Top StoriesСурвалжилга, Нийтлэл

Сурвалжилга: Дөрвөн өнчин хүүхдийн гэрт согтуу эрчүүд ирээд байсан учир багш нь дэргэдээ авчээ

6-17 насны бүтэн өнчин дөрвөн хүүхэд Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороонд хүнд байдалд амьдарч буйг сурвалжиллаа. Энэхүү сурвалжилгыг бэлтгэх явцад "Тэдний ээж жил гаруйн өмнө өөд болсноор харж хандах хүнгүй болсон. Хүүхдүүдийн ээж нь эхээс наймуулаа хэдий ч нагацууд нь харж ханддаггүй. Харьяа хороо нь анхаардаг гэх ч бодит ажил хэрэг болсон зүйлгүй. Тэд хүүхдийн 100 мянган төгрөг, тэжээгчээ алдсаны тэтгэмж, хүнсний талон, түлшний эрх алийг нь ч авдаггүй" зэрэг асуудлууд анхаарал татав.

Дөрвөн хүүхдийн амьдардаг гэр

Эдгээр хүүхдийн нөхцөл байдлыг сонссон Ц.Мөнхтуяа багш өөрийн өдөр өнжүүлэх төв ажиллуулах гэж байсан байрандаа аваад хоёр хонож байна. Тэднийг дулаан орон байранд авч ирэх болсон шалтгаан нь хүүхдүүдийг гэртээ очиход согтуу хоёр эрэгтэй орон дээр нь унтаж байсан явдал хэмээлээ. Дөрвөн хүүхдийн хамгийн бага эрэгтэй нь зургаан настай, дараах нь найман настай эмэгтэй, 11 настай эрэгтэй, хамгийн том эгч нь 12-р ангийн сурдаг.

“Хоёр охин хүүхдийг нь хүчирхийлчих вий гэж айсандаа шууд байрандаа авчирсан. Саяын хэд хоногийн хүйтэнд гал хөсгүй, өвлийн хувцасгүй, пүүзтэй байсан учраас хоёр эрэгтэй дүүгийнх нь хөл хөлдөх шахсан байсан” хэмээн Ц.Мөнхтуяа багш ярилаа. Ц.Мөнхтуяа багш өмнө нь бүтэн өнчин дөрвөн хүүхэд харж хандах хүнгүй бие дааж амьдардаг талаар сонсоод хүүхдүүдтэй уулзаж байжээ. Харин сая хүүхдүүд нөхцөл байдал дордож, эрсдэл үүсэхэд багш руу өөрсдөө холбогдсон байна.

Манай сурвалжлах баг хүүхдүүдийн амьдардаг гэр болон тус хорооны талаар сурвалжиллаа.

Хоёр хоногийн өмнө цоожлоод явсан гэрийг нь хэн нэг этгээд хөшиж орсон байв

Биднийг очиход хоёрхон хоногийн өмнө цоожлоод явсан гэрийнх нь хаалгыг хэн нэгэн хөшиж онгойлгосон байв

Нарангийн энгэр өгсөөд уулын эгц орой дээр тэдний гэр байх бөгөөд биднийг очиход цоожийг нь хөшиж эвджээ. Хэн нэг этгээд орсон бололтой. Тухайн гэрийг Тайванийн хөгжлийн сангаас барьж өгсөн аж. Гэвч өвлийн улирал ирж буй энэ өдрүүдэд туурга, дээвэр нимгэнтэй, дэвсгэргүй шахуу хүйтэн гэр угтан авав. Баруун талын орыг дэлгэснийг бодвол өнгөрсөн шөнө хэн нэгэн ирж хоносон нь мэдэгдэж байв. Биднийг очихтой зэрэгцэн 34 дүгээр хорооны хэсгийн ахлагч ирж таарлаа. Ингээд түүнээс нөхцөл байдлын талаар асууж тодруулахад дараах тайлбарыг өглөө.

