Top StoriesУЛС ТӨР

Хөшигний ард: БТСУХ—ны дарга Д.Жаргалсайханы тендер будилуулж, хэмнэлтийн хууль зөрчсөн баримтууд

БТСУХ-ны дарга Д.Жаргалсайхан ажилчдынхаа өрөөнд хууль бусаар нэгжлэг хийж, хүний эрхийн зөрчил гаргасан талаарх мэдээллийг бид өнгөрсөн бямба гарагт “Хөшигний ард: БТСУХ-ны дарга Д.Жаргалсайхан ажилтнуудаа хоморголон халж, өрөөнүүдэд нь нэгжлэг хийжээ” нийтлэлээрээ хүргэсэн.

Өнөөдөр Д.Жаргалсайхан даргын тендертэй холбоотой зөрчил, төсвийн зүй бус зарцуулалт, хэмнэлтийн хууль зөрчсөн үйлдлийн талаарх мэдээллийг хүргэж байна.

-400 сая төгрөгийн төсөвтэй бүх ард түмний спортын наадмын тендер-

Монголын дотоодын спортод энэ онд өрнөсөн хамгийн том үйл явдал нь Монголын бүх ард түмний спортын XV наадам байсан билээ. Тэгвэл 400 гаруй сая төгрөгийн төсөвтэй энэ том арга хэмжээг Д.Жаргалсайхан будилуулжээ. Тэрбээр БТСУХ-ны даргаар томилогдож ирснийхээ дараа өмнөх дарга Ц.Шаравжамцын баталсан наадам зохион байгуулагчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороо байгуулах тухай 2022 оны гуравдугаар сарын 21-ний А/44 тоот тушаалыг үгүйсгэж, 2022 оны долдугаар сарын 5-ны өдөр БТСУХ-ны хурлыг хуралдуулж, “Тендер зохион байгуулахгүй” гэсэн шийдвэр гаргуулжээ.

Ингэснээр төрөөс өндөр дүнтэй ажил гүйцэтгүүлэхэд тендер зарлах ёстой журмыг зөрчиж, наадмын төсөв дээр дураараа “ажиллах” нөхцлөө бүрдүүлсэн байна. 

Үүнээс гадна, нэгэнт “Тендер дахиж зохион байгуулахгүй” гэсэн шийдвэр гарсан байтал Үнэлгээний хороог дахин сар гаруй ажиллуулж, наймдугаар сарын 18-нд л татан буулгажээ.

Тендер зарлахгүй болсны дараа тэрбээр наадмын зардлын нэг болох тамирчдад олгогдох медалийг сонгон шалгаруулалт хийлгүйгээр, туслахдаа үүрэг өгч, “Алтан тун жор” ХХК-д захиалга өгч, БНХАУ-д хийлгүүлэн авчруулсан аж. Улмаар медалийн зардлыг спортын холбоо болгонд жижиглэн өгч, уг компаниас очиж мөнгөө төлөөд медалиа ав гэж үүрэгдсэн тул холбоод тэр ёсоор болгожээ. Энэ нь нэг наадмын медалийг бүхэлд нь нэг багц болгон зарлах ёстой журмыг зөрчсөн байна. Мөн бараа бүтээгдэхүүнийг хүлээж аваагүй байхдаа төлбөрийн 90 хувийг урьдчилан олгосон байна.

Тамирчдын мандат, мандатын оосрыг  мөн тендер зарлахгүйгээр тусад нь салгаж, мөнөөх “Алтан тун жор” ХХК-ийн захирал Н.Отгонцэцэгийн нөхөр болох Ц.Батбилэг “Ану энд Ти” ХХК-д захиалга өгч хийлгүүлжээ.

Наадмын өргөмжлөл, плакатыг мөн сонгон шалгаруулалтгүй өөрийн үзэмжээр хэвлүүлэх цохолт хийж, шууд хэвлүүлсэн. Дээрх үйлдлүүд нь “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 8.5, “Энэ хуулийн 8.1 дэх хэсэгт заасан босго үнэд багтаах, эсхүл нээлттэй тендер шалгаруулалтын журмыг хэрэглэхээс зайлсхийх зорилгоор нийт төсөвт өртгийг хувааж хэд, хэдэн тендер шалгаруулалт явуулахыг хориглоно” гэж заасныг илт зөрчжээ.

Мөн Бүх ард түмний спортын наадмын нээлт хаалтын ажиллагааг өөрийн хамаарал бүхий спортын холбоотой хамтарч ажилладаг хувь хүмүүст шууд хариуцуулан гэрээгээр хийлгүүлж, мөнгийг олгосон байна.

-Хэмнэлтийн хуулийг зөрчсөн үйлдлүүд-

Тэрээр БТСУХ-ны даргаар томилогдож ирсэн даруйдаа даргын 114 дүгээр тушаал гаргаж, өрөөндөө засвар хийлгэжээ.

