СПОРТ

Волейболчин, төрсөн эгч дүү долоо: 1000 км-ийн алсаас УАШТ-д оролцохоор ирлээ

Монголын волейболын холбооноос уламжлал болгон жил бүр зохион байгуулдаг Ахмадын улсын аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатар хотод болж байна. Бид тус тэмцээнд оролцож буй Хөвсгөл аймгийн "Эгч дүүс" багийг онцлон хэсэг хугацаанд ярилцсан юм. Учир нь тэд нэг айлын долоон охин бөгөөд аймгийн аварга шалгаруулах тэмцээнээс гурван жил хүрэл медаль хүртсэн амжилтаар улсын аварга шалгаруулах энэ удаагийн тэмцээнд оролцохоор ирээд буй. Тэд амжилттай тоглож хагас шигшээ шатанд шалгараад байна.

-Сайн явж ирэв үү. Ирээд хэд хонож байна. Улсын аваргад оролцох шийдвэрийг хэзээ гаргасан бэ?

-Сайн явж ирлээ. Ирээд дөрөв хонож байна. 1000 км-ийн холоос зориод л ирлээ дээ.

Бид сурагч байх үеэсээ волейболын спортоор хамтдаа хичээллэж эхэлсэн юм. Ээж маань спортын хүн. Аав ч мөн адил спортод элэгтэй, дуртай сонирхогч хүн. Гэр бүлийн энэ зөв хүмүүжил бидэнд их чухал нөлөө үзүүлсэн гэж ойлгодог.

Бид эгч дүүсийн энэ багаараа 2018, 2019 онд Хөвсгөл аймгийн ахмадын аварга шалгаруулах волейболын тэмцээнд оролцож хүрэл медаль хүртэж байсан. Энэ жил мөн адил хүрэл медалийн эзэд болцгоосон. Тэмцээний дараа хүмүүс биднийг дэмжиж байгаагаа илэрхийлж улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцоод ирэх саналыг их тавьсан. Нутаг орны болон бусад олон сайн хүний дэмжлэгээр бид ирэх шийдвэрт хүрч тэмцээндээ оролцохоор болсон.

-Нэг айлын долоон охин долуулаа энэ спортоор хичээллээд зогсохгүй улсын аварга шалгаруулах тэмцээнд шалгарч өрсөлдөж байгаа спорт сонирхогчдод сонин байх болов уу. Эхээс хэдүүлээ вэ. Зарим хүмүүс эгч дүүсийн хүүхдүүд ч гэх юм уу эндүүрч буруу ойлгох тохиолдол гарч байна гэсэн?

-Бид Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд амьдардаг Жамъянсүрэн гэж есөн хүүхэдтэй айлын долоон охин. Долоон эмэгтэй, хоёр эрэгтэй, аав, ээжтэйгээ нийлээд арван нэгүүлээ ийм өнөр өтгөн гэр бүлд өссөн. Хүмүүс төрсөн эгч дүүс гэхээр итгэхгүй ах дүүгийн хүүхдүүд байх ч гэдэг юм уу буруу ойлгох тохиолдлууд гардаг.

Том эгчээсээ эхлээд танилцуулбал, Ж.Эрдэнэцэцэг, Ж.Алтанцэцэг, Ж.Эрдэнэсүрэн, Ж.Итгэлмаа, Ж.Очирсүрэн, Ж.Должинсүрэн, Ж.Дуламсүрэн.

-Одоо хаана хаана амьдардаг вэ. Ажил, мэргэжлийн хувьд?

-Мэдээж өөрсдийн гэсэн хувь хувийн амьдралаа зохиогоод бусдын л адил хөдөлмөрлөж явна. Бидний зарим нь орон нутагтаа хувиараа бизнес эрхэлдэг. Том эгч маань тэтгэвэртээ гарсан. Хамгийн бага дүү сумын хүүхдийн цэцэрлэгт биеийн тамирын арга зүйчээр ажилладаг. Бидэн дунд эрүүл мэндийн салбарт ажилладдаг, хилийн цэрэгт 20 жил үүрэг биелүүлсэн нь ч бий. Бидний аав, ээж 70 гарсан хоёр сайхан буурай бий. Тэд маань сум, орон нутагтаа амьдарч байна.