34 дүгээр хорооны хэсгийн ахлагч н.Бадамгэрэл “Нэг жилийн хугацаанд хүнсний талоны мөнгө нь ороогүй гэж надад хэлсэн.  Халамжийн мэргэжилтнээр асуулгахаар манайхаас шалтгаалах юм байхгүй мөнгө нь орсон гэсэн тайлбарыг өгдөг. Би сардаа юм уу 14 хоногтоо ирж, очдог. Аюулгүй байдлыг нь ч хардаг. Миний чадах юм л тэр”

-Архи уусан хоёр хүн гэрт нь унтаж байсан бичлэг байна шүү дээ. Сая ирэхэд гэрийнх нь цоожийг хөшөөд эвдчихсэн байна. Эндээс харахад яг аюулгүй байдал нь хангагдаж чадаж байгаа гэж та бодож байна уу?

-Талийгч ээжийг нь байхад хамт амьдарч байсан гэх залуу байдаг. Хүүхдүүдийг асрах байр болон зохих газар авч, энэ хүнийг явуулъя гэхээр том охин нь гэр оронгүй энэ хүнийг хааш нь явуулах вэ. Тухайн үедээ ээжтэй минь амьдарч байсан бага дүүгийн аав гэж хэлдэг. Тийм учраас хүүхдийнхээ саналыг бодолцож байгаа. Цагдаатай ч ирж байсан удаатай. Би өөрөө тэр хүнтэй нь уулзаад, шаардлага тавьсан. Мөн талийгаач ээжийнх нь дүү гэж хүн ирж, архи уудаг гэсэн. Хамтарсан багийн хүмүүс ч гэсэн асуудлыг ийм байдалд хүргэсэнд гайхаж байна. Хүүхэд хамгааллын 108 төвөөс ирсэн хүмүүст хүүхдүүдийн асуудлыг нэлээд хэлж явуулсан. Яагаад заавал хороо руу асуудлаа чихдэг юм. Бид чадах бүхнээ хийж байхад анхаарах ёстой зарим байгууллагууд нь нөгөө л нэг хороо хэсгийн ахлагч руу л чичилдэг.

Миний бас нэг цухалдаж байгаа нь хүүхдийн 100 мянган төгрөг нь олгогдож байгаа ч энэ хүүхдүүдэд захиран зарцуулах эрх нь байдаггүй. Тэр мөнгө дансанд нь хуримтлагдчихсан. Асуухаар 18 насанд хүрээгүй учраас хууль дүрмээрээ явна гэдэг.

Энэ дөрвөн хүүхэд гэртээ ирэхэд тэврээд авах ээж нь алга. Талхны мөнгөгүй энэ хүүхдүүдэд тэжээгчээ алдсаны мөнгийг нь олгооч гээд хөөцөлддөг. Мөн л асран хамгаалагч байхгүй гээд өөдөөс хууль ярьдаг. Жилийн хугацаанд ийм л байлаа. Өөрсдөөсөө мөнгө гаргах эрх ч бидэнд байхгүй шүү дээ.

Би өөр дээрээ авъя ч гэж үзсэн. АТГ шалгадаг учраас болохгүй байгаа юм.

-Наанадаж л энэ хүүхдүүдэд төрийн үйлчилгээ нь хүрэхгүй байна. Цаанадаж хүчирхийлэлд өртвөл яах вэ?

-Төрийн тэр олон байгууллага тусгайлан анхаарал тавихгүй байхад сарын 500 мянган төгрөгийн цалинтай хэсгийн ахлагч миний бие яаж ч чадахгүй байна. Эргэж тойрч л байна. Боломж бололцоогоороо хүнс авчирч өгдөг. Төрийн бусад байгууллага руу нь холбож өгөх гээд үзээд л байна. Би хүүхдүүдийг сургууль завсардуулахгүй, хүнс хоолоор дутаахгүй гэсэндээ хэрэндээ гүйж л байна.

Төрөөс нь тэр тэтгэмж мөнгийг нь олгоод өгөөч ээ гэдгийг та нараар дамжуулаад хэлье. Том эгч нь харин дүү нараа асрамжид өгөхгүй гэж байгаа. Архи уугаад байгаа хүмүүсийг цагдаатай ирж олон хөөсөн. Эмчилгээнд явуулах гэж ч үзсэн. Ер нь хууль дүрэм ярьж байтал энэ хүүхдүүдийн эрх аль хэдийн зөрчигдөөд дууслаа.

