СПОРТ

О.Саранхүү Гавьяат дасгалжуулагч боллоо

Өнөөдөр /2022.11.26/ Бүгд найрамдах Улс тунхагласны 98 жилийн ойн түүхэн өдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шагналын хур буулгаж байна. Тодруулбал, Очирхүүгийн Саранхүүд Гавьяат дасгалжуулагч цол хүртээлээ.

Тэрбээр, бүжгийн спортод 20 гаруй жилийн хөдөлмөрөө зориулахдаа 8,000 гаруй хүүхэд, залуучуудад спорт бүжгийн боловсрол олгожээ. Бүжгийн спортын олон улсын хэмжээний мастер 30, Бүжгийн спортын мастер 24, дэд мастер 10-ыг төрүүлж, “Сарны цом” бүжгийн спортын тэмцээнийг санаачлан тасралтгүй 10 жил зохион байгуулсан байна.

Мөн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох багийг 11 удаа удирдан дасгалжуулж, Финалын цом болон 5 удаагийн шагналт байранд шалгарсан, 2022 оны бүжгийн спортын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медалийг хүртэж, багийн спортын төрөлд олон улсын менежментийг нэвтрүүлэн өндөр амжилт гаргаж, бүжгийн спортын хөгжилд оруулсан үнэтэй хувь нэмрийг нь үнэлсэн аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-11-26 13:13

Наад хүүхдүүдээ ном эрдэмд сурга эх орны хөгжилд тус нэмэртэй ажил хийлгэ бүсгүй. Юун гавьяат shit

Batbayar
Batbayar
2022-11-26 14:59

Наад бүжиг чинь улс эх оронд ямар нэмэртэй юм бол доо.Шагнаж байгаа шагнуулж байгаа хоёр яг таарсан юм даа.

Зочин
Зочин
2022-11-27 12:05

ЗА ЭД НАР АВДИЙН БАЙЖ ӨГДИЙН БАЙЖ ГАВЬЯАГҮЙ ГАВЬЯАТУУД ГАДУУР НЬ ҮЛДЭЭД БАЙНА ТЭДЭНД ӨГӨӨЧ НАСААРАА ДУУЛСАН УЛСЫН ФИЛОРМОНИЙ ДУУЧИН ОЮУНЧИМЭГ СТА ЦОЛОН ДЭЭРЭЭ ХАТАЖ Л ЯВНА ӨГӨӨЧ ТЭРЭНД ГАВЬЯАТЫГ НЬ

Зочин
Зочин
2022-11-27 12:28

Зөв өө. Хөдөлмөрлөсний үр дүн харагдаж байна.

Цогт
Цогт
2022-11-27 13:45

Бүжгийн спортоор Монголчууд ийм амжилт гаргаж чадахыг харуулсан мундаг хамтлагийн бүх уран бүтээлчдэд баяр хүргэе. Эх орныхоо нэрийг мандуулаад ирсэн элэг нэгтнүүдээ гэртээ утсаа бариад шүүмжлээд, муу хэлээд сууж бга оркуудад дур гутаж бна. Бүх л юман др муу энерги, хар хэл ам нь тодорч бдаг бүдүүлэгчүүд бу�####�ас ичиж амьдрах булчирхай, тархи толгой бакү!

Back to top button