УЛС ТӨР

Б.Бат-Эрдэнэ: Үе, үеийн сайд нар зориулалтын бусаар газар олгосон асуудлууд бий

Өнөөдрийн /2022.11.25/ УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар "Газрын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.06.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, үргэлжилнэ/"-ийг хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ: Одоогийн байдлаар тусгай хамгаалалттай газраас хамгийн их зөрчилтэй нь Богдхан уулын бүс. Мөн Горхи Тэрэлжийн байгалийн цогцолборт газар. 2022 оны арваннэгдүгээр сарын 10-ны өдрийн байдлаар БОАЖ-ын сайдын 72 удаагийн тушаалаар нийт 159 нэгж талбар, 422,3 га газрын ашиглах эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Ялангуяа АТГ-ын мөрдөгчийн ирүүлсэн мэдээлэлд нийт 311 иргэн, ААН-тэй холбоо бүхий газрын зариулалтыг өөрчлөх мэдэгдэл ирсэн. Үүний дагуу тухайн 311 иргэн, ААН-ийн газрыг зориулалтын дагуу болгож өөрчилсөн. Манай үе үеийн сайд нар аялал жуулчлалын чиглэлээр олгох ёстой газрыг зуслангийн, амины чиглэлээр олгосон асуудлууд байдаг" хэмээлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
zochin
zochin
2022-11-25 14:45

Одоо хууль бусаар олгогдсон газруудын эрхийг цуцлах хэрэгтэй. Хуулийн дээр хэн ч байх ёсгүй.

Last edited 1 Он Өмнө by zochin
зочин
зочин
2022-11-25 14:56

тэгээд тэр хууль зөрчсөн хулгайч нараа цэгцлээч юу дутаад байна хууль шүүх цагдаа АТГ бүх эрх мэдэл ганц нам МАН-д төвлөрчихөөд байна

Зочин
Зочин
2022-11-25 17:08

ХӨӨШ НАЙЗАА САМАРЧИД БУУЖ ЭХЭЛЛЭЭ ЯМАР Ч АТУГАЙ 80 % ҮХЭЖ ХАТСАНГҮЙ ГАЙГҮЙ БОЛОЛТОЙ ХӨ ТААМАГ ЧИНЬ МЭРЭГ ТӨӨРӨГ ТАНЬ ЖААХАН ДАЛИЙЧАХЛАА.ҮЕ ҮЕИЙН САЙД НАРАА ЗАРЛАЧИХАА НАЙЗАА АЙХ ИЧИХ ЮМГҮЙ ХУС ЗАРЛА.ЦААД ЭЗЭДТЭЙ НЬ ЗАРЛАН ТУНХАГЛАЖ ЧИ ДАРААГИЙН ЕРӨНХИЙ САЙД ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛОХ ЗАМАА ЗАСНА УУ? БИ ДЭМЖИЕЭЭ

Холбоотой мэдээ

Back to top button