Мөн Үндэсний спортын болон бүх ард түмний наадмын зохион байгуулах хорооны ажилтны хувцас нэрээр 40 сая төгрөгийн спортын бэлтгэлийн хувцас авсан байна.

Түүнчлэн ОХУ руу явсан тамирчдад шууд гэрээ байгуулж бэлтгэлийн хувцас хийлгүүлэх зэргээр зардал гаргаж, Соёл, спортын яамнаас 2014 онд орчуулан гаргаж байсан спортын номыг өөрийн зураг, мэндчилгээг хавтсан дээр тавиулан дахин хэвлүүлж хүмүүст бэлгэнд өгч буй нь Хэмнэлтийн тухай хуулийн 8,1 дэх заалтыг зөрчжээ.

Д.Жаргалсайханы дахиж хэвлүүлсэн ном

Аливаа спортын уралдаан тэмцээн зохион байгуулахад зардал гардаг. Гэхдээ Д.Жаргалсайхан даргын шийдвэрээр хийсэн худалдан авалтаар ирсэн бараа бүтээгдэхүүн чанарын шаардлага хангахгүй байдгаараа онцлогтой. Тухайлбал, МБАТСН-ын медаль жижигхэн, нимгэн, өмнөх наадмын медалиас чанаргүй бөгөөд үнийн дүнгээсээ илт хямд болох нь мэдэгдэж байгаа аж. Мөн Хэмнэлтийн хуулийн онцгой, цэрэг, цагдаагаас бусад байгууллага дүрэмт хувцсаар ижилсэхийг он дуустал тэвчих заалтыг зөрчин, Монголын үндэсний спортын наадмын хүрээнд  хийлгэсэн хантааз нь нэг бүр нь хагас сая төгрөгийн үнэтэй боловч амьдрал дээр 30 мянган төгрөг хүрэхгүй үнэтэй байхаар хальсан материалтай байжээ. Д.Жаргалсайхан дарга энэхүү Монголын үндэсний спортын долоодугаар наадмын санхүүжилтээс өөрийн найз Ч.Бат-Эрдэнэд “Ажил гаргаж өг” гэж Монголын үндэсний спортын хороонд шахалт үзүүлж, вэбсайт хийлгүүлэх нэрээр мөнгө өгүүлсэн аж. Наадмын төсөвт вэбсайт хийлгүүлэх төсөв тусгагдаагүй байжээ.

-Ашиг сонирхлын зөрчил-

Д.Жаргалсайхан нь төрийн албаны тухай хуулийн 23.2.1-д заасан шаардлагыг хангаагүй, 33 дугаар зүйлд заасан төрийн албаны ерөнхий шалгалт, удирдах ажилтны тусгай шалгалтын алийг ч өгөөгүй шаардлага шалгуурыг хангаагүй нэгэн аж. Өөрөөр хэлбэл, хууль ёсоороо явсан бол БТСУХ-г удирдах ямар ч боломжгүй нэгэн ажээ.  

Төрийн албаны шалгалт өгөөгүйгээс гадна, тэрбээр Монголын оюутны спортын холбооны эзэмшигч, МҮОХ-ны  ажиллаж байгаа нь Төрийн албаны болон ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийг ноцтой зөрчсөн байна.

Мөн БТСУХ-ны даргаар томилогдсон хойноо ч зорилго ижил, нэг салбарын байгууллага болох МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлд ажиллаж байгаа аж.  

Эх сурвалжийн хэлснээр, тэрбээр өөрөө Төрийн албаны шалгалт өгөөгүй нэгэн байтлаа ном журмаараа орж ирсэн ажилчдын жинхлэх тушаалыг гаргахгүй хясан боох, өөрийн хамаарал бүхий этгээдийг ямар нэг шалгуургүй шууд оруулж ирээд тушаал дэвшүүлэх зэргээр зоргоороо авирлаж байгаа аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
18 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-11-28 08:27

Энэ хэлээд яриад байгаа асууд�##� үнэншдээ энэ хүнийг дэмжихгүйээ

Зочин
Зочин
2022-11-28 08:28

Hvnii shunalaa gej hezee baragdanaa huurhii gej!!!Horwood shaldan irj shaldan butsahin hoorond tiim ih hurunguur yanam be.????

Зочин
Зочин
2022-11-28 08:28

Batbold,Batjargal hoer arai dee?Hun chanar gej baidag bol aimag,Oronoo bodoh estoi.Amin huvia bodoj baigaa bol oorsdoo medej dee.huuhduud mini.

