Top StoriesНийгмийн

Шүүхийн шийдвэр: Д.Сумъяабазар замаа нураах уу, Ц.Оюунгэрэлийн хүсэлтээр даланжуулах уу

Одоогоос нэг жилийн өмнө Байгаль орчин, аялал жуулчлалын сайд асан Ц.Оюунгэрэл нийслэлийн Захирагч бөгөөд Улаанбаатар хотын дарга Д.Сумъяабазарыг шүүхэд өгсөн билээ. Тодруулбал, Ц.Оюунгэрэл нь нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарыг хууль бусаар шийдвэр гаргаж, иргэдийн эрх ашгийг хөндсөн хэмээн "Нутгийн шийдэл" Төрийн бус байгууллага /ТББ/-аараа дамжуулан шүүхэд өгсөн байна.

Шүүхээс нийслэлийн Засаг даргыг үерийн даланг сэргээн засварлах тогтоолыг гаргав

Уг үйл явдлыг дэлгэрүүлбэл, Туул голын үерийн даланг нурааж, автозам барьсан хэрэг нь хүний эрхийг зөрчсөн үйлдэл хэмээн хэмээн үзэж, нийтийн эрх ашгийн төлөө Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд өргөдөл гаргаж байсан билээ.

Тэгвэл энэ сарын 25-ны өдөр Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд "Нутгийн шийдэл" ТББ ялсан байна. Улмаар шүүхээс Туул голын үерийн даланг нурааж, зам барьсан нийслэлийн Засаг даргын захирамж хууль бус болох нь тогтоогдож, үерийн даланг сэргээх тогтоол гаргажээ.

Шүүхийн дараа шүүгч гурван шийдвэрийг танилцуулсан байна.

  1. Нийслэлийн Засаг даргын энэхүү шийдвэр нь иргэдтэй зөвлөлдөөгүй
  2. Шинэ замын зургийн даалгавар, зураг төслийн алинд ч үерийн байгууламжийн талаар тусгалгүй, замын ажлыг хийсэн хэмээн үэзж, замын магадлалын ерөнхий дүгнэлт, замын зураг төслийг хууль бус хэмээн үзэж, хүчингүйд тооцжээ.
  3. Нийслэлийн Засаг даргад үерийн далангийн амыг сэргээн засварлах ажлыг үүрэгдсэн ажээ.

Даланг нурааж барьсан замаар зорчих иргэд олон байв

Үерийн даланг нурааж, зам тавьсан гэх Хан-Уул дүүргийн Зайсангийн гүүрний далан дээр очив. Үерийн далангаас хэдэн алхмын зайтай шинээр барьсан машины замаар зорчих иргэд олон байлаа.

Машины замын ард харагдах, замаасаа багахан өндөртэй хэсэг бол үерийн далан юм. Үерийн даланг багасгаж, зам тавьснаас гадна явган зорчигчийн зам тавихаар зэхсэн дүр төрхтэй байлаа. Олон ч хүүхдүүд сургууль руугаа энэ замаар алхаж явахтай таарлаа.

Туул голын үерийн далан нь 1966 оны их үерийн дараа Улаанбаатар хотыг хамгаалахын тулд байгуулсан инженерийн байгууламж. Энэхүү инженерийн байгууламж эвдэрч, улмаар дээр нь нэг км урттай автозам барих захирамжийг нийслэлийн Засаг дарга 2020 онд гаргажээ. Уг захирамж болон захирамжийг дагаж гаргасан захиргааны шийдвэрүүд нь бүгд нийтийн эрх ашгийг зөрчсөн гэх үндэслэлээр "Нутгийн шийдэл" ТББ 2021 оны арваннэгдүгээр сараас эхэлж заргалдаж эхэлсэн юм.

Шүүх хурлын үйл явц болон хоёр талын байр суурь

Энэ асуудлын шүүх хурал дөрвөн цагийн турш үргэлжилсэн байна. Энэ талаар Нутгийн шийдэл ТББ-ын тэргүүн Ц.Оюунгэрэлээс тодруулсан юм. Тэрбээр "Шүүх хуралд хоёр өмгөөлөгчтэй оролцлоо. ТББ-аа төлөөлж би өөрөө шүүх хуралд оролцсон. Хариуцагч талын давж заалдах шатыг хүлээнэ. Мөн хотын захирагчаас үерийн далангаа сэргээн засварлах ажлыг шаардана. Ажлын даалгавар, магадлалын дүгнэлт гаргасан хүмүүстээ ч арга хэмжээ авах болов уу" гэв.

