Нийгэм мэдээ

Э.Содонтогосыг МОНЦАМЭ агентлагийн даргаар томиллоо

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгийн газрын дарга захирамж гарган Эрдэнэцогтын Содонтогосыг мэдээллийг МОНЦАМЭ агентлагийн даргаар томиллоо.

Э.Содонтогос нь Гадаад хэлний дээд сургууль, Санхүү, эдийн засгийн дээд сургууль төгсжээ. Орос, англи хэлний орчуулагч, банк-зээлийн эдийн засагч мэргэжилтэй юм байна.

БНСУ-ын Кюн Хи их сургуулийн Олон улс судлалын сургуульд Олон улсын улс төр судлал-эдийн засгийн магистрын зэрэг хамгаалжээ. Олон улсын улс төр судлаач, эдийн засагчтэй мэргэжилтэй аж. Түүний хашиж байсан албан тушаалыг танилцуулъя.

  • Нэгдсэн үндэстний байгууллагын Хүн амын санд орчуулагч
  • АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг, Гадаад харилцааны яамны Олон талт хамтын ажиллагааны газарт атташе
  • Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд мэргэжилтэн
  • 2009-2015 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх бөгөөд Шадар туслах
  • 2015-2022 онд Мянганы сорилтын хоёр дахь Компакт гэрээг боловсруулах Үндэсний ажлын албаны дарга
  • Монголын Мянганы сорилтын сангийн гүйцэтгэх захирал зэрэг алба хашиж байжээ.

Э.Содонтогос нь олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны салбарт 30 гаруй жил ажилласан туршлагатай ажээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-11-22 23:33

Яг оносон томилолт юмаа !

Зочин
Зочин
2022-11-23 12:37

Болчихсон байна. Музейн дарга нар бас л сайн томилгоо болсон шүү

Back to top button