Сурвалжилга, Нийтлэл

Сурвалжилга: “Шинэ жилийн үеэр архи хэтрүүлэгсэд осгож нас барах нь ихэсдэг”

Арванхоёрдугаар сар эхлэхтэй зэрэгцээд шинэ жилийн баярын уур амьсгалдаа хувь хүн, албан байгуллагууд “согтож” эхлэдэг. Үүний хажуугаар ГССҮТ-д архи хэтрүүлэн хэрэглэж улмаар гар хөлөө хөлдөөсөн иргэдийн тоо эрс нэмэгддэг. Ганцхан удаа шинэ жилийн баяр тэмдэглэх гэсэн биш насаараа  “харамсалтай” үлдсэн иргэн Б.Чинзориг ийнхүү ярьж байна. 

Тэрбээр “Ах нь 2017 оны өвөл ажлынхаа шинэ жилд оролцдог юм байна. Тухайн үедээ хөөрч дарвиад нэлээд уусан. Яг юу болсныг төдийлөн санадаггүй. Нэг сэрэхэд л нэг гарын маань гурван хуруу, нөгөө гарын минь хоёр хурууг хөлдөлттэй холбоотойгоор тайрах болсон байсан. Уг нь байгууллага хамт олон маань бүгд л байсан Гэхдээ тэр өдөр яагаад ч юм намайг шал согтуу орхиод явсан юм билээ. Одоо тэр байгууллагын нэрийг дурдаад яах вэ. Хүн их сонин. Намайг гараа хөлдөөж хөдөлмөрийн чадвараа алдсан дараа нөгөө хамт олноос минь хэн ч эргэж тойроогүй юм даа” хэмээн ярив.

Энэ мэтчилэн шинэ жилийн баяраар архи сонтууруулах ундаа хэрэглэсэн үедээ амь нас эрүүл мэндээрээ хохирсон өч төчнөөн тохиолдол бий. Уг нь хүний амь нас, эрүүл мэндээс чухал баяр, архи дарс гэж байхгүй. Эрүүл мэндийн төлөө, нөхөрлөлийн төлөө, сайн сайхны төлөө, аз жаргал, амжилт, бүтээлийн төлөө гэж хундага тулгах бүрт, уусангүй, намайг хүндэлсэнгүй гэж гомдож, тунирхаж, шөнө оройн цагаар нэгнийгээ хяналтгүй явуулж байгаа нь золгүй явдлаар төгсөж байна.

2020 онд коронавирусын хөл хориото холбоотойгоор хөл гөрөө хөлдөөж осгосон иргэдийн тоо  хүн харьцангуй бага байгаа юм. Харин 2021 оны арванхоёрдугаар сарын 20-26-ны хооронд л гэхэд 70 гаруй хүн осгож нас барсан байгаа юм. 

Харин тоо мэдээлийг ГССҮТ-өөс нарийвчлан авч үзэхэд 

Архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ осгож яаралтай тусламж авсан тоо.

  • 2020 онд 107
  • 2021 онд 134
  • 2022 оны зөвхөн 11 сард 96 хүн тусламж авчээ

Тэгвэл Монгол Улсын ерөнхийлөгч Ц.Хүрэлсүх архи согтууруулах ундааны хэрэглээг бууруулах талаарх зарлиг гаргаад буй. Үүнтэй холбоотойгоор ЦЕГ-аас “Намайг алгас нөлөөллийн аянын зохион байгуулж байгааа юм байна. Ингээд ЦЕГ-ын нийтийн хэв журам хамгаалах олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн цагдаагийн ахмад Э.Энхтайвантай ярилцлаа.

-Архи согтууруулах ундааны хэрэглээ манайд ямар нөхцөл байдалтай байгаа талаар эхлээд мэдээлэл өгөөч?

-Манай улсад импортоор оруулж ирж байгаа архи, согтууруулах ундааны төрлийн бүтээгдэхүүний хэмжээ сүүлийн 10 жилд тав дахин нэмэгдсэн. Дотоодын үйлдвэрлэл ч энэ хэрээр нэмэгдээд байна. ДЭМБ-аас тогтоосон стандарт байдаг. Жилд насанд хүрсэн хүний архи, согтууруулах ундааны хэрэглээ 7-8 литр байдаг тухай. Хэрэв энэ хэмжээнээс хэтэрвэл үндэсний аюулгүй байдалд нөлөөлнө гэж үздэг. Гэтэл манай улсад насанд хүрсэн нэг хүнд жилд 28 литр архи, согтууруулах ундаа ногдож байна.

