ЭРҮҮЛ МЭНД

Сурагчдад сүрьеэгийн үзлэг хийж, эерэг тохиолдлыг эмчилгээнд хамруулж байна

Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд сүрьеэгийн эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгийг тогтмол зохион байгуулж байна.

Тодруулбал, ЭМЯ, Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, сүрьеэгийн төслийн хүрээнд “Эрүүл сүрьеэгүй ирээдүйн төлөө” ТББ-аас ЕБС-ийн сурагчдын дунд сүрьеэгийн эрт илрүүлэг, ковидын дараах шинж тэмдгийг оношлох үзлэг хийснээр уушгины өөрчлөлт, нурууны муруйлт, архаг бронхит, сүрьеэгийн далд халдвар зэргийг илрүүлэхээр ажиллаж байна.

Тус ажлын хүрээнд 9-11 сард Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн ЕБС-иудын нийт 910 багш, ажилчин, сурагчдыг хамруулснаас уушгины рентген зураг өөрчлөлттэй 30 сурагчид баталгаажуулах шинжилгээ хийлгэж, эерэг гарсан тохиолдлуудыг эмчилгээнд хамруулахаар болжээ.

Ингэхдээ хиймэл оюун ухааны технологид суурилсан зөөврийн рентген аппаратаар цээжний зураг авч,  асуумж судалгаа бөглөн нарийн мэргэжлийн эмч нар үзлэг, баталгаажуулах шинжилгээ хийж, эмчилгээнд оруулсан байна.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-11-28 19:24

Zuv

Зочин
Зочин
2022-11-29 12:13

Гол нь эцэг эхээс нь зөшөөрөл бичгээр авах ! Насанд хүрээгүй тул.

Холбоотой мэдээ

Back to top button