Гишүүдийн ширээн дээр бяцхан бүжин байршуулжээ

Өнөөдрийн /2019.10.11/ УИХ-ын чуулган хуралдаж эхэлсэн байна. Чуулганы танхим дахь гишүүдийн ширээн дээр бяцхан бүжингүүд байршуулжээ. Учир нь өнөөдөр Олон улсын охидын өдөр тохиож буй. Уг өдөртэй холбогдуулан Монголын эмэгтэйчүүдийн холбоо “Хамтдаа хамгаалаъя” хөдөлгөөний уг даяар эхлүүлж, 10 гаруй хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах санал гаргаад буй. Үүнд, Эрүүгийн хууль, Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хууль, Гэр бүлийн тухай хууль, Архи, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулиуд багтаж байгаа. Энэ намрын чуулганаар дээрх хуулиудад яаралтай өөрчлөлт оруулахыг уриалж өнөөдөр тэд Сүхбаатарын талбай дээр цуглаан зохион байгуулж байна.
Дашрамд дурдахад, 2019 оны эхний 4 сарын байдлаар бага насны охидын эсрэг үйлдэгдсэн хүчирхийлэл өмнөх онтой харьцуулахад 22.5%-иар өссөн судалгаа байна.
Т.САНТ









АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.