УЛС ТӨР

Ч.Хүрэлбаатар: Цагааннуур боомтыг байнгын ажиллагаатай болголоо

Өнөөдөр /2022.11.23/ Засгийн газар хуралдаж, гаргасан шийдвэрүүдийн талаар Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл өглөө.

Тэрбээр, "Хоёр мэдээлэл хүргэе. Эхнийх нь Баян-Өлгий аймаг дахь Цагааннуур боомтыг байнгын ажиллагаатай болгох шийдвэрийг гаргалаа. Аймгийн төвөөсөө 65км зайд оршдог бөгөөд Азийн АH4 босоо тэнхлэгийн зам нь ашиглалтад оруулсан. Ингэснээр БНХАУ-аас ОХУ руу чиглэсэн ачаа тээвэрлэлт эхэлсэн. Халал аргаар бэлтгэсэн мах экспортлох зах зээл нээгдэх бүрэн боломжтой.

Гадаадын хөрөнгө оруулагч нарын гомдлыг шийдвэрлэх асуудлыг өнөөдрийн хуралдаанаар нэлээдгүй ярилаа. Үүнтэй холбоотойгоор Гадаадын хөрөнгө оруулагчид руу чиглэсэн агентлаг байгуулахаар болсон. Зөвхөн өөрсдийн санхүүгийн эх үүсвэрээр хөгжинө гэвэл улс орнуудаас хоцорно. Тиймээс хөрөнгө оруулагчид чухал ач холбогдолтой. Гэтэл хөрөнгө оруулагчид ихээхэн гомдол гаргах болсон. Манай Эдийн засгийн, хөгжлийн яаманд гэхэд 38 гомдол ирсэн. Үүнээс зургаан шийдвэрлэгдэж, 32 нь яригдаж байна. ХБНГУ-аас найм, Канадаас дөрөв, Японоос гурав, БНХАУ-аас гурав, БНСУ-аас гурав, Казакстанаас хоёр, Тайландаас хоёр, Австриас хоёр, Их Британиас нэг, Францаас нэг, Америкаас нэг, Болгараас нэг, Швейцараас нэг гэхчлэн нийт 38 аж ахуй нэгжээс гомдол ирсэн.

Үүнээс үзэхэд төрийн байгууллагуудтай байгуулсан гэрээний найм, төлбөр тооцоогоо хий гэсэн гомдол дөрөв, тусгай зөвшөөрөл цуцалсан дөрөв, татварын маргаан хоёр, эс үйлдэхгүй хоёр, газрын төлбөртэй холбоотой маргаан нэг, орон нутгийн маргаан нэг, хууль хүчний байгууллагатай холбоотой маргаан нэг байна" хэмээн танилцууллаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-11-23 15:28

Нүүрсний хулгайд холбоотой 100 гаруй улс төрчөө тагнуулын �##�баа явуулаад ҮНДЭСНИЙ ЭМГЭНЭЛ зарлаад гавлаад, гавлаад хориод ш�##�гаач ээ. 17н их наядыг приүсийн номер зүүгээд хилээр зөөчихдөг......
Булай, шившгийн улсаа тоногчид.

Зочин
Зочин
2022-11-23 15:28

ОТ болон олборлолт хийж 3 000 уурхайнгаас олж бга баялгаараа шийдэж чадхгүй зээл авч бгаам бол 3000 уурхай ашиглах хэрэг бн уу?????

Зочин
Зочин
2022-11-23 15:32

Ашгүйдээ

Зочин
Зочин
2022-11-23 17:34

Энэ луйварчин үлгэр яриад л

Зочин
Зочин
2022-11-23 19:02

ЭНЭ АГААГ БАС НЭГ АГАА ЗУРАГТААР МЭРЭГЖСЭН ХУЛГАЙЧ ГЭСЭЭН ЭНЭ ЮУ ГЭСЭН ҮГ ВЭ? ХУЛГАЙЛДАГ АГАА ЮМ УУ? ТЭГЭЭД ЯАГААД ЭНЭ АГААГ САРААЛЖНЫ ЦААНА ЦООЖЛООД ХУЛГАЙ ХИЙСЭН ЮМЫГ НЬ АВАХГҮЙ БАЙГААН ЗУРАГТААР БАЙНГА ГАРДАГ ХУРЛЫН ГИШҮҮН ГЭДЭГ АГАА АНИА НАРЫГ ХУЛГАЙЧУУД ГЭЭД ТӨРД ГАРСАН ДЭЭРЭМЧИНГҮҮД ГЭЭД МАНАЙ БАГШ НАР ХООРОНДОО ЯРИАД БАЙСААН. ХУЛГАЙ ХИЙХ МУУХАЙ ТЭЭ БИТГИЙ ХУЛГАЙ ХИЙГЭЭРЭЙ МАНАЙ ААВ ЭЭЖ ХОЁР ХААЛГАА ХААЧИХААД МӨНГӨ ТООЛООД Л ТАС ТАС ХӨХРӨӨД БАЙСАН ЧИНЬ АВИЛГА ГЭДЭГ ГАЗРААС ИРЭЭД ААВЫН ГАРТ ТӨМӨР ЗҮҮГЭЭД САРААЛЖНЫ ЦААНА ЦООЖИЛСООН ОДОО ЭЭЖ БАЙНГА УЙЛААД ЯДАХНАА МИНИЙ ШҮҮГЭЭНИЙ ЦААНА ХИЙЦЭН МӨНГИЙГ НЬ БИ ТЭР ТАНИХГҮЙ АГАА НАРТ ХЭЛЦЭЭН ТЭР АГАА НАР НАМАЙГ МАГТААД ЧИ ИРЭЭДҮЙД ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛОХ ХҮҮ ГЭСЭЭН

Холбоотой мэдээ

Back to top button