Мөн тэрбээр голыг сэргээнэ гэдэгт ямар байр суурьтай байгаагаа хуваалцлаа. "Шүүхийн дагуух шийдвэрийг би мэдэхгүй, Засаг дарга ганцаараа ч шийдэхгүй. Усны, үерийн, болон сэргээн босгоход ямар байгууламж, техник хэрэгтэй, тэр бүхнийг мэргэжлийн хүмүүс нь мэддэг. Усны барилга байгууламжийг мэддэг хүмүүс нөхөн сэргээлтийн талаар мэдээлнэ хэмээн таамаглаж байгаа. Өнөөдрийг хүртэл үерийн далангийн нэг ч асуудалд усны инженерийг огт дурдаагүй, ажиллуулаагүй. Зөвхөн автозамын ажилчдаар багаа бүрдүүлсэн. Шүүхийн зүгээс үерийн даланг усны барилга байгууламж гэдэг утгаар бүхнийг шинээр сэргээнэ гэсэн үг" гэлээ.

Тэгвэл нийслэлийн Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугараас дээрх асуудалтай холбоотойгоор тодрууллаа. Тэрбээр "Зам тавьж буй нь даланг сэргээж байна гэсэн үг. Даланг буулгаад, суурь тавьж, зам барьснаар өмнөхөөсөө ч өндөр болсон. Өөр тайлбар байхгүй" хэмээн байр сууриа илэрхийлэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
23 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-11-29 08:11

Сумьяабазар бол ийм л дүнхүү хөлдүү толгойдоо.Энэ м�##�ыг хурдан �######�уулах хэрэгтэй.

Зочин
Зочин
2022-11-29 09:11

УААХ ХОРЖИЙЛОО ТЭНЭГҮҮДЭЭ ТА НАР СОНСООРОЙ БИ САЙХАН ХЭЛЖ ӨГЬЕӨӨ МАЛНУУДАА 1966 ОНЫ ҮЕРИЙН ДАВТАМЖ ОЙРТОЖ БАЙНА ИХ ҮЕР БОЛОХ АВААС ХАМГИЙН ТҮРҮҮНД РЕВЕР ГАРДЕН МАРШАЛ ТАУН НААШААГАА ДӨРВӨДИЙН ХОРООЛОЛ ХҮННҮ РАПИД ХУРД ГЭЭД БҮГД УСАН ДОР ОРНО.ТЭР ҮЕД МӨНГӨӨРӨӨ УСНААС ГАРАХЫГ ЧИНЬ ХАРЬЯА ТЭНЭГҮҮДЭЭ ЦЭДЭНДАМБЫН ОЮУНГЭРЭЛИЙГ ДЭМЖИЖ БАЙНАА ХОРЖИЙЛОО МОНГОЛНУУДАА УЛААНБААТАРАА УСАН ДОР ОРОХООС СЭРГИЙЛЖ ХӨЛДҮҮ ТОЛГОЙ СУМЬЯАГАА АЖЛААС НЬ ХАЛААД ТҮҮНИЙГЭЭ БАЯНХОШУУНЫ 76 р СУРГУУЛИЙН БИЕИЙН ТАМИРЫН БАГШААР ЯВУУЛЬЯА ЭСВЭЛ ХУЖИРТЫН СУРГУУЛЬД ТАМИРЫН БАГШААР ЯВААЧ ЧИ ЭНЭ ХОТЫГ ЧИ УДИРДАЖ ҮЛ ЧАДМОЙ

Зочин
Зочин
2022-11-29 23:20
Reply to  Зочин

ЭНЭ ХҮН ХОРЖИЙЛОО Л ГЭЭД БАЙГАА БОЛОХООС ЗӨВ ХЭЛЖЭЭ. БАЙГАЛИЙН ҮЗЭГДЭЛ 60 ЖИЛИЙН ДАВТАМЖТАЙ. 66 ОНЫ ИХ ҮЕР 26 ОНД ДАВТАГДАНА

иргэн
иргэн
2022-11-29 09:23

За хө ямарч тохиолдолд Туул г�##�ын үерийн д�##�ангийн байгууламжыг усны инженерийн тооцоо зөвлөмж �######�ашгүй хэрэгтэй. сая гаруй хүн ам суурьшсан энэ хотыг үерээс хамга�##�ах зүгээр шороон д�##�н овоолж дээгүүр нь зам бариад болчихдог гэж гэнэн ойлгож болохгүйээ.

Зочин
Зочин
2022-11-29 09:41

ц.Оюунгэрэлийг дэмий юм яриад байна гэж битгий бодоорой. Хэлдэгт нь ч, сонссонд нь ч баярл�##�аа.

