ЭДИЙН ЗАСАГЭдийн засгийн сурвалжилга

Зүүнбаян-Ханги: Зургаан жилийн өмнөх төсөл найман сард хэрэгжсэн нь

Манай улс өргөн уудам нутаг, газар доорх баялаг, нөлөө бүхий хоёр гүрэнтэй хиллэж, далайд шууд гарцгүй нөхцөл байдлын хувьд төмөр замын салбар бол геополитик талаасаа онцгойлон чухалчлах салбар юм. Тэгвэл Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын нээлтийг энэ сарын 25-нд хийсэн билээ. Тиймээс ч уул уурхайн экспортоос шууд хамааралтай манай улсын хувьд төмөр замыг богино хугацаанд барьж дуусган, нээж буй нь түүхэн явдал юм.

Боомтын сэргэлтийн бодлого: Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам

Цар тахлын дараах эдийн засгийн хямрал дэлхий дахинаа нүүрлээд буй. Энэ цаг үед манай улс ч эдийн засгийн хямралаас гарахад нөлөөлөх хүчин зүйлсийн нэг бол экспортын гарцыг нэмэх юм. Тухайлбал, манай улсын 2020 оны эхний 10 сарын байдлаарх экспортын хэмжээ 5.9 тэрбум ам.доллар байсан бол 2021 онд 7.5 тэрбум ам.доллар байжээ. Харин энэ оны эхний 10 сарын байдлаар 10 тэрбум ам.долларт хүрсэн байна. Тэгвэл импортын бараа бүтээгдэхүүн 2020 оны эхний 10 сарын байдлаар 4.4 тэрбум ам.доллар, 2021 онд 5.6 тэрбум ам.доллар харин 2022 онд 7.1 тэрбум ам.долларт хүрчээ.

Товчхондоо сүүлийн гурван жилийн хугацаанд манай улсын импорт, экспортын хэмжээ нэмэгдсэн гэсэн үг. Үүнийг дагаад төмөр замын эрэлт нэмэгдсээр. Тиймээс ч Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын хийсэн гол ажлын нэг бол энэхүү бүтээн байгуулалт байсан хэмээн тодорхойлж болно.

"Шинэ сэргэлтийн бодлого"-ын хүрээнд Боомтын сэргэлтийн бодлогод Зүүнбаян-Ханги, Чойбалсан-Хөөт-Бичигт, Сайншанд-Баруун-Урт-Хөөт, Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн төмөр замыг шинээр барьж байгуулна хэмээн тусгасан. Тэгвэл энэхүү шинэ төмөр замыг бүтээн байгуулалтын эхнийх нь болох Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замыг найман сарын хугацаанд барьж дуусгасан юм.

Энэхүү төмөр зам нь 226.9 км урттай бөгөөд ашиглалтад орсноор манай улс жилд 20 сая тонн бүтээгдэхүүн экспортлох боломжтой хэмээн тооцоолоод буй. Энэ нь жилд дунджаар хоёр тэрбум ам.долларын экспорт шинээр нэмэгдэх үзүүлэлт ажээ.

Нээлт

Дээрх бүтээн байгуулалтын ажилтай газар дээр нь танилцах боломж тохиов. Галт тэргэнд суусаар говийн нутгийг зорилоо. Цас ерөөс ороогүй шинж галт тэрэгний цонхоор ажиглагдав. Говийн нутаг ерөөс л цасгүй тул дэндүү дулаахан харагдав. Гэвч хэдийнэ өвөл болохуй цаг дор говийн нутагт элсний үнэр, намрын уур амьсгал бүхий хаврын салхитай байх нь тэр. Шинэхэн Ханги өртөөний будаг нь гүйцэд хатаагүй гэлтэй, хамар сэртхийлгэнэ. Уг барилгад төмөр замын нээлтийг хийхээр хөл гишгэх талбар үгүй.

Нээлтийн үйл ажиллагаанаас өмнө хил рүү явлаа. "Үнэхээр л төмөр замаа хил хүртлээ барьсан юм болов уу" гэх бодол төрөв.

