Улс төрийн мэдээ

Элчин сайд Л.Болд Химийн зэвсгийг хориглох конвенцын бага хуралд оролцож байна

Химийн зэвсгийг хориглох конвенцод оролцогч талуудын 27 дугаар бага хурал өнгөрсөн сар /арваннэгдүгээр сар/-ын 28-наас энэ сарын 2-ны өдрүүдэд болж байна. Тодруулбал, Нидерландын хаант улсын Гааг хотноо болж байгаа ажээ.

Энэхүү бага хуралд манай улсаас Химийн зэвсгийг хориглох байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Л.Болд тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна.

Химийн зэвсгийг хориглох конвенцийн хэрэгжилтийн байдал, Химийн зэвсгийг хориглох байгууллагын бодлого, үйл ажиллагаатай холбоотой цогц асуудлыг тус бага хурлаар хэлэлцжээ.

Химийн зэвсгийг хориглох конвенцод үй олноор хөнөөх зэвсгийн нэг том төрөл болох химийн зэвсгийг боловсруулах, үйлдвэрлэх, хуримтлуулах болон хэрэглэхийг хориглохоор заажээ. Мөн химийн зэвсэгтэй улсуудад ийм төрлийн зэвсгийн нөөцөө устгахыг үүрэг болгосон байна.

Үй олноор хөнөөх зэвсгийн бүхэл бүтэн нэг төрлийг хориглож, хянаж шалгах механизм тогтоосон анхны олон талт хэлэлцээр болох энэхүү конвенц нь 1993 оны нэгдүгээр сарын 13-нд гарын үсэг зурахад нээлттэй болж, улмаар 1997 оны дөрөвдүгээр сарын 29-нд хүчин төгөлдөр болсон. Манай улс ХЗХБ-д 1995 онд нэгдэн орсон бөгөөд өнөөдрийн байдлаар тус байгууллага нь 193 гишүүнтэй. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button