УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Япон улсад төрийн айлчлал хийж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гэргий Л.Болорцэцэгийн хамт Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан Япон Улсад төрийн айлчлал хийхээр өнөөдөр /2022.11.29/ Токио хотноо хүрэлцэн ирлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийг Япон Улсын Гадаад хэргийн дэд сайд Ш.Такэи, Гадаад хэргийн яамны Ёслолын газрын захирал Т.Шимада, Монгол Улсаас Япон Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Батжаргал нарын албаны хүмүүс угтав.

Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито-д бараалхаж, Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишида-тай албан ёсны хэлэлцээ хийнэ.

Мөн Японы Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Х.Хосода, Зөвлөхүүдийн танхимын дарга Х.Оцүжи болон Японы Парламентын Төлөөлөгчдийн танхим дахь Япон, Монголын найрамдлын бүлгийн дарга М.Хаяши, хүндэт зөвлөх Т.Никай нарыг хүлээн авч уулзана.

Монгол Улсын төрийн тэргүүний түвшинд 2010 оноос хойш 12 жилийн дараа Япон Улсад хэрэгжиж буй төрийн айлчлал нь Монгол, Японы харилцааг гүнзгийрүүлэх, ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэхжүүлэх, хоёр улсын хагас зуун жилийн хамтын ажиллагааг дүгнэж, ирэх 50 жилд хөгжүүлэх хэтийн төлөв, чиглэлийг тодорхойлоход ач холбогдолтой болно.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
13 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-11-29 09:46

Amjilt2

Зочин
Зочин
2022-11-29 10:26

Том орны дэлхийн хэмжээний ерөнхийлөгчид л хэд хэдэн оронд дара�##�ан айлчилладаг юм билээ. Одоо 3дахь оронд айлчилв�##� ичиж үхэх нь.Бараг ирж цамцаа соличихоод айлчилж болох хөршүүдээ 1амьсгаагаар тойрхоно дипломат ёсонд ямар байдаг юм бол доо !

Зочин
Зочин
2022-11-29 10:26

Oyuka hvk hoer end tend ashig baihgvi teneed boon or tawiad l zugaalaad baih ym ym vzeegvi hvn hog hoer buzar

Зочин
Зочин
2022-11-29 10:27

ЭНЭ хүнд үед бөөн зард�##� чирэгдэл БОЛЖ айлчилж мөнгө гуйх ямар хэрэгтэй юм бол оо,

Зочин
Зочин
2022-11-29 10:29

ЭНЭ хүнд үед бөөн зард�##� чирэгдэл БОЛЖ айлчилж мөнгө гуйх ямар хэрэгтэй юм бол оо,

Зочин
Зочин
2022-11-29 10:30

Монгол төрийн тэргүүн юм бол дээлээ өмсөөд яваач

Зочин
Зочин
2022-11-29 10:30

Монгол улсын төлөө яваасай.1ДЦС.хэрэгтэй л байна

Зочин
Зочин
2022-11-29 10:30

Ард түмний өрийг улам нэмэх гэж л яваа биз.Шагн�##� өгөхөөс өөр чаддаг юм байдаг юм уу энэнд

Зочин
Зочин
2022-11-29 14:24
Reply to  Зочин

Тиймээ .Ард түмнийхээ өрийг нэмчихсэн шүү.Хятадын СВОП хэлцлийн 7 их наяд мөнгийг 3 жилээр хойшлуулчихсан.3 жилд 10 их наяддаа хүрНЭ биз дээ

Зочин
Зочин
2022-11-29 10:32

Юу л гийгүүлэв гэж дэ гуйлга гуйж л яваа блгүй тэгэөд гуйж авчирсан мөнгөө янз янзын сангаар дамжуулаад өөрсдөө хувааж иднэ . Сурцсан чаддаг ажил нь энэ новшнууд

Зочин
Зочин
2022-11-29 10:32

Амжилт хүсье.

Юра
Юра
2022-11-29 13:56

Танил айлдаа орохгүй, найз нөхөдтөйгөө ярихгүй 10 жил болоод үздээ. та тэдний хувьд хэн ч биш болох нь маргаангүй. энэ хүн Монгол улсын өмнөөс л яваж байгаа лав л өөрийн төлөө биш. иймд эерэг зүйл хэлдэггүй юмаа гэхэд дуугүй байв�##� болохгүй юу

ЗОЧИН
ЗОЧИН
2022-11-29 13:58

Амжилт хүсье сайхан харагдаж байна

Холбоотой мэдээ

Back to top button