Нийгэм мэдээ

Хөдөлмөрийн баатар Д.Ухнааг баасан гарагт хөдөөлүүлнэ

Монгол улсын Хөдөлмөрийн баатар Данзанваанчигийн Ухнаа 2022 оны арваннэгдүгээр сарын 27-ны өдөр таалал төгслөө.

Улсын Филармонийн 50 жилийн ойн хүлээн авалт, "Болор цом" яруу найргийн наадам гээд ойрын өдрүүдэд болсон соёл, урлагийн арга хэмжээнд инээд баясал, дуу хөөртэй оролцож явсан учраас урлагийнхан гүнээ, гашуудан харамсаж, эмгэнэл илэрхийлж байна.

Ухамсарт бүхий л амьдралаа урлагийн салбарт зориулж, авьяастныг хайж олж, хөгжүүлж, алдаршуулж ирсэн тэрээр Монголын соёл урлагийн салбарын нүүр царай, чадварлаг менежер байлаа.

Данзанваанчигийн Ухнааг сүүлчийн замд нь үдэж, салах ёс гүйцэтгэх ажиллагаа Соёлын төв өргөөнд арванхоёрдугаар сарын 2-ны өглөө 5:40 цагаас эхэлнэ.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
17 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

2009 онд байсан санагдана. ОБЕГ ойн концертоо соёлын төв өргөөнд хийсэн юм. “Алсаас дуулах дуу” хэмээх сайхан дууг чадан ядан дуулчихаад тайзнаас бууж иртэл манайхан таныг Ухнаа гавьяат асуугаад байсан … Ухнаа гуай асуугаад байна гээд ам амандаа дамжууллаа. Би ч тийм үү гээд л яасан юм бол сүрдэж байтал эрхэм хүн маань хүрээд ирлээ. Тоглолт тараад өрөөнд ороод ирээрэй миний хүү гээд л… тоглолт тараад өрөөнд нь яваад л орлоо. Амар мэнд мэдэлцээд танилцсан. Тэгээд Ухнаа гуай “…өрөөнд сууж байтал “Алсаас дуулах дуу”-г дуулаад байхын ингэж дуулдаг хүн сонсчихоод тогтож чадахгүй яваад очсон …” гэж билээ. Энэ үг бол надад ямар ч шагналаас илүү шагнал байж билээ. Бяцхан өөрийгөө тоох аядсан шүү. Гүй энэ том энэ эрхэм хүний сонорт тээглэх гэж мэдэхнээ нь дуулж хуурдаж урлаг урансайхнаа хаялгүй мэргэжлээрээ явах байж дээ гэхчлэн бас хэсэгхэн үймрээд л авсан… нас гучин хэд үү гэж асуугаад миний нас 40 хүрч байсанг сонсоод урлагаа хаялаа өдий хүртэл энэ их уралдаан тэмцээнд орж байхгүй хаагуур явсан хүүхэд вэ чи ямар өөрийгөө тоодоггүй хүн бэ яагаад нүдэнд өртөөгүй юм гээд сүрхий зэмлэснээ дуулж яваарай гээд нэг их урамшуулж билээ. Дараа нь нэг өдөр утасдаад 2 хоногийн дараа Төрийн ордонд концертонд “алсаас дуулах дуу”-гаа дуул гэж урин дуулуулсан. Одоо нэгэнт тайзнаа карьер хөөх нас нь оройтсон учир багш нь чамд урам өгч байгаа юм шүү гээд л… дараахан нь нэг дуудлаа гүйгээд л очсон… Оюунчимэгийн дууг хэн сайн дуулах вэ гээд уралдаан болох гэж байна оролцоодох чи гэсэн би ханиад хүрчихсэн хоолой таг сөөчихсөн байж таараад орж амжсангүй ээ… бараг 2 жилийн дараа байх аа нэг өдөр утас чинь өөрчлөгдчихөж чамайг хайгаад гээд ОБЕГ-аас салбарын дугаарыг олоод холбоо барьж “Хөөрхөн борлог морь” дууны 50 жилийн ойд зориулсан уралдаанд Дорнод аймагт очоод оролц гэсэн. Манай алба ямар зав чөлөө байх бишдээ. Тэгж явах чөлөө ч олдохгүй би амжихгүй нь ээ л гэсэн ЁСТОЙ ӨӨД ТАТАХ ГЭЭД ТАТАГДДАГГҮЙ АМЬТАН БЭ гэгч болсон доо. Гавьяат минь урам нь хугарсан байх аа дахиж тийм уралдаан тэмцээнд уриагүй юм даг. Над шиг жирийн нэг урлаг мэргэжлээ орхисон өөр ажил мэргэжил эрхэлж байгаа хүнд эрхэм гавьяатын сонорт өртөнөө гэдэг үнэхээрийн том шагнал урам байсан юм даа.
Хөөрхий буурал гавьяаттайгаа дахиж уулзалдах хувь тохиосонгүй дээ. Ум мани бад ми хум. Мөнх хөх тэнгэртээ амгалан оршиж үр хүүхэд өргөн түмэндээ дахин төрөх болтугай.

