"Чингис хаан" одонгоор шагнуулах анхны гадаад хүнд 9 цэн алттай тэнцэх хэмжээний мөнгөн шагнал олгоно
Монголчууд жил бүрийн Билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1-нд нэг иргэнийг "Чингис хаан" одонгоор шагнадаг уламжлалтай.
Тодруулан хэлэх юм бол, улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан нэг иргэнийг шагнадаг.
Энэ жилийн өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн арваннэгдүгээр сарын 24-нд тохиож буй. Энэ өдөр Монголч эрдэмтэн Жэк Уэтерфорд болон газарзүйч Д.Доржготов нарт "Чингис хаан" одон гардуулахаар болжээ.
Тэдний талаарх мэдээллийг энд дарж уншина уу.
"Чингис хаан" одонг анх удаа гадаад хүнд олгох гэж байна.
Гадаадын иргэн хэрэв эл одонг хүртвэл тухайн үеийн ханшаар 9 цэн алттай тэнцэх хэмжээний мөнгөн шагнал эсвэл түүнтэй дүйцэх дурсгалын зүйлийг олгодог.
Харин эл одонг хүртсэн Монгол Улсын иргэнд:
- Тухайн үеийн ханшаар 9 цэн алттай тэнцэх хэмжээний мөнгөн шагнал олгоно.
- “Чингис хаан” одонг гардуулах ёслолын ажиллагаа, Үндэсний их баяр наадам, Үндсэн хуулийн өдөр, Цагаан сарын баярыг тохиолдуулан зохион байгуулах төрийн ёслолын арга хэмжээнд урина.
- Их Эзэн Чингис хаан мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн гарын бэлэг өгнө.
- Монгол Улсын Ерөнхийлөгчийн гадаад улсад хийх албан ёсны айлчлалын бүрэлдэхүүнд багтах эрхтэй болох юм.
Өмнө нь ямар эрхмүүд энэхүү одонг хүртэж байсныг эргэн санацгаая:
- 2005 он: Монгол Улсын анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбат
- 2006 он: Төрийн шагналт хөгжмийн зохиолч Бямбасүрэнгийн Шарав
- 2009 он: Монгол Улсын Ерөнхий сайд асан Дашийн Бямбасүрэн
- 2010 он: Төр, нийгмийн зүтгэлтэн Раднаасүмбэрэлийн Гончигдорж
- 2011 он: Монгол Улсын Ерөнхийлөгч асан Нацагийн Багабанди
- 2012 он: УИХ-ын гишүүн асан Дамдины Дэмбэрэл
- 2013 он: Монгол Улсын Ерөнхий сайд асан Думаагийн Содном
- 2014 он: Нэрт эрдэмтэн, физикч Хавтгайн Намсрай
- 2015 он: Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт зохиолч, яруу найрагч Гомбожавын Мэнд-Ооёо
- 2016 он: Гавьяат жүжигчин, дуурийн дуулаач Ганбаатарын Ариунбаатар
- 2017 он: Гавьяат тамирчин, Монгол улсын хөдөлмөрийн баатар олимпын аварга Найдангийн Түвшинбаяр
- 2019 он: Хүннү рок урсгалаар тоглодог “Хү” хамтлаг
- 2021 он: Монголын анхны сансрын нисгэгч, Монгол Улсын баатар, хошууч генерал Жүгдэрдэмидийн Гүррагчаа
- 2021 он: Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Манай хааныг, улсыг Дэлхийд нэрийг нь гаргаж байгаа их эрдэмтнийг ард түмний өмнөөс шагнаж байна даа,сайхан байна. Баяр хүргье.
Хатдын нууц товчоог нь уншиж байсан супер судлаач
Дэлхийн �##�ь ч улс орны Чингис судлаач эрдэмтэд авч болохыг харуулсан хүндтэй шагн�##� байнаа. Бүтээсэн номууд нь олны хүртээл болох болтугай.
Чингис хааны түүхэн гавьяа зүтгэлийг дэлхий дахинд таниулах түүний үр хойчист их эзэн хаанаа санан дурсах, үйл хэргээр нь бахархах сэтгэлийг эрхгүй төрүүлж байна.
Дэлхийн эрдэмтэдийг манлайлсан, илүү ихийг суд�##�ж мэдэхэд түүчээлэх сайн хүнд шагн�##� очиж байгаад т�##�архая.
Монголыг хамгийн ЭЕРЭГ т�##�аас нь бичсэн номнууд бдаг.ГАВЪЯАТАЙхүн мөнөөс мөн
Чингис хааны үзэл санаа, суу билгээс дэлхийн нэртэй удирдагчид хэрхэн сур�##�цаж, үлгэр дуурайл�##� авч ирсэнийг дэлхий нийтэд сурт�##�чилж байгаа хүн гэж уншиж байсан
Монгол Улсыг сурт�##�члан таниулахад үнэтэй хувь нэмэр оруулсан л бол ав�##�гүй яахав
Ямар гоё мэдээ вэ, ёстой мундаг зөв сонголт, ард түмнийхээ өмнөөс баярл�##�аа
Юм хийсэн хүнийг шагнах нь зөв,харин П.Очирбат, Д.Бямбасүрэн, Р.Гончигдорж, Н.Багабанди, Д.Дэмбэрэл,Д,Содном гээд Ерөнхийлөгч,Ерөнхий сайд байсан нөхдүүд �##�баа арай чамай хаасан төдий нөхдүүдэд өгсөн нь буруу шүү, Тэднээс үлдсэн юм юу байна даа гэвэл хэлэх юмгүй л болов уу...
бас түвшинбаярт гээч!!!!