-Тэмцээн наадам өрсөлдөөн хэдий ч та хэдийн хувьд ялгаатай нь мартагдахгүй дурсамжийг хамт бүтээж яваа шүү дээ. Тэмцээн хэр өрнөж байна, амжилттай юу?

-Энэхүү тэмцээн эхэлсэн өдрөөс л үзэгчид, шүүгчид, баг тамирчид гээд бүх л хүн биднийг маш гоёор хүлээн авч дэмжиж байгаа. Тийм учраас бид хол газраас зорьж ирсэний хэрэг бүтлээ гэж ойлгож сууна. Гэхдээ тэмцээндээ амжилт гаргахын төлөө мэдээж хичээж байгаа. Одоо нэг тоглоод хожиж чадвал тэмцээний финалд буюу сүүлийн дөрвөн шилдэг багийн нэгээр шалгарна.

Амьдралд ховор тохиох сайхан дурсамжийг эгч дүүсээрээ хамтдаа бүтээж яваа нь хамгийн сайхан мэдрэмж юм даа. Энэ мөч хэн бүхний амьдралд төдийлөн тохиогоод байхгүй ховор олдох боломж байх. Бид амьдралын нэгэн сайхан дурсамжаа бүтээхээр ирсэн.

-Эцэг эхээс олуул байхын жаргал их. Хүүхэд нас ялангуяа дурсамж ихтэй өнгөрсөн байх?

-Багадаа концерт тоглож байна гээд л гэртээ дуулж, бүжиглэж их тоглодог байсан. Бидний хүүхэд нас ихэвчлэн зааланд өнгөрсөн гэж хэлж болно. Би сайн тоглосон, чи сайн тоглосон гээд л хоорондоо их өрсөлддөг байж. Эргээд бодоход биесээ хурцлахад, улам сайжрахад, спортдоо дурлахад их нөлөө үзүүлсэн зөв өрсөлдөөн байжээ гэж боддог.

Сумын төвийн хүүхдүүд дулааны улиралд волейболыг түлхүү гадаа тоглодог байлаа. Хашаандаа хэц татчихаад л найзуудаараа, ангийнхнаараа нийлж тоглодог. Энэ байдал ч мөн адил спортод дурлаж, сонирхон хичээллэхэд нөлөө үзүүлсэн. Хүн дуртай зүйлдээ их цаг зориулж чаддаг. Үнэхээр л сурч хөгжмөөр байсан учраас сургуулийнхаа секц дугуйланд явдаг болсон.

-Улсын аваргын тэмцээнд оролцоход туслаж дэмжсэн хүмүүс олон бий юу. Хүндрэлтэй зүйлүүдтэй тулгарав уу?

-Биднийг сум, орон нутгаас нэлээдгүй дэмжсэн. Олон хүний дэм, сэтгэлийн хүчинд сайн оролцож байна. Ангийн найз нөхөд болон эдгээр бүх хүнд баярлаж талархсанаа илэрхийлье.

-Ярилцсанд баярлалаа

ВИДЕО:

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт гурав дахь жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
32 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-11-23 08:59

Uneheer saihan haragdaj bna

Зочин
Зочин
2022-11-23 09:02

Ёстой ховор тохиолдол бнаа.Мундаг юмаа амжилт.

Зочин
Зочин
2022-11-23 09:02

Ямар мундаг юм бэ Сайхан эгч дүүсд аз жарг�##� хүсье

Зочин
Зочин
2022-11-23 09:02

Ямар бахархам сайхан х�##�уун дулаан мэдээ вэ. Ёстой гоё.
Эгч дүү тамирчиндаа амжилтын дээдийг хүсэн ерөөе.

Зочин
Зочин
2022-11-23 09:03

Ямар гоё юм бэ эгч дүүс баг хамт олонд амжилт хүсье

Зочин
Зочин
2022-11-23 09:17

Yamar goto yum bee ene hen hund oldohgui hovor huvi zaya ta buhend amjilt husiee

Зочин
Зочин
2022-11-23 09:20

Амжилт хүсье. Сайхан эерэг мэдээ үзэж энэ өглөөг эхэллээ. Баярл�##�аа.