-Одоо энэ хүүхдүүдэд танай хорооны зүгээс ямар анхаарал хандуулах юм?

-Эхний ээлжид өнөө маргаашдаа гэрийг нь дулаалж өгнө л гэж бодож байна.


“Бид дөрвийн 100 мянган төгрөг болон, зарим тэтгэмжийг данснаас хэн нэгэн аваад байгаа гэж хэлсэн”

Хэсгийн ахлагчийн хувьд дээрх тайлбарыг өглөө. Харин том эгч нь хэсгийн ахлагчийн ярьсан зарим зүйлтэй санал нийлэхгүй байгаагаа хэлж байв. Түүний хувьд гурван дүүгээ хоолтой нь залгуулахын тулд хичээлийнхээ хажуугаар ажил хийдэг. "Заримдаа хичээлдээ явдаггүй. Ангийнхаа хүүхдүүдтэй ч дотно биш" гэв. Мөн түүнээс гадна “Надад хүн хэлэхдээ бид нарын 100 мянган төгрөг болон бусад тэтгэмжүүдийг хүмүүс аваад байж магадгүй” гэж хэлсэн гэлээ.

Бид үнэхээр тийм асуудал байна уу, хүүхдүүдийн мөнгө дансандаа байгаа эсэхийг том эгчийнх нь зөвшөөрлөөр шүүлгүүлэхээр Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороон дээр очив. Биднийг очих сургаар хорооны засаг дарга хуралтай хэмээн ажил дээрээ байсангүй. Харин халамжийн мэргэжилтэн н.Хэрлэн мөн л хуралтай гээд гараад явсан талаар зохион байгуулагчид нь хэлж байсан юм. Тус мэргэжилтэн рүү утсаар залгасан боловч холбогдож чадсангүй.

Ямартай ч хорооны хэсгийн ахлагчийн ярьж буйгаар эдгээр дөрвөн хүүхдийн гурав нь хүүхдийн мөнгөө захиран зарцуулах эрхгүйн улмаас мөнгөө арваад жил авч чадахгүй болж таарлаа. Харин том эгч нь энэ 12 сард 18 хүрэх учраас хүүхдийн мөнгөө авч захиран зарцуулж болох аж.

Том охины хувьд 12 дугаар ангиа төгсөөд, СУИС-д орох мөрөөдөлтэй бол, удаах дүү нь хөл бөмбөгчин, дунд дүү нь эмч, хамгийн бага нь цагдаа болно гэнэ. Бид хүүхдийн эрхтэй холбоотой асуудал учраас тэдний нэр, зураг зэргийг нь нийтэд зарлахаас зайлсхийв.


Багш Ц.Мөнхтуяа: Хандив босгож хүүхдүүдийг байртай болгоно

Хүүхдүүдийн нөхцөл байдалд санаа зовж, өөрийн өдөр өнжүүлэхийн байрандаа авч ирсэн багш ийнхүү ярьж байна. Тэрбээр “Анх том охин нь над руу хандсан. Яваад очтол хоёр согтуу эрэгтэй гэрт нь унтаж байсан. Бодвол энэ хэдэн хүүхдийг элэг барьсан болов уу. Одоо цаашдаа хүүхдүүдийг тэр гэр лүү нь буцааж чадахгүй. Нэг өрөө байртай болгох гээд хандивын аян зохион байгуулж байгаа.

