Top StoriesСурвалжилга

"Нүүрсэн яндангүй бол ЗОРЧУУЛАХГҮЙ": Шийдвэрийг хэрэгжүүлэх нөхцөл жолооч, ченж, цагдаа нарын алинд ч алга

Автомашины нүүрсэн яндан солих, зориулалтын бусаар ашиглах нь агаар дахь хүхрийн агууламж өсөхөд нөлөөлдөг тухай судалгааг мэргэжлийн байгууллагууд гаргажээ.

Иймээс БОАЖЯ-наас нүүрсэн яндангүй (сольсон) 2446 "Приус" автомашиныг Тээврийн цагдаагийн албанд журамлуулахаар хандсан.

Харин нөгөө талд нүүрсэн яндангүй “Приус” маркийн автомашины жолооч нар бухимдалтай байна. Учир нь Монголд зам тээврийн хөдөлгөөнд оролцож  буй “Приус” автомашины олонх нь нүүрсэн яндангаа хулгайд алдчихсан, аль эсвэл өөрсдөө аваачаад зарчихсан байдаг юм байна.

Жолооч нар: Нүүрсэн яндангаа заавал хийх шийдвэр гарсан юм бол худалдаж авна

Энэ талаар жолооч Ө.Өлзий-Орших ярихдаа “Ноднин жил нүүрсэн яндангаа хулгайд алдчихсан. Нам засгаас заавал л ард иргэдээ хүнд байдалд оруулах гээд байдаг бололтой. Муу сайн хулгайчид нүүрсэн яндан хулгайлаад, тэр авдаг газар нь 600 мянгаас хоёр сая төгрөгийн хооронд зардаг гэсэн. Одоо засгаас нь тийм шийдвэр гарсан бол буцаагаад өөрийнхөө юмыг бараг гурван сая төгрөгөөр худалдаж авах болох биз” хэмээн ярьж байв.

Харин бид Фэйсбүүк орчноос "Нүүрсэн яндан худалдаж авна" гэх зарын дагуу утсаар холбогдож, “Да хүрээ” захын ХААН банкны хажуугаар хойш эргэж нэгэн худалдаа эрхлэгчтэй уулзав. Ингэхдээ бид сурвалжилга бэлтгэж яваагаа эхэндээ хэлээгүй учир нэг залуу гарч ирэн “Хэдэн бондгортой нүүрсэн яндан бэ. Чамайг цагдаа гэж бодлоо” хэмээсээр гарч ирэв. "Хоёр бондгортой “Приус 20”-ийн нэг яндан байна" гэхэд 450 мянгаар авах саналыг тавьж байв.

Цаашлаад сурвалжилга хийж яваа үнэн учраа хэлэхэд ярилцахаас илт татгалзав. Харин учирлан гуйснаар хэдэн төгрөгөөр худалдаж авдаг, буцаагаад зарах эсэх талаар нь асуухад “Хэдэн бондгортойгоос шалтгаалаад үнэ нь дээш, доош хэлбэлзэнэ. Харин буцаагаад зарахдаа дээд талдаа сая орчим төгрөгөөр зардаг. Ах нь цаашаа хятадуудад хэдэн төгрөг үсэргээд өгдөг. Жолооч нар угаасаа өөрсдөө авч ирж зараад, аль эсвэл БНХАУ-аас орж ирсэн Тайланд яндан тавиулж, зөрүүгээ аваад явдаг. Нүүрсэн яндангууд БНХАУ-руу гараад дууссан учир Монголчууд буцаагаад авъя гэсэн ч олдохгүй л болов уу. Угаасаа дотроос нь үнэт металл гарч ирдэг гэсэн” хэмээв.

Сонирхуулахад, үйлдвэрийн янданд үнэт металл ийм хэмжээтэй ордог

Он, загвараас хамаарч харилцан адилгүй байдаг ч дунджаар нэг катализаторт:

  • 3-7 грамм цагаан алт
  • 2-7 грамм паллади
  • 1-2 грамм роди элемент агуулагддаг байна.

Нөгөөтээгүүр автомашины худалдаа эрхлэгчдийг нүүрсэн янданг солиод тавьчихдаг гэдэг дам яриа байдаг. Бид “Да хүрээ” зах руу орж худалдаа эрхлэгчидтэй ярилцахад “Цаанаасаа орж ирэхдээ зарим автомашинуудын янданг сольчихсон байдаг. Бид солиод байгаа юм биш. Замдаа л солигддог байх. Зарим нь нүүрсэн яндантай л хүлээлгэж өгөөд байхад өөрсдөө зарчихдаг шүү дээ” гэж ярив. Харин энэхүү яриаг нэгэн иргэн эрс үгүйсгэж “Наадуулж чинь өөрсдөө зарчихдаг юм. Ченж нарт орж ирсэн нүүрсэн янданг аваад, хятадыг суулгаж өгдөг хүмүүс байгаа” гэв.