Үнэхээр л төмөр замаа хил хүртлээ барьсан байлаа. Ингэхдээ өргөн болон нарийн цариг бүхий төмөр замыг зэрэгцүүлэн барьжээ. Говийн сэрүүн салхитай, хаа нэг нүүр нүдгүй элсээр шуурч байсан ч огтхон ч хөдлөхгүй хүмүүс хилийн зурвастай ойр зогсоно. Энэ мэтээр эргэн тойрноо гүйлгэн харсны дараа нээлтийн арга хэмжээнд оролцохоор Ханги өртөөг зорив.

Ханги өртөөнд төмөр замын ажилчид, малчид, өндөр албан тушаалтнууд гээд л төрөл бүрийн нийгмйн статустай хүмүүс цуглажээ.

Нээлтийн үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Бусад төслүүд ч ийм хурдтай хэрэгжээсэй. Одоогоор 40 орчим гацсан төсөл бий. Эдгээр төслийг өмнөхөөс нь дөрөв дахин хурдтай ажиллуулж чадвал эдийн засгийн үр өгөөжтэй байлгах боломжтой юм. Төр болон хувийн хэвшлийн хамтын ажиллагаагаар 40 орчим их наяд төгрөгийн эргэлттэй байгаа эдийн засгийг 80-120 их наяд төгрөг болгохыг зорьж байгаа. Бидний хувьд хийж чаддаг гэдгээ харууллаа" хэмээн сэтгэгдлээ хуваалцсан билээ.

Харин УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин "Хувийн хэвшил 100 хувь зардал гаргаж, төмөр зам барилаа. Төртэй хамтарлаа. Хилийн цаана Хятадын төмөрлөгийн үйлдвэрийн хоёр дахь том үйлдвэр бий. Энэхүү үйлдвэрт төмрийн хүдрээ шууд гаргах, дэлхийн зах зээлийн үнээр худалдаалах боломж үүсэж байна" гэлээ.

Албаны хүмүүсийн сэтгэгдэл, эсвэл тоон мэдээллүүдээс илүүтэй зам дээр ажилласан нэгэн болон малчны яриа илүү бодит байдлыг өгүүлж чадах мэт санагдав.

Ийн бодох үеэр Хатанбулаг сумын III багийн иргэн, өндөр настан Г.Жамбалсэнгэ нээлтийн үйл ажиллагааны хамгийн "ганган" нэгэн байгааг анзаарав. Хачин сайхан оёдолтой дээл өмссөн тэрбээр төмөр замтай холбоотой байр сууриа илэрхийлсэн юм. Тэрбээр "Би хувьдаа төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг дэмждэг хүн. Орон нутаг гэлтгүй улс оронд ч хэрэгтэй зүйл. Төмөр замыг дагаж хөгжил ирнэ. Залуучуудад орон нутагт ажлын байр олдохгүй хэцүү байсан. Төмөр замаа дагаад олон ажлын байр ч нэмэгдэх болов уу" гэсэн юм.

Мөн тэрбээр "Хуучны үед Улаанбаатар-Дорноговь-Замын-Үүд гэх чиглэлд л галт тэрэг явдаг байлаа. Одоо бол илүү олон замд явдаг болсон. Монголчууд хийж чаддаг юм байна гэдгийг харуулж чадсан гэж бодож байна" гэв.

Тэгвэл төмөр замын бүтээн байгуулалтын ажилд гар бие оролцсон иргэдийн нэг болох Б.Мөнхзултай цөөн хором ярилцав. Тэрбээр төмөр замын оюутан ажээ. Б.Мөнхзул "Би найман сарын хугацаанд төмар замд ажиллалаа. Ямарваа нэгэн асуудал бэрхшээд байгаагүй. Хүмүүсийн зүгээс төмөр замд ажиллах нь эмэгтэй хүний хувьд хэцүү, хүндрэл бэрхшээлтэй хэмээн боддог. Гэвч миний хувьд ямарваа нэгэн хүндрэл бэрхшээл байгаагүй. Харин ч илүүтэй бахархах мэдрэмж төрж байсан" гэв.

Нээлтийн талаарх сурвалжилгын дэлгэрэнгүйг доор хүргэе.

Төмөр замын нээлттэй давхцах Ерөнхийлөгчийн айлчлал

Өнөөдрийн байдлаар манай улс 1111 км гол төмөр зам, 1967 км салбар төмөр замтай болжээ. Хоёр жилийн дараа 1544 км гол төмөр замтай, 2860 км салбар төмөр замтай болох зорилтыг одоогийн Засгийн газраас тавиад буй. Тэгвэл Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын талаарх яриа манай улсад саяхнаас гараагүй.