Манай багш нар чадах чинээгээрээ 1.5 сая төгрөг босгосон. Энэ мөнгөөр эхний ээлжинд хүүхдүүдээ хувцаслана. Ор дэрний даавуу ч үгүй байгаа гээд бод доо. Бид хүүхдийнхээ эрхийг ингэж ноцтой зөрчиж болохгүй. Төр ч анхаарлаа хандуулахгүй хөсөр орхисонд би гайхаж байна. “Тал талхны мөнгөөр тайван амьдрал бэлэглэе” гэдэг нэртэй 1000 төгрөгийн аян зохион байгуулж байна. Цаашдаа ААН, компаниуд, иргэд гэсэн боломжоороо энэ аянд ч оролцоосой гэж хүсч байна. Энэ дөрвөн хүүхдийн бодит нөхцөл байдлыг хараад эх хүний хувьд, багш хүний хувьд үнэнхүү эмзэглэсэн, Дахин тэр гэр рүү явуулж үнэхээр чадахгүй” хэмээн ярив.

Сэтгүүлчийн тэмдэглэл: Хүүхдүүдийн нөхцөл байдлыг сурвалжлахад төрийн халамж үйлчилгээ хүрдэггүй гэдэг нь нотлогдов. Харин цаашид хэн ямар арга хэмжээ авч ажиллах нь тодорхойгүй байгааг харж болно.

  • Хандивын данс: 5176418782 "Багшийн хайр" ТББ
  • Холбогдох утас: 88049379

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Умаахан

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. Нийгэм, эрэн сурвалжлах, спортын сэдвээс гадна утга зохиолын шүүмж, шүлэг бичдэг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
50 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-11-15 08:06

Хороонд найдаад хэрэггүй нь эндээс илт харагдаж байна. Ямарч нийгмийн х�##�амж үзүүлээгүй, ха�##�га үүдээн эвдлүүлээд согтуу хүн оригнон, хоол түлшгүй гар дээр авсан 5 төгрөггүй энэ хүүхдүүд өлсөж бээрээд зоригоороо амьдарч бна шүү дээ

Зочин
Зочин
2022-11-15 08:07

Etseg eh horwoogiin jamaar burjan bolloo gehed hamgiin hetsvv hund ue deer ni tednii zow humuus bolj tolowshihod ni anhaardag tor bgaasai

Зочин
Зочин
2022-11-15 08:10

Ийм л төр, Ийм л хариуцлагагүй эцэг эхчүүд илбэсээд нүд х�##�тирам үзэгдлүүд нэмэгдсээр үнэхээр харамс�##�тай

Зочин
Зочин
2022-11-15 08:33

За ажил хариуцсан сайд та огцорсон дээр байхө.

зочин
зочин
2022-11-15 08:51

сайхан сэтгэлт багш танд т�##�архаж байна. бидний дунд ийм сайхан энгийн мөртлөө хүнлэг хүмүүс байгаад баярлаад баршгүй. хүн бүр эрвийх дэрвийхээрээ боломж бололцоогоороо туслах нь дамжиггүйээ.

Магсар
Магсар
2022-11-15 12:11
Reply to  зочин

ядуу энгийн иргэд бие биендээ тус болдог номзаншилтай,бараг зүй тогтол байхаадаа Ям тамгийн ажилтанч өдөр тутмын мэдээгээ нухсаар өөр юм хийх завгүй.Өндөр �##�бан туша�##�тан,сайд,эрхэм гишүүд,баячууд бүгд тэнгэрийн амьтад учраас тэднээс юм горьдох зовлон ажээ.Тэр 4 хүүхдийн гэрийг ачаад явчих чадвартай ухамсартай хүмүүс нэн элбэг гэдгийг хороо,дүүрэг мэдээсэй Гэрийг нь хурааж хариуцлагатай газар хадг�##�аад хүүхдүүдийг нэг байранд түрээсээрч болов оруулах юмсанХэдийгээр бага хүүхдийн эцэгч гэсэн согтуучууд цуглардаг газар туйлын аюултай орчин гэсэн үг

Зочин
Зочин
2022-11-15 08:51

Өөрсдийнхөө ч төрөөс олгож буй тэтгэмжиыг авч чадахгүй байгаа бид ямар нийгэмд амьдарч бгаг минь харуулж бгаам шүү үнэхээр харамс�##�тай. Тэдэнд хайхрах эцэг эх, х�##�амжлах төр гэж �##�га бодит үнэн энэ

Зочин
Зочин
2022-11-15 22:00
Reply to  Зочин

Хууль дүрмээ л ийм тохиолдолд яах вэ гэж нэг бүрчлэн бодож хийдэггүйн гай.