Эндээс харахад автомашины нүүрсэн янданг зарж худалдаалах зах зээл өргөн хүрээтэй бололтой. Харин хэн нэг буруутныг хайж байгаа бол гээндээ ч бий, гоондоо ч бий гэмээр.

Хамгийн гол асуудал нь шүүлтүүргүй буюу үйлдвэрийн бус яндантай автомашин агаар, орчинд асар их хор хөнөөл учруулж, иргэдийн эрүүл мэндийг хохироож байгаад асуудал байгаа юм.

Цаашлаад бид нүүрсэн яндангүй 2446 тээврийн хэрэгслийг хэрхэх талаар  Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны Нарийн бичгийн дарга Б.Алтанзулаас асууж тодрууллаа.

Тэрбээр "Автомашины нүүрсэн яндангаа сольсон тээврийн хэрэгслүүдийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх шаардлагатай байна гэх мэдэгдлийг ТЦА-д хүргүүлсэн. Зорчуулахгүй гэсэн үг. Тээврийн хэрэгслийн яндангаас 200 гаруй хорт бодис ялгарч агаарт бохирдуулж байна. Мөн цаашлаад түгээлт хийдэг, дизель түлшээр ажилладаг, автомашинуудад хяналт шалгалтын ажил эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар 300 гаруй автомашиныг хориглосон байна" гэлээ.

-Хориглоно гэдэг нь шууд журамлах юм уу. Хөдөлгөөнд оруулахыг хориглох юм уу?

-Нүүрсэн яндангаа автомашиндаа байрлуул гэдэг шаардлагыг л тавьж байгаа. Хөдөлгөөнд оролцуулахгүй гэж ойлгож болно. Ийм арга хэмжээ авахгүй л бол агаарын бохирдлын нийт хувийн 25-30 хувийг автомашины яндангаас гарч байгаа утаа эзэлж байна гэв. Түр хугацаанд үнэмлэхийг нь хурааж авах ч юм уу, цагдаагийн байгууллага хууль дүрмийн дагуу ажиллаад явах байх.

ТЦА: Нүүрсэн яндангүй автомашинууд зөрчлөө арилгаснаар замын хөдөлгөөнд оролцоно

Харин энэ асуудалд ТЦА-наас ямар арга хэмжээ авч ажиллаж байгаа талаар Урьдчилан сэргийлэх хэлтсийн зохицуулагч, ахмад Б.Энхболдоос мөн асууж тодруулахад “АТҮТ-ийн явуулын оношилгоотой хамтраад гудамж замд хяналт шалгалт хийж байгаа. Гэхдээ ойрын хэдэн өдөр хяналт шалгалт хийхгүй байгаа. Учир нь АТҮТ-ийн шалгадаг явуулын багаж нь хасах 20 хэмээс дээш хүйтэнд ажилладаггүй юм байна. Хүйтний хэмжээ 20 хэмээс буухаар шалгалтыг үргэлжлүүлэн хийнэ. Хамтарсан шалгалтад 1700 автомашин хамрагдсанаас 500 гаруй нь тэнцээгүй бөгөөд мэдээллийг АТҮТ-өөс манайд ирүүлсэн. Бид хяналт, шалгалтын явцад тухайн автомашинуудад зөрчлөө арилгаж замын хөдөлгөөнд оролцох шаардлага тавьж ажиллана.” гэв.

-Бусад улс орнуудад нүүрсэн яндангийн үнэ 300-500 долларын үнэтэй байна-

Автомашины яндангийн хулгайн гэмт хэрэг Монголоос гадна хэд, хэдэн улсад бүртгэгдсэн байдаг. Тухайлбал, Их Британид 2019 онд энэ төрлийн 3000 орчим гэмт хэрэг бүртгэгджээ. Ийнхүү дэлхийн бусад оронд ч “зөөлөн” яндангийн эрэлт ихэссэн нь катализаторт ордог газрын ховор элементүүдийн үнэ өссөнтэй холбоотой байх боломжтой юм. Сүүлийн жилүүдэд нүүрсэн янданд ордог цагаан алт болон газрын ховор элемент болох палладигийн үнэ огцом өссөн. Одоогоос 4-5 жилийн өмнө 800 орчим ам.доллар байсан палладигийн үнэ 2018-2019 оны хооронд 2000 ам.долларт хүрлээ. Харин цагаан алтны үнэ 2018 онд 800 орчим ам.доллар байсан бол одоо 1200 ам.доллар болжээ. Ийнхүү металлын үнэ өсөхтэй зэрэгцээд нүүрсэн яндан ч олон улсад болон дотоодод өндөр үнээр худалдаалагдаж эхэлсэн. Одоогоос 4-5 жилийн өмнө манай улсад нүүрсэн янданг 300 мянган төгрөгөөр худалдааж авдаг байсан бол өнөөдрийн байдлаар 300,000 - 2,000,000 төгрөгөөр борлуулагдаж байна. Олон улсын цахим худалдааны хаягаас харахад одоогоос 4-5 жилийн өмнө 300-500 ам.доллараар зарагдаж байсан нүүрсэн яндан одоо 2,000 хүртэлх ам.долларт хүрсэн байна.