Зочин
Зочин
2022-11-28 08:30

Зайлуул даа. Сайдын санд�##� сан�##� болгомогц юун Монгол улсын хөгжил бодох... таны өмнөөс ичсэншүү. олимп монгол улсыг хөгжүүллээ юу, та зүгээр л барилдаж явсан нь дээр байж.тэгсэн бол олон хүнд хүндлэгдэж үлдэх байлаа гэж

Зочин
Зочин
2022-11-28 08:30

Сайд гэх ийм санд�##� ширээ сахисан хүн байх хэрэггүй ажил хийж чадахгүй хүмүүсийг солихгүй юм бол энэ бугширсан зүйлээ засахийн тулд энэ хүн сайд болсон юм уу хамтарч төрийн үйл ажилгааг нураах гэж сайд болгосон юм уу нийтийн биеийн тамир сайдтай сайдгүй ард түмэн байгуулагуудад яваад ирсэн шүү

Зочин
Зочин
2022-11-28 08:31

Нэг хүнийг сайд гээд хэлчихсэн, нөгөөх нь мэдэх юм байхгүй, угаасаа тийм сайдаар яахав дээ. Тэгээд сайд юм болохоор сэтгүүлчид очоод л тэрийг яасан ийсэн гэх. Тоглоом ч юм уу тохуурх�##� ч юм уу юу ч юм дээ.

Зочин
Зочин
2022-11-28 08:33

Turiin albani shalgalt uguugui huniig yaagaad tavisan be?

Зочин
Зочин
2022-11-28 09:16

Энэг нүгэлтэн бна аа

Зочин
Зочин
2022-11-28 09:47

Арай2

Зочин
Зочин
2022-11-28 10:39

Ene ih muu hun

зочин
зочин
2022-11-28 12:51

хурдан хөөж явуулаач

Н. Оюунбат
Н. Оюунбат
2022-11-28 13:33

О. Гэрэл гэж нөхөр архи ууж, ажил дээрээ агсан согтуу тавьж, цагдаад баригдан хөөгдөх болохоороо ийм үндэслэлгүй юм бичүүлжээ.

Зочин
Зочин
2022-11-28 13:41

Оюунбат аа, Одоо болно оо.
Гэр бүлийн хүнтэйгээ нэг байгууллагад ажилладаг, архины асуудлаас болж нөхөр чинь ажлаасаа х�##�агдсанд шар�##�хаж ийм юм хийгээд яваад байгааг чинь спортын с�##�барын хүмүүс бүгд л мэдэж байна. Хэрвээ тийм л их тендер будилуулсан юм бол хэвлэл мэдээлэл гэж явахаар ш�##�гадаг газраар нь ш�##�гуул. Ш�##�гаад асууд�##� гарахгүй гэдгийг мэдээд байна. Энэ бүх асууд�##�д найз гэх Нямсүрэн чинь өөрөө нягт холбоотой.

Зочин
Зочин
2022-11-28 15:07

Ха ха МАН ч дээр дооргүй л өлөнгүүдээр нүүрэлсэн гай гэж

Зочин
Зочин
2022-11-28 16:17

odoo bolicgiich

Зочин
Зочин
2022-11-28 23:30
Reply to  Зочин

Авах идэхийн сонирхолтой шун�##�тай улсын мөнгөөр гараа угаасан ёс зүйгүй хүнд сурт�##�тай шударга бус төрийн гэсэн сэтгэлгүй ийм новшинцорууд ажил �##�бан туша�##�д очихоороо улс нийгмийн эрх ашгийг хохироож төрийн ажлыг самарч байдаг нөхдөд хариуцлага тооцожажилласан хугацааны ц�##�ин орлогыг нь өөрөөр нь буцаан төлүүлж улсыг хохиролгүй болгодог хууль эрх зүйн орчинг бий болгох шаардлагатай байна

Зочин
Зочин
2022-11-29 18:11

Жарг�##�сайхан гээч нөхөрт хүн чанар өчүүхэн ч байхгүйг Монголоор дүүрэн ярьж байгаа бололтой. Сайд дарга нар минь ээ энэ �##�бан туша�##�д тэнцэхгүй ээ, ашиг сонирхлын зөрчилтэй гэсэн АТГ-ын шийдвэрийг зөрчин байж ийм муу муухай хүнийг томилж энэ сайхан байгууллагыг хэцүү байд�##�д оруулж жирийн ажлаа хийж байгаа төрийн �##�бан хаагчдыг үндэслэлгүйгээр х�##�ж байгууллага доторхи уур амьсг�##� хэцүү болсон сурагтай. Байнгын камерын шүүлтэнд шорон гяндан шиг. Энэ бүх муу үйлдлийг нь хамтрагч нар нь хийж гүйцэтгэдэг гэсэн. Хүний эрхийн комисс саяхан ш�##�гасан сурагтай. Үнэн зөв шийдвэр гарч энэ нөхрийг хоноггүй явуулах хэрэгтэй л дээ

Зочин
Зочин
2022-11-29 18:14

Хууль бус үйлдлүүдэд нь тайлбар хийсэн ажилтанаа үндэслэлгүйгээр х�##�ж хууль дүрмээ мэдэхгүй өмнөх ажлаа ч хийдэггүй ажил ц�##�гардуулж цаг нөхцөөж суудаг хүмүүсээр ажлаа гүйцэтгүүлж төрийн �##�быг завхаруулж суугаа толглй гэж олгой болсон нөхөр гэж яригдахыг сонссоон.

Холбоотой мэдээ

Back to top button