Бүр цаашилбал, насанд хүрэгчдийн 51 хувь нь байнга хэтрүүлэн хэрэглэдэг тоо байна. Улсын хэмжээнд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ зөрчил гаргаж, эрүүлжүүлэгдсэн хүн 2018 онд 85840, 2019 онд 111076, 2020 онд 90.360, 2021 онд 69.414, 2022 оны эхний 10 сарын байдлаар 54.901 байна л даа. Харин улсын хэмжээнд шүүхээр баривчлагдсан хүн 2018 онд 10981, 2019 онд 15296, 2020 онд 15.745, 2021 онд 15.172 байгаа юм. Тэгвэл 2022 оны эхний 10 сарын байдлаар 15.270 хүнийг шүүхээр баривчилсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 3.988 нэгжээр буюу 26.1 хувиар өссөн байдалтай байна.

-“Намайг алгас” аяны хүрээнд ямар ажлуудыг зохион байгуулж байна вэ?

-Хамгийн гол нь олон нийтэд архины хор хөнөөл, буруу зуршил, архины өргөн хэрэглээг бууруулж зөв хандлага, зөв соёлыг төлөвшүүлэх зорилгоор нөлөөллийн аяныг эхлүүлсэн. Учир нь Монгол Улсад үйлдэгдэж байгаа гэмт хэргийн шалтгаан нөхцөлийн 80-90 хувь нь архидан согтууралттай холбоотой байдаг. Энэ бол маш ноцтой үзүүлэлт.

-Баяр ёслол, тэмдэглэлт өдрүүдээр хамт олноороо, найз нөхдөөрөө, олуулаауулзах үед архи , согтууруулах ундаанаас татгалзсан нэгнээ буруутгах хандлага байдаг шүү дээ. “Намайг алгас” гэж хэлсэн нэгнээ хүндэтгэх хэрэгтэйг энэ аянаар ойлгуулахыг зорьж байна. Зөв үү?

-Намайг алгас гээд үг сонголтон дээр бид нэлээд ажил л асан. Мэдээж гол зорилго бол архины хэрэглээг багасгах, хорт зуршлаас ангид байх тухай шүү дээ. Тиймээс “Тааруулж татгалз” гэх мэтээр олон нэршил яригдсан. Тэр дундаас “Намайг алгас” үгийг сонгосон. Хамгийн гол нь хамт олон, найз нөхдөөрөө хавтгайрсан архидалт, буруу зан үйлээс залуу үеэ хамгаалах, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх, гэр бүлдээ цаг гаргах зорилготой. Тиймээс хэн ч хүүхэд маань хүлээж байгаа, эхнэр, нөхөр маань гэрт байгаа, би өөр төлөвлөгөөтэй, би бэлтгэлд явна, би эрүүл хооллож байгаа, би хичээлтэй учраас “Намайг алгас” гэж шууд хэлдэг байх ёстой. Түүнийг нь бусад нь ч хүндлэх ёстой.

-Архидалтаас үүдсэн гэмт хэрэг, зөрчил их байдгийг та хэллээ. Тодорхой жишээ дурдахгүй юу?

-Дээр хэлсэн шүү дээ. Гэмт хэрэг зөрчлийн шалтгаан нөхцөлийн 80-90 хувь нь архи, согтууруулах ундаанаа сүүдэлтэй байдаг. Хоногт 300-500 жолооч согтуугаар машин жолоодож байгаад эрүүлжүүлэгдэж байна . Цагдаагийн байгууллагад ирж байгаа дуудлага мэдээллийн 40-50 хувийг гэр бүлийн хүчирхийллийн дуудлага эзэлдэг. Жишээ нь, олон жил уулзаагүй найзууд төрсөн өдөр тэмдэглэдэг. Олон жил уулзаагүй гэж нэгнийгээ онгироож байгаад хавтгайрсан архидалт болсон. Эцэст нь нэгнийхээ аминд хүрсэн хэрэг гарсан. Бас согтуурсан үедээ бусдад агсам тавьж гэмтэл учруулаад эрх чөлөөгөө хасуулан торны цаана сууж байгаа тохиолдлууд ч бий.

Нэмэлт: Хэрэв та хэн нэг найзыгаа архинд уруу татаж, шахсан тохиолдолд дараах хуулийн хариуцлагыг хүлээнэ

28 дугаар зүйл.Согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох
2023 оны 1 сарын 1-ээс дагаж мөрдөх хуулинд

28.1.Дараах хүн согтууруулах ундаа хэрэглэхийг хориглоно:

28.1.1.тээврийн хэрэгсэл жолоодож байгаа;

28.1.2.21 нас хүрээгүй;

28.1.3.жирэмсэн.