Нэмэлт: Автомашины нүүрсэн яндан хулгайлсан бол дараах ял шийтгэлийг хүлээнэ

ХУЛГАЙЛАХ буюу бусдын эд хөрөнгийг САНААТАЙГААР ХУЛГАЙЛСАН бол:

Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. Хэрэв энэ гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон, зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Харин хулгайн яндан гэдгийг мэдсээр байж худалдаж авсан бол МӨНГӨ УГААХ гэмт хэрэгт холбогдоно:

Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан; түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн; түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсан бол зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Умаахан

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. Нийгэм, эрэн сурвалжлах, спортын сэдвээс гадна утга зохиолын шүүмж, шүлэг бичдэг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
18 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-11-30 09:06

бүдүүлэг дорд, үхмэл, хэзээ ч хөгжиж дээшлэх чадваргүй зэвүүн амьтан төрөлтөнүүд олшроод байхаар МОНГОЛ минь яанаааааааа!!! Хөгжил буурай орны нэр с�##�ахгүй , дагаад МОНГОЛ хүнийг дорд үзээд л байх болно доо ДЭЛХИЙН УЛСУУД

Зочин
Зочин
2022-11-30 09:06

Хилээр гаргадаг юмаа хянадаггүй юм уу

Зочин
Зочин
2022-11-30 09:07

нүүрсэн яндан өндөр үнээр авна гэсэн зар тавьсан хулгайчтай тэмцэхгүй бол ард иргэд хохироод л үлдэнэ

Зочин
Зочин
2022-11-30 09:07

зарим нөхдүүд өөрсдөө очоод зардаг

Зочин
Зочин
2022-11-30 09:07

кат�##�изаторгүй машин агаарт ямар их хорт бодис цацаж буйг ойлгуулв�##�

Зочин
Зочин
2022-11-30 09:10

Угаасаа га�##�ь дээр яндангүй орж ирсэн гэж зарж байгаа тэвэл орж ирж бгаа машиндаа хян�##�т тавиач

Зочин
Зочин
2022-11-30 09:11

Аймшгийн үнэртэй �##�хаж явахад аймшигтай үнэртэй машин зөндөө болсон байна лээ

Зочин
Зочин
2022-11-30 09:12

eniig horiochee!!!
Ulaanbaatariin agaar gej hort havdruudiin bodisoor duurlee!!!
iim zar hiij bgaa uduun hatgalt hiideg garuudiig suljeeniih ni ID-gaar olj avaad hariutslaga tootsoochee!!!

Зочин
Зочин
2022-11-30 09:14

iim uildeliig shalgadag boloosoi

Зочин
Зочин
2022-11-30 09:14

Эрүүгийн Цагдаагийн Алба анхаар�##�даа ав!!!!!!

Зочин
Зочин
2022-11-30 13:05

Машин оруулаж ирдэг нөхдүүд сайн мэдэх ажил бнаа

Зочин
Зочин
2022-11-30 14:39

Энэ заваан юмаа болиоч машины ченчүүдээ
Шударгаар наймаа хийж сур амьсгаануудаа

Зочин
Зочин
2022-11-30 16:05

Иргэдийн эрүүл мэндэд хор учруулах иймэрхүү юманд төр хян�##�таа сайн хийж арга хэмжээгээ хатуу аваач,

Зочин
Зочин
2022-12-01 06:04

Хулгайчаа барьж чадахгүй болхоороо жолооч нараа шийтгэнэ айн.Хулгайчаа барь

Зочин
Зочин
2022-12-01 07:25

Нүүрсэн янданг хулгайн замаар цуглуулаад хилээр гадагш гаргадаг, үүнийг болиулах арга хэмжээ аваачээ

Зочин
Зочин
2022-12-01 13:43

avaadb bgaa humuusiig shorond hiichihee tegeed hend ch hereggui bolno

999
999
2022-12-02 00:34
Reply to  Зочин

xa

Зочин
Зочин
2022-12-01 19:27

Машин худ�##�даж аваад дугаар авахад техник ийн үзлэг оношилгоонд ороод тэнцсэн гээд автотээврийн төв нь дүгнэлтээ хийдэг биз дээ. Тэр нүүрсээ яндан нь байхгүй байсан бол яах гэж тэнцсэн гэж худ�##� дүгнэлт гаргадаг юм бэ .Яндангийн хулгай байдаг юм бол хэн хэдэн яндан хулгай хийснийг илрүүлсэн цагдаагийнхан байна уу . байдаг бол эд мөрийн баримтаар хураагдсан яндангуудыг хохирогч нарт олгож өгөөч. Эсвэл түгжрэл бууруулах нэрээр ядарсан арга хэрэглэж байна уу

Холбоотой мэдээ

Back to top button