Зочин
Зочин

Монгол түмний сод хүмүүн, Монгол улсын соёл урлагийн нэрт зүтгэлтэн,, соёл урлагийн “ Амьд архив, “ Энцеклопедия”, Дорнын уудам говь нутгийнхаа бахархал болсон МУХБ, Ардын жүжигчин, МУСГЗ Таныхаа гэр бүл, үр хүүхдүүд, хайртай дотны хүмүүс, нэгэн цаг үед мөр зэрэгцэн ажиллаж байсан хамт олон, мянга мянган шавь нарт тань гүн эмгэнэл илэрхийлье. Энгүй их авьяастан Та минь эх сайхан Монгол орныхоо зөөлөн хөрсөнд үүрд амгалан нойрс доо. ????????????

Зочин
Зочин

Хүний дээд байсан юм шүү та минь. Бидэндээ эргэн төрөөрэй

Зочин
Зочин

Ум сайн амгалан болтугай

Зочин
Зочин

Guneee emgenel ilerhiiley

Зочин
Зочин

Ум ма ни бад мэ хум

Зочин
Зочин

Гүн эмгэнэл илэрхийлье

Зочин
Зочин

Ум ма ни бад ми хум

Зочин
Зочин

Ум сайн амгалан болтугай

Зочин
Зочин

Ум сайн амгалан болтугай

Зочин
Зочин

Um sain amgalan boltugai

Соёлтой сайдын намбатай байж үзээч
Соёлтой сайдын намбатай байж үзээч

Монголын бурхад байсан хөгшид минь нэгээрээ тэнгэрийн оронд нисэн одлоо.

Зочин
Зочин

Гүн эмгэнэл илэрхийлье!

Зочин
Зочин

Аръабал.Ум маани бад мэ хум.

Ард жолооч
Ард жолооч

Монголын концертийн урлагийн их мастер агуу менежер рок попын урлагийн үүсгэн байгуулахад их хүч хөдөлмөр сэтгэл зүтгэл гаргаж их ч олон авъяаслаг залуусыг таньж дэмжиж сурган урлагийн алтан тайзанд хөтлөн алдрын оргилд хүргэсэн буянтан байжээ.
Өөрөө ч залуудаа дуучин байсан түүний дуулсан "Энгийн биш нүд" "Ямаачин" гээд олон дуунуудыг тэр үеийн сонсогчид мэдэж санаж байна.
"Ахмад эстрадын дуучид" хөгжимчдын концерт гэдгийг анх санаачилж улс орон даяар аялан тоглолт хийж анхны эстрадын дуучид хөгжимчидыг тайзан дээр олон жилийн дараа дахин гаргаж үзэгчид сонсогчдын талархалыг хүлээж байсан нь түүх болж үлдлээ.
Улсын Баатарын хүү Хөдөлмөрийн Баатар эрхэм та минь эх орныхоо алтан хөрсөнд амгалан нойрсч доо.
Ум Ма Ни Бад Ми Хум.

Баатархүү
Баатархүү

Гүн эмгэнэл илэрхийлье!

Зочин
Зочин

Um mani badmi hum burhanii orond saadgvi hvrch hvmvvn turuld turuh boltugai

Холбоотой мэдээ

Back to top button