28.2.Бусдыг согтууруулах ундаа хэрэглэхийг шаардахыг хориглоно. Бусдыг согтууруулах ундаа хэрэглэхийг шаардаж согтоосны улмаас бусдад учруулсан гэм хорыг согтууруулах ундаа хэрэглэхийг шаардсан этгээдэд хариуцуулж болно.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Умаахан

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. Нийгэм, эрэн сурвалжлах, спортын сэдвээс гадна утга зохиолын шүүмж, шүлэг бичдэг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
16 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-11-26 10:15

Manaihan odoo idej uuhaa taaruulaj surah soyoljih tsag irsen shvv

Зочин
Зочин
2022-11-26 10:16

Хайран �##�тан амь эрсдэсээр баыдаг. Сургамж авч хармуцлагатай бх хэрэгтэй

Зочин
Зочин
2022-11-26 10:16

Us ruu dairch bga m#l chig idej uuhaa l bolichih heregtei

Зочин
Зочин
2022-11-26 10:17

Ухамсартай бх цаг ирсэн шүү

Зочин
Зочин
2022-11-26 10:38

Хайран �##�тан амиа ганц баяраас болж битгий �##�даарай. Дор бүрдээ хариуцлагатай байцгаая

Эмээ
Эмээ
2022-11-26 10:56

Одоо яахавдээ, нөгөө ардчил�##� нэрээр сургасан хүний эрхээ эдэлж байгаа нь тэр биз, архиа уух нь нөгөө лаагаа иднэ үү луувангаа иднэ үү эрх гээд сургаад 30 жил өнгөрсөн, одоо шхлээ сонгох нь бас тэр хүний эрх байхаа,

Зочин
Зочин
2022-11-26 11:05

Хариуцлагатай зөв баярлаж сурах хэрэгтэй

Зочин
Зочин
2022-11-26 12:26

Цас орно яармагынхан яанаа даа. Гэртээ бүгээд байж байх хэрэгтэй. Түгжирлээ гээд дандаа гонгиноно. Яршигтай м�##�нууд шүү энэ яармагынхан

Зочин
Зочин
2022-11-26 14:29

Цас орно яармагынхан яанаа даа. Гэртээ бүгээд байж байх хэрэгтэй. Түгжирлээ гээд дандаа гонгиноно. Яршигтай м�##�нууд шүү энэ яармагынхан

Зочин
Зочин
2022-11-26 17:48

Ум сайн амг�##�ан болтугай хөлдөөд байждээ

Зочин
Зочин
2022-11-26 18:56

Вуаа ене юу ч биш кулгайчуудаа би нэг чил арки чаачихаад акин давраад чаацан тегеед л нэг серехэд нэг муу кулгайч жинкэр гэдэг нохой мээний коёр төмсөгийг идцэн чивний мээнь т�##�ыг чаацан байцан тер жээнгэр нохой би тэр муу жээнгэрийг хайсаар байгаад амидаар нь өвчцөн муу л�##�арыг одоо би мукар чү

Зочин
Зочин
2022-11-27 07:05

Үхнэ л биз.архичид бол эргэн тойрондоо үргэлж там авчирдаг чөтгөрүүд.хохи нь

Зочин
Зочин
2022-11-29 07:49

Намайг �##�гас гэснээр л архиа ууж наргиж цэнгэхээ больчих юм биш ээ.монголчууд хөгшин з�##�уу эр эм төрийн түшээд бүгд архины хамаар�##�тай болсон бна.бүгд энэ наадам наргиа баяр цэнгэл хошин шог нийллэг уулз�##�т энэ тэдэндээ цёнзуртэй хандаж зарим баяраас бүр татг�##�зв�##� зохино

Зочинзочин
Зочинзочин
2022-11-29 07:56

Юунд баярлаад байгаагаа ч мэдэхгүй учир утгагүй олон баяр .улс орон өрх гэр нь дэнжигнээд.байхад юун баяр юун караокё юун кино юун тоглолт.тэд чинь бидэнд үлгэр дуури�##� болохоор хүмүүс мөн бил үү.з�##�ьтай хүмүүсийн х�##�аас зуза�##�ж идэж ууж наргиж цэнгэхээ зогсоовол яасан юм .ажил дээрээ хамт олноороо шинэ жилээ тэмдэглэ.мөнгө нь илүүдээд байв�##� хамт олноо сая саяар нь шагна

Зочин
Зочин
2022-12-05 18:14

1

Зочин
Зочин
2022-12-05 18:16
Reply to  Зочин

1

Холбоотой мэдээ

Back to top button