Эртний хүү
Эртний хүү
2022-11-15 09:16

Очоод уулзах гэхээр хур�##�тай гээд зугтаж байгаа дарга нийгмийн ажилтанг нь ажлаас х�##�чих, байгаа байдлаа ажлаа тайлбарлахаас �######�с хийж байгаа хүн яаж хүний төлөө явах юм

Магсар
Магсар
2022-11-15 12:15

Хүүхдийн мөнгө,тэтгэмжийн мөнгийг нь х�##�амжийн болон холбогдох хүмүүс авчихдаг боломж байхуу сэжигтэй зугтсан байна._

Зочин
Зочин
2022-11-15 09:18

Уулын орой дээрХашаа байхгүй тусламжын нимгэн даавуутай Гэр оронцоглоод өгчихсөн. Х�##�амжынт�##�онбн өгөөч

Зочин
Зочин
2022-11-15 09:38

Iim humuus etseg, eh bolj baihad, Mongoliin urs mash olon boloh boltgui geed suuj baidag

Зочин
Зочин
2022-11-15 09:40

Дүүргийн удирдлагууд гэж мануухай с�##�бадай нар байгаа биздээ тэд нартай нь уулзаач

Zocnin
Zocnin
2022-11-15 09:44

Bagsh Munkhtuyadaa bayarlalaa Ex hunii setgeleer huuhduudiig halamjlan bgaad talarhaj bna Munkhtuya bagshiin saihan setgel ene huuhduudiin huwi zayand iheehen uuregtei niitiin anhaarliig handuulj bna Bairtai bolohod ni olon tumen tor zasag demjeesei

Зочин
Зочин
2022-11-15 10:03

Энэ бол Монголын нийгмийн дүр зураг, МАН ын төр барьж байгаа дүр зураг

Зочин
Зочин
2022-11-15 13:34
Reply to  Зочин

Манай Хан уул дүүргийн 12-р хорооны дарга Долгор гэгч нь засаг дарга Алдаржавхлантай Удирдлагын акидемид цуг сурч байсан гэх тэтгэврийн авгай, хэсгийн ахлагч нхр нь бүгд тэтгэврийнхэн. МАН-д боловсон хүчин байдаггүй юм болов уу гэж боддог.

Зочин
Зочин
2022-11-15 10:06

Сайд нь амьд юм уу

Zochin bgd irgenzochin
Zochin bgd irgenzochin
2022-11-15 10:11

Bagshid bayar khurgie.naad 4 huuhdiig orhij bolohgui. Bairtai bolgoh ni zuvuu.ezgui heer hetsuu.horoo dendvv yuma hun chanargui muuhai humuus ve.......

Зочин
Зочин
2022-11-15 10:26

Хорооны нийгмийн ажилтан зөв хүмүүсээ х�##�амжлаач ээ. Хороо сайн ажиллахгүй байна гэсэн үг.

Zochin
Zochin
2022-11-15 10:32

Ter gert ni ireed bdg humuusees holduulah ni zev hedii bagiih ni aav ch gesen hamt blgah hereggui ee

ЗочинХэн
ЗочинХэн
2022-11-15 11:02

Багшид нь амжилт хүсье.

Зочин
Зочин
2022-11-15 11:42

орон сууц л хэрэгтэй байна даа ах дүү нар гэж олигтой юм �##�га уу

Хүн чанар хэцүү үед илэрдэг
Хүн чанар хэцүү үед илэрдэг
2022-11-15 11:54

Энэрэнгүй хандаж байгаа багшийг дэмжих хэрэгтэй дээ. Болж өгвөл хөрөнгөлөг компанийн эзэдтэй уулзв�##� яадаг бол? туслах болов уу. Ядаж л ганц өрөө ч гэсэн орон байраар хангах буянтай хүн байдаг болов уу. Олон түмэндээ хандв�##� олны хүч оломгүй д�##�ай гэдэгсэн. Одоо цагт хааяагүй хандив гэдэг болсон бна. Байртай болгочихвол нөгөө хардаггүй нагац нар, аав гэсэн нэр зүүсэн нөхөр, за тэгээд орон гэрийг нь эзэрхийлээд бгаа нөхдүүд шаваад бв�##� хэцүү л юм бна. Яав�##� дээр юм бэ дээ???