Зочин
Зочин
2022-11-23 10:45

үнэхээр сайхан өнөр өтгөн сайхан гэр бүл юмаа. Эрүүл энх аз жарг�##� сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе

Зочин
Зочин
2022-11-23 10:58

Yasan gie egch duus ve uneheer saihan sanagdaj bnaa

Зочин
Зочин
2022-11-23 11:01

Мундаг юмаа, амжилт хүсье????

Зочин
Зочин
2022-11-23 12:58

Үнэхээр бахарх�##�тай үлгэр жишээ сайхан гэр бүл байна
Маш сайн тоглож байна лээ сайн сайхныг хүсье

Зочин
Зочин
2022-11-23 12:58

Angiin shan bvsgvidee bolon egch nart ni amjilt hvsie az jargal sain saihniig hvsie

Зочин
Зочин
2022-11-23 12:58

Бахархмаар эгч дүүс байна. Долоон баатарлаг эгч дүүст амжилт хүсье. Нутгийн сайхан бүсгүйчүүд байна. Дахин лахин амжилт хүсье

Зочин
Зочин
2022-11-23 12:59

Bayar hurgeye

Зочин
Зочин
2022-11-23 12:59

Yostoi saihan hair medregdej baina Az jargal husey

Зочин
Зочин
2022-11-23 12:59

Ямар сайхан бахархмаар юмбэ? Бүгдээрэнд эрүүл энх хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Зочин
Зочин
2022-11-23 13:00

Нутгийн тамирчидаа дэмжиж байна та нар чаднаа амжилт

Зочин
Зочин
2022-11-23 13:00

Ta buhend sportin ondor amjilt husie

Зочин
Зочин
2022-11-23 13:00

Яасан хөөрхөн юм бэ ккк

Зочин
Зочин
2022-11-23 13:01

Баяр хүргэе Бахархаж байна Амжилт хүсье Сайхан байна шүү

Юра
Юра
2022-11-23 13:21

ингэж эгч дүү долууллаа нэг спортоор хичээллэж ур�##�даан тэмцээнд оролцох нь үнэхээр ховор тохиолдол байх шүү. амжилт хүсье. ийм ховор авьяас, тохиолдолыг эрх биш бодох байлгүй дээ

Зочин
Зочин
2022-11-23 17:17

ЯМАР САЙХАН ЭЭЖ ААВ , ҮР ХҮҮХДҮҮД ӨНӨР БУЯНТАЙ ГЭР БҮЛ ВЭ ...АМЖИЛТ ХҮСЬЕ ЭЭ .

Зочин
Зочин
2022-11-23 18:17

ЯМАЛ ӨӨЛХӨН УМ БЭ? АМЖИЛТ ОХИДУУДАА ЁСТОЙ ӨӨЛХӨН ХАЛАГДЖИЙНАА АВЛАГА БОЛООЛОЙ ТА НАЛ ТАДНАА ИТГЭЖ БАЙГАА ЧҮҮ ЁСТОЙ ХӨӨЛХӨН ЖУСНУУД УМАА

Зочин
Зочин
2022-11-23 19:45

Гайхамшиг, амжилт хүсэе.

зчн
зчн
2022-11-23 21:10

хөөрхөн гэдэг нь

Зочин
Зочин
2022-11-23 23:29

Gaihaltai huurhun bas mundag yumaa Amjilt

Зочин
Зочин
2022-11-23 23:47

Нэг айлын долоон охин нэг баг болж тоглоно гэдэг маш ховор тохиолдол байна. Эгч дүүсийн багийг дэмжиж байна шүү. Тэмцээнд нь амжилт хүсье.

МОНГОЛ
МОНГОЛ
2022-11-24 21:07

САЙХАН байна амжилт

Olzii bayr
Olzii bayr
2022-11-25 06:21

Saihan ger bul bna az jargal husie

Зочин
Зочин
2022-11-25 09:01

Энх мэнд ингээд хамт бгаа нь ёстой сайхан байна. Эгч дүүст сайн сайхнбг хүсье.

Зочин
Зочин
2024-01-30 22:54

Хайрт эгч болон эмээдээ хайртай шүү амжилт

Зочин
Зочин
2024-01-30 22:54

Хайрт эгч болон эмээдээ хайртай шүү амжилт

Холбоотой мэдээ

Back to top button