Нийгэм мэдээ

БНХАУ-ын төр "төвхнөсний" дараа хамгийн анх айлчлах У.Хүрэлсүхийн мессеж

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн БНХАУ-д хийх айлчлалын тов тогтолгүй багагүй хугацааг өнгөрөөсөн. Айлчилна гэдэг нь тодорхой болсон ч тов хүлээгдэж байлаа.

Харин өнгөрсөн долоо хоногт тэрбээр арваннэгдүгээр сарын 27-28-ны өдрүүдэд БНХАУ-д төрийн айлчлал хийхээр товлосон. Улмаар эх орноосоо өнөөдөр мордлоо.

Энэ үеэр тус улсын дарга Ши Жиньпинтэй албан ёсны хэлэлцээ хийхээс гадна Монгол, Хятадын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцох аж.

Түүнчлэн “Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хамтарсан мэдэгдэл” гаргаж, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурах юм байна.

КОММУНИСТ НАМЫН ИХ ХУРЛЫН ДАРАА ХИЙЖ БУЙ АЙЛЧЛАЛЫН ХҮЛЭЭЛТ

Аравдугаар сарын 16-ны өдөр БНХАУ-ын Коммунист намын их хурал эхэлж, долоон хоног үргэлжилсэн. Ингэснээр Ши Жиньпин тэргүүтэй их гүрний удирдагчдын байр суурь ганхах, бүтэц солигдох эсэх нь тодорхой болж, нэг тийш шийдэгдсэн. Өөрөөр хэлбэл дараагийн таван жилдээ БНХАУ ямар бүтцээр тогтвортой ажиллах нь баталгаажсан.

Яг үүний дараа Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчлал хийгдэж буй дүр зурагтай. Төр "төвхнөсний" дараа хөрш орны төрийн тэргүүн У.Хүрэлсүх хамгийн түрүүнд ийн айлчлах гэж байна.

Мөн ахуйн хүрээндээ дахин зээлийн хэлэлцээр хийнэ, Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах чиглэлд хэрэгжүүлэх шинэ төсөлд санхүүжилт "гуйна" зэрэг мэдээлэл түгсэн нь "Өр нэмэх нь", "Монгол, Хятадын хамааралт байдлыг улам гүнзгийрүүллээ" гэсэн шүүмжлэл дагуулж буй.

Харин өргөн утгаараа улсын гадаад бодлогыг төлөөлөгч бие даасан субъект болох Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын улс төрийн дараагийн таван жилийн эхэнд айлчлал хийж байгаа нь өндөр ач холбогдолтой.

Ерөнхийлөгч асан Х.Баттулга цар тахлын хүнд үед айлчилж, 30 мянган хонь бэлэглэсэн нь дипломат бодлогын хувьд ихээхэн эерэг үйл явдал болсон.

Үүний адил, Коммунист намын их хурал болсны дараа хамгийн түрүүнд айлчилж буй нь, төрийг нь хүндэтгэж, ойр дотно, стратегийн чухал түншлэгч гэдгээ батлан харуулах дүр зурагтай болж байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-11-25 16:28

ЗӨВӨӨ ЗӨВ ХӨРШ УЛСУУДТАЙГАА НАЙРСАГ ХАРИЛЦААТАЙ БАЙЖ АЛЬ БОЛОХ ЭВТЭЙ НАЙРТАЙ БАЙГААРАЙ ГЭЖ БИ ХЭЛЭЭД БАЙГАА ШҮҮ. ЯДУУ МОНГУНУУДАД БАГА ХҮҮТЭЙ МӨНГӨ ЗЭЭЛ ГЭЖ БАЙНА ГЭЭД МИНИЙ ҮГИЙГ ДАМЖУУЛААРАЙ

Зочин
Зочин
2022-11-25 17:02

Хамаг боломжоо хулгайч нарт �##�дчихаад бу�####�ас зээл гуйна гэдэг ч арай л юм.

Зочин
Зочин
2022-11-25 19:09

Чингисийн одонгоор ши женпинийг шагнах байсан юм. Алс холын америк бидэнд чух�##� биш.

Зочин
Зочин
2022-11-25 19:24

Сүрэлсүгийн удам угсаа нь тэр

Болд
Болд
2022-11-25 22:04

Хамгийн түрүүнд .... эхэнд. .. гм худ�##� мэдээлэл их байна . Германы канцлер Шольц зэрэг олон хүмүүс ирээд явсан.

Зочин
Зочин
2022-11-26 09:23

Хятадын атганд орчих үйлдэл хийхгүй гэдгээл тунгааж буурьтай бгаасай даа.

Зочин
Зочин
2022-11-26 13:42

Ийм хогийн ургам�##� дагацан нөгөө муу эхнэр шүү юм нь ичиж үхлээ яанаа. Бас японд очиж гуйлга гуйна гэж байгаа. Их гүрнүүдийн удирдлагаас ичээчээ хүүрэнсүгээээээ. Чи монгол төрийн эрхийг хууль бусаар хулгайлсан муу казиногийн донтон шүүүүү ичээээээээч

Холбоотой мэдээ

Back to top button