УИХ-ын 2016 оны 71 дүгээр тогтоолоор "Эдийн засгийг сэргээх хөтөлбөр"-ийн хүрээнд дэд бүтцийн томоохон ажлыг, эдийн засгийн том төслийг эрчимжүүлэх байв. Улмаар эдийн засгийн бодит өсөлтийг 2018 онд 5.1, 2019 онд 7.1 хувьд хүргэх, шинэ ажлын байр олноор бий болгох замаар ажилгүйдлийг бууруулах зорилго тавьсан. Үүний хүрээнд Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын төслийн ажлыг эхлүүлэх, эрчимжүүлэх талаар тусгасан байсан юм.

Товчхондоо энэ чиглэлийн төмөр замын төслийг 2016 онд эхлүүлэхээр байсан хэдий ч энэ оны гуравдугаар сар хүртэл ердөө цаасан дээрх санаа төдий байжээ.

Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замыг нээсэн ч үйл ажиллагаа нь хараахан эхлээгүй. Учир нь урд хөршийн төмөр замтай нийлээгүй тул хэдий үеэр үйл ажиллагаа нь эхлэх нь хараахан тодорхой бус. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-д төрийн айлчлал хийж байгаа билээ. Уг төрийн айлчлалаас хүлээж буй зүйлсийн нэг бол Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын ирээдүй юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
11 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
11 сар 28, 2022 10:18

Монголчууд хийх сэтгэл байв�##� ямарч ажлыг хийж чадна гэдгээ харууллаа.Улс эх орондоо ашиг арвинтай байх болтугай Амжилт

Зочин
Зочин
11 сар 28, 2022 10:18

Алтан шар зам нь өлзийтэй Ажил үйлс нь ундарч Ашиг орлого нь арвин байг Амжилт хүсье

Зочин
Зочин
11 сар 28, 2022 10:18

Энэ сайхан арга хэмжээ эх орондоо хиисэн том ажилдаа

Зочин
Зочин
11 сар 28, 2022 10:19

Замын Үүд болон Хангийн хилийн боомтын хооронд сайндаа л 300 км
Яах гэж энүүгээр хил нээвээ..
Кокс нүүрс , нефть рүү улайран дайрч бгаа
дүр төрх шүү..
Нефтийн үйлдвэр хариулахгүй бгаа хэсэг бүлэг УИХ гишүүд бна..
Эд нар бол гадны гар хөл я�##�т ч үгүй мөн

Зочин
Зочин
11 сар 28, 2022 10:19

Баяр хүргэе төр засагтаа

Зочин
Зочин
11 сар 28, 2022 10:19

Баяр хүргэе мундаг байна манайхан чадсан амжилт хүсье з�##�уусаадтаа

Зочин
Зочин
11 сар 28, 2022 10:20

�##�тан шар зам нь өлзийтэй байг.ул�####�а ашиг их өгөөрэй

Зочин
Зочин
11 сар 28, 2022 10:21

Буруу замаар биш ажиллаж үзээрэйдээ ? Эрхэмүүд минь?
Хэсэг хугацааны дараа л баахан БУЛХАЙ гаргавдаа ? Итгэж бас итгэж болохгүй нөхдүүд болсон болхоор л ...... Уг нь УЛС ЭХ ОРОНД МИНЬ МЭДЭЭЖ МАШ ХЭРЭГТЭЙ.
БАЯР ХҮРГЭЕ ? БАС МОНГОЛИЙН МИНЬ АЛТАН ШАР ЗАМ ӨЛЗИЙТЭЙ БАЙХ ЕРӨӨЛИЙГ ӨРГӨН ДЭВШҮҮЛЬЕ ?

Зочин
Зочин
11 сар 28, 2022 10:22

ерөнхийлөгчийг харах л үлдлээ дээ

Зочин
Зочин
11 сар 28, 2022 10:23

Баяр хүргэе

Эгэл
Эгэл
11 сар 28, 2022 11:03

Ганц Замын Үүд дээрээ түгжрэхгүй нь,ашгүй дээ.Тэр хирээрээ бидний амьдр�##�д нэмэртэй.Урагшаа з�##�уус аа,амжилт!

Холбоотой мэдээ

Back to top button