Бизнес мэдээ

Цахим орчинд хувийн мэдээллээ яагаад нууцлах ёстой вэ

Цахим орчин дахь эрсдэлээс хамгаалах

Та цахим орчинд хувийн мэдээллээ алдахаас сэргийлж, мэдээллийн нууцлалаа хангаснаар өөрийгөө болон бусдыг болзошгүй эрсдэлээс хамгаалах ач холбогдолтой юм.

Хамгаалах нь яагаад чухал вэ?

  • Цахим орчин дахь мэдээлэл өдрөөс өдөрт нэмэгдсээр байна
  • Хувийн мэдээллээ иргэд цахим орчинд хуваалцах болсон
  • Халдлага үйлдэх хэрэгслүүд нэмэгдэж, илүү боловсронгуй болсоор байна
  • Халдлага үйлдэгчид илүү ухаалаг арга хэлбэрээр ажилладаг болсон

Цахим орчинд хувийн мэдээллээ нууцлах

Хэрэглэгч таны цахим орчинд үлдээсэн сэтгэгдлийг хуулбарлан, бусдад түгээх эрсдэлтэй тул хувийн мэдээллээ оруулахгүй байж, мэдээллийн аюулгүй байдлаа хангахыг зөвлөж байна.

Интернэт сүлжээ болон цахим орчинд үйлдэгддэг гэмт хэргийн тоо дэлхийд төдийгүй Монголд хурдацтай өсөж байгаа тул аюулгүй байдлын дараах зөвлөмжүүдийг хэрэгжүүлж, учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлээрэй.

  • Гар утас, таблет, компьютер зэрэг хувийн төхөөрөмжүүддээ нууц үг тохируулан ашиглах;
  • Олон нийтийн болон үйлчилгээний газрын баталгаат бус, үнэгүй Wi-Fi сүлжээнд холбогдохгүй байх; /Энэ нь таныг Wi-Fi сүлжээгээр дамжин хувийн мэдээлэл, нууц үгээ алдах эрсдэлээс хамгаална./
  • Хувийн мэдээлэл агуулсан төхөөрөмжөө бусдад дамжуулж, ашиглуулахгүй байх;
  • Сошиал орчинд сэжигтэй холбоос, судалгаа, сугалаа, сонжоо зэрэгт хувийн мэдээлэл, цахим банкны нэвтрэх нэр, нууц үгээ оруулахгүй байх, бусдад түгээхгүй байх;
  • Өөрийн болон бусдын хувийн мэдээллийг цахим орчинд дамжуулахдаа эх сурвалжийг сайтар нягталж, баталгаажуулсны дараа илгээх;
  • Олон нийтэд зориулсан төхөөрөмжөөс цахим банк руугаа хандахгүй байх, хандсан бол заавал  Log out/Sign out хийх;
  • Өөрийн төхөөрөмжид нууцлал, аюулгүй байдлыг хангах тохиргоонууд хийх. Жишээ нь: Нууц үгийн хамгаалалт, антивирус програм хангамж гэх мэт.

Мессежээр ирсэн кодыг бусдад дамжуулахгүй байх

Утасны дугаар, и-мэйл хаяг нь таныг цахим орчинд танин баталгаажуулах мэдээлэл бөгөөд та эдгээрийг сольсон тохиолдолд интернэт банк болон Khan Bank аппликэйшнээр хандан өөрөө мэдээллээ шинэчлэх боломжтой. Таны цахим банкны мэдээлэл сэргээх баталгаажуулах код нь таны бүртгэлтэй утасны дугаар, и-мэйл хаягт ирдгийг бүү мартаарай! Мөн түүнчлэн сошиал орчинд фэйсбүүкийн найз хэн нэгэн чаатаар таны гар утасны дугаарыг лавлан, мессежээр ирсэн кодыг асуувал огтхон ч өгч болохгүй. Магадгүй цахим гэмт хэрэгтнүүд ах дүү, хамаатан садан, ойр дотны хүний таны хаягнаас ч бичсэн байхыг үгүйсгэхгүй. Иймд алхам тутамдаа сэрэмжтэй байж, хувийн мэдээллээ хамгаалж, бусдад өгөхгүй байх нь чухал юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-11-30 10:58

Хүмүүс одоо ингэж юм хөгжөөд байхад хүмүүсийн өөрсдийн хувийн мэдээлэлээ хамга##ж сурах арга техникид сур##цах хэрэгтэй

Зочин
Зочин
2022-11-30 10:59

uuniig medeh ni huwi hunii uhamsar shvv dfee

Холбоотой мэдээ

Back to top button