Зочин
Зочин
2022-11-15 12:16

Багшид нь баярлаж бна. Ажил нь өөдрөг сэтгэл нь сүү шиг багш бна

Зочин
Зочин
2022-11-15 12:22

хөдөлмөрийн сайд, сонгинохайрхан дүүргийн засаг дарга, хүүхэд з�##�уучуудын хөгжлийн газрын дарга нарын ажлын үр дүн, хариуцлагаггүй байд�##�, амьдр�##�аас тасарсан хоосон яриа, шоунаас өөр зүйлгүй байгаагийн нэг жишээ энэ.

Зочин
Зочин
2022-11-15 13:25

Тийшээ гэрлүү н битгий очуулаарай ямар сайхан сэтгэлтэй багш вэ баяр хүргэе.

Зочин
Зочин
2022-11-15 13:54

Том эгчид нь хандаж хэлэхэд хоолонд хүргэх мэргэжил ол оо охин минь. СУИС энэ тэрээ мартахгүй бол хожим нь бүх насаараа харамсана шүү

Зочин
Зочин
2022-11-15 16:09
Reply to  Зочин

Өө тэгээд өөр эцэгтэй энэ 3 хүүхдийн төлөө амьдр�##�аа үрэх ёстой юу? Чи очиж энэ 3 хүүхдийг асар

Зочин
Зочин
2022-11-17 19:15
Reply to  Зочин

Тэгээд чам шиг урлагийн хонгор болчихоор 3 дүүгийнхээ төлөө биш урлагсаг агаа, анай нарын �##�ган дээр бөмбөрөхийн төлөө з�##�уу насаа үрэх юм уу тэр охин? Чамайг одоохон хэн ч тоож шиншихгүй болох үед чи хоолонд хүрэх мэргэжил эзэмшдэг байж, чихэр өгдөг агаа, аниа нар чинь худлаа байжээ гэж ойлгох болно оо миний дүү. Тэгэхээр надтай хэрэлдэхийн оронд одоогоосоо хэдхэн жилийн дараа яаж амьдрах вэ гэдгээ бодсон чинь дээр дээ.

Saran
Saran
2022-11-15 13:57

Хэрвээ багш ингээд дэргэдээ бү мөсөн авч байгаа бол тэр гэрийг нь зөөгөөд өөрийнхөө хашаанд барьдаг юм уу эсвэл орон сууцанд бол тэрийг нь зарж өөрсдөд нь нэмэрлэмээр юм. Хөрсөн дээрээ буугаагүй хэн яах нь мэдэгддэггүй хууль, төрийн үйлчилгээний жишээ энэ. Асран хамга�##�агч байхгүй нэсэнд хүрээгүй гэдэг ш�##�тгаанаар төрийн үйлчилгээний гадна үлдэж, х�##�амжийн мөнгөө ч авч чадахгүй өлсөж, осгож үхэх нь байна ш дээ. Багш ямар хурдан шаард�##�агатай арга хэмжээ авав аа баярлаж байна. Жоохон хойш суусан бол юу ч болох байсан юм билээ аймшигтай.

