Нийгмийн

Тодруулга: БНХАУ-аас шахмал түлш оруулж ирсэн гэх мэдээлэл худал

Сайжруулсан шахмал түлшийг БНХАУ-аас оруулж ирж байна гэх мэдээлэл гарсан. Тэгвэл энэ асуудалтай холбоотойгоор "Тавантолгой түлш" ХХК-ийн хэвлэлийн төлөөлөгч Г.Даваабаатараас тодрууллаа.

-Шахмал түлшний нөөц ямар байгаа вэ. БНХАУ-аас оруулж ирж байна гэх мэдээлэл гараад байна. Танайхаас тайлбар өгнө үү?

-Одоогоор шахмал түлшний 105 мянган тоннын нөөцтэй байна. Нийслэлийн зүгээс хадгалах байр савыг нь түрээсэлж тусалдаг. Өнөөдрийн байдлаар 97 байршилд дээр дурдсан хэмжээний нөөцтэй байна л гэсэн үг. Мөн гурван үйлдвэрийн 14 дамжлага ажиллаж байгаагаас хоногт 2300-2700 тонныг үйлдвэрлэдэг. Тиймээс БНХАУ-аас шахмал түлш оруулж ирэх ямар ч шаардлага байхгүй. Аль дөрөвдүгээр сараас нөөцөлж ирсэн. Маш олон хүмүүс ажиллаж байхад энэ хүмүүсийн хөдөлмөрийг үнэгүйдүүлж ийм мэдээлэл гарч байгаад гайхаж байна. БНХАУ-аас оруулж ирж байгаа гэх мэдээлэл ташаа гэдгийг дахин дахин хэлье.

-105 мянган тоннын нөөц гэдэг нь хэд хоногийн нөөц гэж ойлгох вэ?

-Ес эхэлж шахмал түлшний хэрэглээ дээд цэгтээ хүрлээ гэж бодоход өдөрт 3,500 тонныг хэрэглэдэг. Ингээд бодоод үзэхээр 30-40 хоногийн нөөц гэж ойлгож болно.

-Айл өрхүүдэд долоо хоногт зургаан шуудай шахмал түлш олгодог. Хүйтний эрч чангарсантай холбоотойгоор энэ тоог нэмэгдүүлэх үү. Зарим айл өрхөд хүрэлцдэггүй асуудал гараад байна?

-Одоогоор нэм гэсэн шийдвэр гараагүй. Манайх үйлдвэрлэгч гэдэг утгаараа үйлдвэрлээд, түгээгээд явж байна. Нэмэх асуудлыг нийслэлийн агаарын бохирдол хариуцсан газар шийдвэрлэнэ. Энэ тоо 2018 оны судалгаан дээр үндэслэсэн тоо болохоор энэ хэмжээнд л олгож байна.

-Мэдээлэл өгсөнд баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Умаахан

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. Нийгэм, эрэн сурвалжлах, спортын сэдвээс гадна утга зохиолын шүүмж, шүлэг бичдэг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-11-29 11:39

Hudal bol sain l biz

Зочин
Зочин
2022-11-29 11:43

Мөнгө цагаан нүд улаан гдг оруулж ирж л бгаа мөнгө идэх ш�##�тгаан шүү

Зочин
Зочин
2022-11-29 11:43

гүэ одоо тэгээд бургастайгаар оруулж ирээд хотод авчраад зарна гэхээр 1 ойлгохгүй юм...

Зочин
Зочин
2022-11-29 11:44

зүйтэй

Зочин
Зочин
2022-11-29 11:44

Yoo ashguidee

Зочин
Зочин
2022-11-29 12:29

Owoo doo

Зочин
Зочин
2022-11-29 13:19

UNEN BOL SAIN L SAIN BNA

Зочин
Зочин
2022-11-29 14:12

Говь �##�тайгаар орж ирсэн бол баруун аймгууд түлж болно шүү дээ.УБ аас дутуугүй утаатай байгаа шүү.

Зочин
Зочин
2022-11-29 16:40

За �######�аа цайрсан луйварчид энэ төрд битүү гэж

Холбоотой мэдээ

Back to top button