Нийгэм мэдээ

"Чингис хаан" одонг Жэк Уэтерфорд болон Д.Доржготов нарт гардуулна

Их эзэн Чингис хаан мэндэлсний 860 жилийн ой маргааш тохиож байна. Ойн өдрийн хүрээнд "Чингис хаан" одонгоор хоёр хүнийг шагнахаар болжээ. Тодруулбал, Монголч эрдэмтэн Жэк Уэтерфорд болон газарзүйч Д.Доржготов нарт гардуулахаар болсон аж.

Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Я.Содбаатар "Тулгар төрийн 3233 жил, Их Монгол улс байгуулагдсаны 816 жил, Их эзэн Чингис хаан мэндэлсний 860 жилийн ой Монгол бахархлын өдрийг тохиолдуулан Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн дээд шагнал болох Чингис хаан одонгоор дараах хоёр хүнийг шагнахаар боллоо. Эдгээр хүмүүс манай улсын түүх соёл, байгаль орчны салбаруудад олон жилийн турш хөдөлмөрлөсөн. Эрдэмтэн, доктор, профессор Жэк Уэтерфорд нь АНУ-ын улс төрийн түүх, Монголын түүх, Чингис хааны судалгааг хийж, олон ном бүтээл туурвисан хүн юм. 2004 онд туурвисан Өнөөгийн ертөнцийг үндэслэгч Чингис хаан хэмээх бүтээл гаргасан нь 20 гаруй хэл дээр орчуулагдаж, Нью-Йорк таймсын шилдэг бүтээлээр шалгарч байжээ. Мөн Монголын их хатдын нууц товчоо бүтээлийг гаргасан нь түүхэн дэх хатдын оролцоог олон улсад таниулсан" гэв.

Мөн тэрбээр "Академич, доктор, профессор Д.Доржготов гуайг Чингис хаан одонгоор шагнахаар болсон. Тэрбээр манай улсын хөрс, эко систем болон байгаль орчны судлалаар олон жил судалгаа, бүтээл туурвисан юм. Энэ хугацаанд 30 гаруй судалгаа, гаднын болон дотоодын олон судлаач, эрдэмтэдтэй хамтарч эх орныхоо ихэнх нутгийг хамарсан 40 гаруй удаагийн хээрийн судалгаа шинжилгээ хийжээ. Мөн 310 гаруй эрдэм шинжилгээний бүтээлийг ганцаар болон хамтран бүтээсэн. 80 орчим бүтээл нь орос, 30 гаруй бүтээл нь англи, герман, хятад хэлнээ хэвлэгдсэн эрдэмтэн юм" гэлээ.

Өнөөгийн ертөнцийг бүтээсэн Чингис хаан номонд нээлттэй харилцаа, мэдлэг мэдээллийн солилцоо, олон улсын эрх зүй, дипломат халдашгүй дархан байдал, шашны эрх чөлөө, улс төрийн суурийг тавьсан гэх мэт агуулгыг багтааснаар олон улсад Чингис хааны талаарх буруу ташаа мэдээллийг залруулахад тус болсон аж. Мөн Чингис хаан ба Эрхэм дээд үнэний эрэлд бүтээлээрээ Чингис хаан шашин шүтэх эрх чөлөөг хүн төрөлхтний түүхэнд үндэслэсэн нэгэн гэдгийг судалгаатайгаар баталсан ажээ.

Харин Д.Доржготов нь Монголын хөрсний гарал үүсэл, газар зүй, ангилал, үндсэн шинж чанар, үржил шим гэх мэт суурь судалгааг хийсэн. Улмаар суурь судалгаа бүхий онолыг боловсруулсан ажээ. Тэр дундаа түүний хөрсний зураглалын ажлыг онцолж байгаа юм. Тэрбээр манай орны хөрсний 1:2 сая 500 мянгын масштабтай анхны ханын зургийг зохион бүтээсэн. Мөн оросын эрдэмтэдтэй хамтарч 1:3 сая масштабтай зургийг шинэчлэн боловсруулж, сансрын гэрэл зургийг ашигласан анхны монголын хөрсний 1:1 сая масштабтай зургийг зохион бүтээжээ. Монголын үндэсний атласыг зохиох шинжлэх ухааны багт эрдэмтэн, нарийн бичгийн даргаар 1980 оноос хойш ажилласан байна. Хамгийн сүүлийн атласт 300 гаруй судлаач оролцсон бөгөөд энэ онд гарсан юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-11-23 13:53

Хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө ажиллаж олон хүнд амьдр�##� бэлэглэсэн
Болдсайхан эмчид өгч болохгүй гэж амь нас эрүүл мэнд хамгийн чух�##� нь шүүдээ.
Аугаа эх зохиолч
Дашдоржийн Нацагдоржийн
Жарг�##�ан жарг�##�ан жарг�##�ан
Энэ ертөнцийн түмэн жарг�##�ан
Түүний доторхи чухам жарг�##�ан
Эрүүл энх нэгэн жарг�##�ан... Гэж шүлэг хүртэл байдаг юмсан.

Зочин
Зочин
2022-11-23 13:53

Болдсайхан эмчид өгөөч л�##�аруудаа

Зочин
Зочин
2022-11-23 13:53

Одон авах хүний ТОО нь нэгээр нэмэгджээ

Зочин
Зочин
2022-11-23 13:53

Болдсайхан эмчииг ямар ч өрсөлдөгчгүй авна гэж бодож блаа

Зочин
Зочин
2022-11-23 13:54

Баяр хүргэе

Холбоотой мэдээ

Back to top button