Нийгмийн

БШУ-ны сайд дөрвөн өнчин хүүхдийг асран хамгаалж буй багшид талархжээ

Одоогоос хоёр долоо хоногийн өмнө манай сайт "Дөрвөн өнчин хүүхдийн гэрт согтуу эрчүүд ирээд байсан учир багш нь дэргэдээ авсан" тухай сурвалжилгыг олно нийтэд хөндөн хүргэж байв. Сурвалжилгыг энд дарж уншина уу.

Тэгвэл БШУ-ны сайд Л.Энх-Амгалан бүтэн өнчин 4 хүүхдийг асран хамгаалж, сургаж буй багш Ц.Мөнхтуяад талархал илэрхийлсэн байна. 

Тэрбээр, "Монголын үрс эрүүл энх, эрдэм боловсролтой, зөв хүмүүжилтэй байж гэмээнэ Монголын ирээдүй өөдрөг гэрэлтэнэ гэж би итгэдэг. Угаасаа ингэж бодохгүйгээр сайдын ажлыг хийнэ гэдэг худал ажиллахын нэр төдий болно. Хүүхэд бүр аав ээждээ эрхлэн аз жаргалтай сайн сайхан амьдарч өсөх ёстой атал хэлж ирэхгүй амьдралын бэрхшээл зовлон дунд нялх балчир үрс минь хүүхэд насны аз жаргал баяр хөөрөө умартан турьхан биедээ дааж давшгүй хүнд ачааг үүрч яваа нь харамсалтай.

1-12-р ангийн бүтэн өнчин 4 хүүхдийг эрсдэлтэй хүнд нөхцөл байдлаас нь салгаж өөрийн ажиллуулж байсан өдөр өнжүүлэх төв дээрээ асран хамгаалж байгаа Ц.Мөнхтуяа багшид мянга, мянган багш, хүүхдүүдийнхээ өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн талархал илэрхийлье. Эдийн засаг хүндэрсэн энэ хүндхэн цаг үед дөрвийн дөрвөн бага насны хүүхдийг өөр дээрээ авч явна гэдэг бол жинхэнэ багш хүнээс л гарах сэтгэл гэж бахархан харж байна.

Монгол багшийн энэрэнгүй өрөвч сайхан сэтгэлээр 4 хүүхдийг хайрлан халамжилж байгаа Мөнхтуяа багш болон Багшийн хайр ТББ-ын халуун сэтгэлт багш нартаа маш их баярлалаа. Бусдыг тэнхрүүлэгч нь өөрөө тэнхэрч явдаг гэж ардын сайхан үг ч бий.

Өнчрөлийн зовлонд шаналж яваа өөдөсхөн жаахан үрсэд ардын багшийн ачлал хайрыг мэдрүүлэн амьдрах итгэл бэлэглэж байгаа ачит багш нартаа гүнээ талархъя" хэмээжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Zocnin
Zocnin
2022-11-28 04:51

Hunleg sain bagshid sain uramshuulal ogmoor bna

Бадамсүрэн
Бадамсүрэн
2022-11-28 13:26

Үнэхээр х�##�уун сэтгэл ийм багш нар олон болоосой

Холбоотой мэдээ

Back to top button