УЛС ТӨР

Ажилгүй суугаа А.Ариунболдыг НДЕГ-ын дарга болгоход Т.Аюурсайхан, спикер нар хүч түрэх үү

Есдүгээр сарын 14-нд НДЕГ-ын даргаар ажиллаж байсан Д.Зоригтын “мөрийтэй тоглоом” тоглож буй зураг ил болж, тухайн өдрөө чөлөөлөгдсөн билээ. Бүтэн сар хагас эзгүй байсан түүний суудалд ХНХ-ын шинэхэн сайд чихээс хийх гэж буй бололтой.

Тодруулбал, "Дарханы төмөрлөгийн үйлдвэр"-ээс яваад ажилгүй суугаа А.Ариунболдыг Т.Аюурсайхан өөд татах нь. Түүнийг Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргаар томилохоор АТГ-т ханджээ.

Харин АТГ-аас “ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал тогтоогдоогүй” гэсэн боловч, “төрийн жинхэнэ алба хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журмыг зөрчихөөр байх тул нийтийн албанд сул орон тоо гарсан тохиолдолд холбогдох хууль тогтоомжинд заасан шаардлагыг хангасан этгээдийг нэр дэвшүүлэхээр байна” гэх хариу ирүүлжээ.

Өөрөөр хэлбэл АТГ түүнийг дээрх албан тушаалд очход "ашиг сонирхлын зөрчил байхгүй ч, төрийн жинхэнэ албан хаагч биш тул тэнцэхгүй" гэх утгыг илэрхийлсэн хариу өгсөн байгаа юм.

А.Ариунболдын тухайд: Хуульч мэргэжилтэй. Хууль зүй, дотоод хэргийн яаманд мэргэжилтнээр ажиллаж байв. ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг ШӨХТГ-ын дарга байх үед Хэлтсийн дарга, Дэд даргаар ажиллаж байсан нэгэн. Мөн ТӨБЗГ-ын Захиргаа, Хуульзүйн газрын даргаар, Дэд даргаар ажилласан. Дэд дарга болохдоо "ковид-19"-ийн хуулийг далимдуулан сонгон шалгаруулалтгүйгээр томилогдож байсан билээ. Харин хамгийн сүүлд, энэ оны дөрөвдүгээр сард "Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн дарга"-аар явуулсан ч, сар гаруйн өмнө татагдсан.

А.Ариунболд нь УИХ-ын дарга Г.Занданшатарын хүн гэгддэг. Тэрбээр тухайлсан албан тушаал дээр очих бүрдээ спикерийн нэр нөлөөг ашигладаг талаар хөшигний ард яригддаг билээ.

Хуулиараа тэнцэхгүй байгаа түүнийг НДЕГ-ын дарга болгохын тулд Т.Аюурсайхан сайдтай цуг спикер хүч түрэх үү гэдэг нь анхаарал татаж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-11-27 11:40

МАН ын суганы үс ######ний ##чуурууд даам юмуу

Зочин
Зочин
2022-11-27 11:56

Би бас хүч түрий дарга бол бол МАН бол хян##тгүй г##зуурч байгаа билээ хохь чинь дээ сонгочихоод дараа нь бүү гонгиноорой дахиад ч олонхи болноо бид нар та нар яахын худлаа хуцахаас өөр юу чадах вэ? ха х хаах хих хих хи

Зочин
Зочин
2022-11-27 12:57

Занданшатар дандаа хууль бус томилгоонд оролцдог.Өөрөө чадвар муутайХүрэлсүхийн нэрээр амьдарч яваа амьтан

Зочин
Зочин
2022-11-27 13:17

Хүрэлбаатар казино тоглоод сууж байхад яахуу? Зүгээр үү тэгээд? Айнннн

Зочин
Зочин
2022-11-27 14:35

Арай ч болохгүй блгүй дээ мэргэшсэн хүн тавих бх хаа хамаагүй золбин гарууд төрд хэрэггүй

Холбоотой мэдээ

Back to top button