УЛС ТӨРУлс төрийн мэдээ

С.Наранцогтыг дэд сайдаас ЧӨЛӨӨЛЖ, "Эрдэнэс Монгол"-ын захирлаар томилжээ

"Эрдэнэс Монгол" компанийн Гүйцэтгэх захирлаар С.Наранцогтыг томиллоо. Түүнийг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Эдийн засаг, хөгжлийн дэд сайдын албан тушаалаас нь чөлөөлж, ийн томилжээ.

С.Наранцогтын боловсрол, ажлын туршлага болон мэргэжил дээшлүүлсэн байдлыг танилцуулъя.

Боловсрол:
1980-1988 онд Дундговь аймгийн төвийн 10 жилийн 1 дүгээр сургууль
1988-1990 онд МУИС-ийн гүнзгий лицей дунд сургууль
1994 онд МУИС-ийн Физик математикийн сургуулийг физикч математикч мэргэжлээр бакалавр
1999-2001 онд МУИС-ийн ийн Физик математикийн сургуулийг магистрын зэрэгтэй төгссөн
2008 онд БНСУ-ын Сөүлийн Үндэсний их сургуульд инженер-эдийн засаг мэргэжлээр доктор /Ph.D/-ын зэрэг хамгаалсан.

Ажлын туршлага:

1993-1994 онд Шинжлэх ухааны академийн Математикийн хүрээлэнд туслах-эрдэм шинжилгээний ажилтан
1994-1997 онд Шинжлэх ухаан мэдээллийн төвд инженер, ахлах инженер

1997-2000 онд Монголын нээлттэй нийгэм хүрээлэнд хөтөлбөрийн зохицуулагч
2000-2003 онд Батлах хамгаалах яам, зөвлөх
2003-2005 онд Сангийн яаманд мэргэжилтэн, хэлтсийн дарга
2005-2008 онд БНСУ, Сөүлийн Үндэсний их сургуульд докторант
2008-2012 онд Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд газрын дарга
2012-2015 онд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд газрын дарга
2015-2018 онд Сангийн яаманд газрын дарга
2018-2022 Сангийн яаманд Төрийн нарийн бичгийн дарга
2022 оноос Эдийн засаг, хөгжлийн Дэд сайдаар тус тус ажиллаж байжээ.

Мэргэжил дээшлүүлсэн байдал:
2013 онд АНУ, Харвардын их сургуульд Төрийн санхүүгийн удирдлага
2014 онд АНУ, Жон Кеннедигийн их сургуульд Засаглалын шинэчлэл
2015 онд БНСУ, Сөүлийн их сургуульд Орлогын статистик
2019 онд Сингапур улс, Төрийн санхүүгийн удирдлага
2019 онд УБ хот, Удирдлагын академи, Тэргүүн түшмэлийн мэргэшүүлэх багц сургалтад тус тус хамрагдсан.

Тус компанийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр О.Хулан ажиллаж байсан билээ. О.Хулан нь "Эрдэнэс Монгол" компанийн Тэргүүн дэд захирлаар ажиллаж байгаад Гүйцэтгэх захирал Д.Хаянхярвааг баривчлагдан чөлөөлөгдөхөд түүний үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-12-01 10:27

Мундаг хүнийг томилж дээ. Одоо сан ажиллаад үр дүнг харуулах үлдэж. Хүлээлт их бий шүү Ард түмэнд.

Холбоотой мэдээ

Back to top button