чимэд
чимэд
2022-11-17 11:04
Reply to  Saran

энэ хуулийн зүйл за�##�тыг ойлгосонгүй асран хамга�##�агчгүй болох тусам нь мөнгийг нь өгөх ёстой юм бишүү. асран хамга�##�агчгүй учир нийгмийн х�##�амжид багтахгүй болдог хуулийн за�##�т байж боломгүй.х�##�амжийн болон нийгмийн ажилтнууд нь зугатаад байдаг явд�##� сэжигтэй байна. Тэд мөнгийг авах боломж нөхцөл байдаг уу.Угаас улс энэ 4 хүүхдэд 2-3 өрөө байр тусламжаар өгөх ёстой, асуудлыг дүүрэг хариуцаж хөөцөлдөх шаардлагатай юм байна.Хөдөөд хүн очдоггүй газар соёлын төв барьдаг мөнгөнөөсөө өгөөч

Ard
Ard
2022-11-15 14:13

Horooni zasag darga hesgiin ahlagch nertei zalhuu avgai nar yu harj bn.zasag dargiig halj hund setgeltei hun taviaa

Зочин
Зочин
2022-11-15 16:13

Ээж нь орох оронгүй байж 4 өөр эцгийн 4 хүүхэд төрүүлдэг. Ирээдүйд бас ахиад энэ 4 ийм л амьдр�##�тай байж байх.

Боогии
Боогии
2022-11-15 19:24

Хамгиин гол нь хэсгиин ахлагч ниигмиин ажилтан засаг даргад хариуцлага тооц иим Амьдр�##�тай айлыг анхаар�##�даа авах естой бсан юм бишүү..хандивын мөнгө нь эзэндээ хүрээсэй хүмүүс ээтуслахыг хүсье

Зочин
Зочин
2022-11-15 19:26

Сургууль нь анхаар�##�даа авсан нь дээр. Энэ Мөнхтуяа багш ҮЭ , багш нарын байр гээд баахан л явсан....Мэдээж илрүүлж , таниулж бга нь сайн ч жаахаэ итгэхгүй байноо

Зочин
Зочин
2022-11-15 21:24

Saihan setgeltei bagshid bayrlaj bna
tsaashdaa anhaarch ban deer ym bna ah duu nar ni yasan hun chanargui humuus ve
xanidavin ayn zohiosond talarhaj bna oron syytstai bolgoson deer ymbna demi bna huurii xuuxduug uruvdchihluu saihan setgelt bagsh tani ajil uilsni urgelj uudreg baig amjilt xusie

Зочин9
Зочин9
2022-11-15 21:51

Сумьяабазар дүү Дагваа руугаа нэг утас цохиход 1 өрөө өгнө дөө.

Зочин
Зочин
2022-11-15 21:58

За нэг хуульч сайн дураар ажиллаад мөнгөний асуудлыг шүүж үзэх хэрэгтэй байна. 12 сард эгч нь насанд хүрчхвэл дүү нарынха асран хамг�##�агч болж болно. Гэхдээ л асран хамга�##�агчгүй бол хүүхэд мөнгөө хэрхэн авах вэ нэг зохицуул�##�т байж л таарна. Айлын гэр ингэж гаргадаг буруу. Одоо бүр олон лэнсий юмнууд цуглана. Бага дүүгийх нь эцэг гээд байгаа нөхөр үрээд байна уу.Тэр нөхөр одоо �######�ах хэрэгтэй !

Зочин
Зочин
2022-11-15 22:04

Асран хамга�##�агчгүй бол хүүхдэд өөрт нь мөнгийг нь өг ! Өөрийнөө мөнгийг өөрөө авах нь мэдээж . Яаж 4 хүүхэд мөнгөгүй амьдрах вэ ?

Зочин
Зочин
2022-11-15 22:11

Хүүхдийн мөнгифюийг нь хороо нь авч өгөх боломжгүй шд. Хороо руу нь яагаад дайраад бдг юм бэ. Хууль нь тийм тэнэг байна шд. Чи тэнэг биш бол мөнгийг нь хорооноос ш�##�гах гэж очиж байхаао банк руу нь дагуулаад очихгүй яаасийм бэ.

Зочин
Зочин
2022-11-15 22:46
Reply to  Зочин

Банк хувь хүний нууц гээд хэлэхгүй. Х�##�амжийн газар очиж ямар данс руу хэзээнээс хэдэн төг шилжүүлснийг шүүлгэж болно. Эхний ээлжинд нэг өмгөөлөгч л олох хэрэгтэй.