Зочин
Зочин
2022-11-29 09:41

Uuruur ni tuluuleh heregtei.Sudalgaatai, tootsootoi ajillah heregtei shdee

Банк мэдээлэл нэхдэг
Банк мэдээлэл нэхдэг
2022-11-29 10:00

Зайсангийн гүүр өргөтгөж байгаа нь сайн хэдий ч, суд�##�гаа тооцоо муутай болсон харагдана. Урагшаа явж байгаа машинууд шинээр хийж байгаа гүүрээр зорчих доо 2 удаа огцом эргэлт хийхээр байгаа нь цаашдын хөдөлгөөний эрчим, аюулгүй байд�##�д асууд�##� үүсгэхээр байна.
Гүүрийг зүүн т�##�аар нь өргөтгөх хэрэгтэй байсан юмсан

Зочин
Зочин
2022-11-29 10:18

Зарплыг нь төлүүлэх ёстой Яахаараа татвар төлөгчид төлөх ёстой гэж

Зочин
Зочин
2022-11-29 11:45

Denduu tootsoogui Zam bolson shuu. Nuraah heregtei.

Zochin
Zochin
2022-11-29 12:01

Dalan zam ali aliin uurgiig guitsetgedeg zam hiij boldogui uym u

Зочин
Зочин
2022-11-29 12:52

хэрэв осол болбол иргэд л амь нас, хөрөнгөөрөө хохирно.

Зочин
Зочин
2022-11-29 12:53

Toriin baiguullaga ashigiin toloo ajillaj bolohgvi ta nar ard irgeded vilchleh estoi bolohoos ard irgediig zagnah daramtlah esgvi shvv. Ene tsetseg tsetseg geed baigaa nohor medeelegchiin haigaad baigaa ym uu haashaa ym

Зочин
Зочин
2022-11-29 12:53

er ni zavaan shde jolooch bsan hun darga bolchool ybaad bhiin uchnuun udaan jil ur buteeltei ajilsan ajilchidaa toohgui tsunh barigch ah duu avgai huuhnuudee deesh ni tataad l

Уншигч
Уншигч
2022-11-29 13:27

Авто замын гол т�##�ын эгнээгээр нь цементэн хашлагаар ус орохооргүй 1 м өндөртэй д�##�анг нэмж суулгаад л болоо шд, зам ч бэлэн д�##�ан ч бэлэн, эх нь эцэж туг�##� нь турахгүй асууд�##� дундаа шийдэгдэнэ.

ЗОЧИН
ЗОЧИН
2022-11-29 14:01

МАШ БАТ БӨХ ДАЛАН БАЙХ НЬ ЧУХАЛ ШҮҮ СУМКЯА ДАРГАА

Зочин
Зочин
2022-11-29 15:14

Зам барьсан нь зөв л бхйсан ш дээ. Оюуншэрэлд нийтийн дуу хоолой та�##�агдахгзй бол нүүчээч. Ард түмэн түүнээс илүү дуу чимээнд амьдарч л бнадаг

зочин..
зочин..
2022-11-29 16:57

Зам нь д�##�ангаас намхан тул онц эрсдэлтэй. 1966 он үер болбол аюул болно. Энэ д�##�ан УБ-чуудыг хамга�##�сан д�##�ан аргагүй мөн шүү. Сүүлийн үед үер болохгүй байгаа тул бүр д�##�ангийн дотор нь оруулаад барилга барьж байна. Шүүх зөв шийдсэн байна. Ер нь д�##�ангийн дотор оруулж барьсан орон сууцн оршин суугчдн захи�##�гаар тэдэнд зориулагдсан онц шаардлагагүй зам шүү.

Зочин
Зочин
2022-11-29 18:40

Medleg bolovsrolgui humuus darga bolood bhaar iim jum boloh ni garzaagui dee

Лхагва
Лхагва
2022-11-29 22:22

Инженерийн байгууламжийн дүгнэлтийг үндэслэж шүүхийн шийдвэр гарах ёстой. Гэтэл зөвхөн д�##�анг нураасан гэж гарсан нь �##�даа.

Худал
Худал
2022-11-30 00:40

Наад авгайгаа төрхөмнд нь буцаа ийм сая цагаач бгаа харьцгаа Новшнууд

Худал
Худал
2022-11-30 00:45

Котоор дүүрэн дээр нь 76 хогнуудыг �######�уулцгааяаааа.Хаа сайгүй Оркууд шижэгүүд

Зочин
Зочин
2022-11-30 03:39

Шүүгч нь хахууль авсан байна

Зочин
Зочин
2022-11-30 11:01

ene ugaasaa shal demii zam. nuguu tal shigee mashin yavdaggui zuvhun irged alhdag duguitai yavdag zam bolgoson deer, yor ni barag ta nar yu ch shineer setgej hiihgui bhad irged bid nar jargaltai bh bolnoo

Холбоотой мэдээ

Back to top button