Нийгмийн

Насанд хүрээгүй охин 24 иргэнтэй харилцсан чатаа дэлгэнэ гэж сүрдүүлэн мөнгө авчээ

Бусдыг залилан мэхэлсэн насанд хүрээгүй иргэнд 360 цаг нийтэд тустай ажил хийлгэх шийтгэл оноолоо.

Тодруулбал, насанд хүрээгүй эмэгтэй Н  фэйсбүүк группэд “Санхүү авна, чатанд ороод ир” гэх зар тавьж, 25 иргэнтэй холбогдон уулзахаар тохирчээ. Ингэхдээ гурван хүнээс урьдчилгаа гэж 150.000 төгрөгийг шилжүүлэн авч, чатаар харилцсан зурвасыг нь гэр бүл, ойр дотны хүмүүст тараана хэмээн сүрдүүлж, 24 хүнээс нийт 3.520.000 төгрөг авчээ.

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас эл үйлдлийг “залилах” болон “заналхийлэх” гэмт хэрэг гэж үзэн яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд ирүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Н-г бусдыг тодорхой үйлдэл хийхийг шаардаж өөрт нь, хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн, хохирогч нарыг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж,  мөнгө шилжүүлэн авсан нь нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг заналхийлэх болон залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.

Мөн Н-г анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа, гэмт хэрэг үйлдэх үедээ насанд хүрээгүй байсан зэргийг харгалзан 360 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэжээ.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
11 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
11 сар 25, 2022 14:44

my nigga

Иргэн
Иргэн
11 сар 25, 2022 15:20

Агаа эгээ нараасаа сайн сур�##�цаж дээ

Зочин
Зочин
11 сар 25, 2022 17:13

ГҮЙЭЭ НАСАНД ХҮРЭЭГҮЙ БАЙЖ БОЛНОО ХАР БАГААСАА ИЙМ БАЙЖ БОЛОХГҮЙ ЦААНА НЬ ХУЛГАЙЧ НАР БАЙНА ЭСВЭЛ НААДАХ ЧИНЬ БООВДУУЛЦАН БАЙЖ МЭДНЭ.АР ГЭРИЙГ НЬ СУДЛАХ ХЭРЭГТЭЙ ОХИДЫН ЭМЧ АЛЦАЙЛГАЖ БАЙГААД ҮЗЛЭГ ХИЙГЭЭЧ АЯГҮЙ БОЛ ОНГОН ХАЛЬСАА ДЭЛБЭЛҮҮЛСЭН ЯАТУУ ДАА НААДАХ ЧИНЬ ЯЛ НЬ ХӨНГӨДЖЭЭ ХҮҮХДИЙН КОЛОНИД ЯВУУЛААЧ ТЭНДЭЭСЭЭ НАСАНД ХҮРЭГЧИДИЙН ЛУУСАНГИЙН ШОРОН ХҮРТЭЛ ӨСӨЖ ДЭВЖИНЭ ЯЛ ХӨНГӨДСӨН БАЙНА

Зочин
Зочин
11 сар 27, 2022 07:14
Reply to  Зочин

Чи хохирогч нь уу. Хохино за. Охидод шунаад хэдэн х�##�тар зоос шиддэг өвгөчүүл

Зочин
Зочин
11 сар 26, 2022 03:26

Муу �########� нарийг �##�ах хэрэгтэй

Зочин
Зочин
11 сар 26, 2022 03:27

Зулвасаг

Зочин
Зочин
11 сар 26, 2022 03:28

Ял дэндүү хөнгөн байна

Зочин
Зочин
11 сар 27, 2022 09:25

Ер нь бол охид хараад шүлсээ унагаж мөнгө шилжүүлсэн өөрсдийнх нь буруушд Хохино л гэхээс өөр юүкэв

SEXSY
SEXSY
11 сар 27, 2022 12:50

86150155SEXSDI

Зочин
Зочин
11 сар 28, 2022 08:21

Хүнийг 50 гаруй удаа хутг�##�ж �##�сан хүүхэд, энэ аймшигтай з�##�илагч нарыг хүүхдийн хорих анги уруу илгээх хэрэгтэй. Аймаар юм.

Зочин
Зочин
11 сар 28, 2022 09:18

Сүнээгийн шавь нар олон болжээ

Холбоотой мэдээ

Back to top button