Иргэн
Иргэн
2022-11-16 06:15

Энэ дүүргээс сонгогдсон Эрхэм гишүүд нь хууль зүйн тусл�##�цаа үзүүлээсэй. Нийгмийн хамга�##�лын яамныхан тэр хууль журамдаа өөрчлөлт оруулах хэрэгтэй. Хүмүүсээ улны гэж ангилчихаад сууж бдаг дүүрсэн гарууд. Ц�##�ин бага хороо, хэсгийн ажилтангуудыг буруутгах хэрэггүй. Хүнлэг сайхан сэтгэл гаргасан багшид баярл�##�аа.

Зочин
Зочин
2022-11-16 07:44

Арай арай одоо болтол х�##�амжын мөнгө хүүхдийн мөнгийг яагаад ямар нэгэн гарц хайгаад болох т�##�аас нь үзээд олгож болохгүй гэж сэтгэл бвл болохгүй юм гэж огт бдгүй тэр хорооны зд х�##�амжийн ажилтан үр хүүхэдгүй хүмүүсүү яасан сэтгэл муутай бнаа энэ 4 амьтныг яана гэж бодож суугаа юм бэ тэр нагац нар яацан олиггүй новшнууд вэ ядаж х�##�амжын мөнгө төгрөгийгнь хөөцөлдөөд авдаг болгоод өгдөггүй

Зочин
Зочин
2022-11-16 07:49

Хорооны удирдлагууд болон хорооныхон бүгд хариуцлаггүй үнэхээр сэтгэлгүй ширээний бөглөөснүүд бн ийм хогийн юмнуудаар дүүрцэн бгаа бхгүй юу новшнууд ийм сэтгэлгүй ийм тархины тура�##�тай юмнууд өөдлөх л бхдаа бүр дургүй хүрчлээ

Зочин
Зочин
2022-11-16 07:52

Энэ багш бол үнэхээр сайхан сэтгэлтэй эх хүн багш хүн үйлс нь дэлгэрч явна даа гайх�##�тай хүүхдүүдийн өмнөөс үнэхээр их баярлаж бн

Suhee
Suhee
2022-11-16 07:54

ЖИНХЭН УЛНЫ АЙЛ БАЙНА ДАА САРАНГЭРЭЛ ЗГЧЭЭ ТАНЫ 1500 АЙЛЫЫН БҮРТГЭЛД НЭР УСТАЙГАА БАЙГАА ЮУ ОДОО ЯМАР АЙЛЫГ УЛНЫ ГЭДГИЙГ ОЧООД ҮЗ ХАР МЭДЭЭД АВ 2024 СОНГУУЛД ОРХОДЧИН ШИФИЙ БОЛНО

Зочин
Зочин
2022-11-16 07:57

Ямар нэгэн гарц байжил таараа болохгүй яахын авах л ёстой олгох л ёстой юмыг яагаад болохгүй гэж хорооныхон хөөцөлдөхгүй юу бүх л боломж болоцоог хайлдаа

Зочин
Зочин
2022-11-17 10:31

Энэ байтугай хууль зөрчөөд томчуул идэж уугаад баяжаад байдаг мөртлөө өнчин 4 хүүхдийн төрөөс өгч байгаа х�##�амжийг олгох ямар ч гарцгүй байна гэж юу байхав дээ сэтгэлгүй л байхгүй юу

Иргэн
Иргэн
2022-11-17 12:15

16 насанд иргэний үнэмлэхээ авсан л бол өөрийн мөнгөө авч болдог

Зочин
Зочин
2022-11-24 21:44

Хандив цуглуулж сургуулийн ойролцоо барилгын компаниуд нийлж байгаад тодорхой хөнгөлөлттэй үнээр 1 өрөө байртай болгож хүүхдүүдэд буян болж болно шүү дээ. Хорооны хэсгийн ахлагч өөрийгөө хамга�##�ж худлаа ярьж байна, асууд�##� олон нийтэд хүрэнгүүт бид гэрийг дула�##�ах гэж байсан, байнга анхаардаг гэнэ үү? Тэдэнд найдах хэрэггүй!

Холбоотой мэдээ

Back to top button