж, ажлыг эхлүүлсэн. Ажлыг эхлүүлсэн компани хуурамч бичиг баримт бүрдүүлдэг" гэлээ.

Мөн "М.Нямбаяр 10 сая төгрөг өгье, үйл ажиллагаагаа зогсоо хэмээн бидэнд хандсан. Уг хэргийг АТГ хэрэгсэхгүй болгосон" хэмээн мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-11-22 20:11

ӨӨ ТА НАР ИНГЭЖ ХУЦАЛДААД ХИЙРХЭЭД АМНЫ ГАРЗ АЦНЫ ГОШНОГО БОЛНО ГӨЛӨГНҮҮДЭЭ НААДУУЛЫН ЧИНЬ АРД НЭГ ТОМ ХУЛГАЙЧ БАЙГАА ХАРИН БИ ТА НАРТ ЗӨВЛӨЛГӨӨ ӨГЬЕ ШУУД ДАЙРЧ ОРООД ХОРЖИЙЛОО ГЭЖ ХАШГИЧААД БАРЬСАН БҮТЭЭСЭН БҮХНИЙГ НЬ НУРААГААД ШАТААГААД САЛААВЧ ӨГӨӨД ҮЗ ТЭГВЭЛ БОЛИНО СЭЛБЭ ГОЛООР ДААНЧ БҮДҮҮН ХАР БААСНУУД ХӨВӨӨД БАЙСАН ЮМ ИНГЭХ ГЭЭД БАЙЖЭЭ

Холбоотой мэдээ

Back to top button