УЛС ТӨР

Д.Цогтбаатар: Би ТЕГ-т бүх элчин сайдыг шалгуулахаар өгсөн, тэр хулгайч чинь би биш

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Польшд эрэн сурвалжлагдаж буй элчин сайдуудын асуудлыг яах вэ?

-Польшд эрэн сурвалжлагдаж буй элчин сайдууд гээд өнөөдөр л гэнэт 69 хүн тээгээд аваад яваад байгаа шиг ойлгоод байгаа. Гэтэл та бүхэн мэдэж байгаа шүү дээ, энэ бол 2009 оны жагсаалт. Маш тодорхой нэг зүйлийг хэлье.  

-Хэрэг хуучирдаггүй шүү дээ?

-Тийм. Тийм ч учраас би цагдаад өгчихсөн байгаа. 69 хүнийг бүгдийг нь өгсөн. Хуучин энэ чинь Польшийн цагдаа дээр хэрэг үүсчхээд манайд мөрдөн байцаах газар хүсэлт нь орж ирээд, Мөрдөн байцаах газраас Гадаад харилцааны яаманд ирж байгаа. Бид гадны хууль хүчний байгууллагатай шууд харьцаж ажилладаггүй. Ирсэн мэдээллийг нь бүгдийг нь бид өгөөд явуулсан. 2008 онд энэ улс 69 жагсаалттай зогсож байсан байна. Би тэгэхэд дөнгөж ТНБД болж байсан. 2009 онд ахиад тэр ирсэн. Хэдэн сарын дотор би бодлого боловсруулаад арга хэмжээ авдаг болоод хэд хэдэн арга хэмжээнүүд авсан.

-69 хүний нэрийн жагсаалтад та яагаад ялгавартай хандсан юм бэ? Ерөнхий сайдын ахлах зөвлөх Энх-Амгалан гэдэг хүнийг Амгалан-Энх гээд биччихсэн байсан шүү дээ. Зарим хүмүүсийг та өөрөө бас томилж явуулсан бишүү?

-Бид нар бичихгүй шүү дээ. Польшоос тэр бичиг нь ирээд манай Улсын мөрдөн байцаах газраас 2009 оны долоодугаар сарын 31-ний бичгийг үзээрэй. Бид цагдаагаас орж ирж байгаа бичгийн хүний нэрийг өөрчилж болохгүй. Ямар нэрс ирсэн тэр хэмжээнд нь л гаргаж ирсэн.

Баригдсан хүмүүсийг би бүгдийг нь хөөгөөд явуулсан, миний гарын үсэг бий. Дараа нь таван жилийн дараа хүрээд ирэхэд тэднийг бүгдийг нь буцаагаад авчихсан байсан. Би ахиад бүгдийг нь хөөгөөд явуулсан. Энэ 69 хүний хувьд дотор нь яваагүй хүмүүс бий. Энэ хүмүүс ямар ажлаар явж байсан гэдэг шалгалт явж байгаа. Польшийн цагдаагийн газраас ямар нэгэн бичиг ирээгүй байхад “Би мэдэж байна” гээд шийдвэр гаргах уу? Учир нь энэ 69 хүний дотор Европ ч явж үзээгүй хүний нэр байна, нас барчихсан хүн ч байна. Тиймээс би цагдаад л хандана биздээ. 2009 оноос хойш яагаад энэ бичиг ирэхээ больчихсон юм гэдгийг та нар бас нэг бодоод үзээрэй. Би 2012 онд энэ хулгайчидтай чинь тэмцээд, өөрөө хичнээн их дайруулсан, ямар их мөнгөний асуудал үүний ард явж байгаа вэ? Ингээд 2012 онд би ардаа тамхины наймаагүй яам үлдээсэн. Нэгэнт задарсан учир хэлэхэд ихэнх нь Гадаад харилцааны яамны хүмүүс биш, дийлэнх нь өндөр дээд албан тушаалтай байсан хүмүүс л байгаа шүү дээ. ГХЯ тусгай алба учир өөр дээр нь гал ирж байгаа хэдий ч чимээгүй л яваа. Тэр үед холбогдсон, тээвэрлэж явж байгаад баригдсан хүмүүсийг би бүгдийг нь явуулсан. Энэ 69 хүн дотор одоогийн Гадаад харилцааны яамны яг унаган ажилтан хүн байхгүй шүү дээ.

12 сард Мөнхбат гэдэг этгээд хар тамхи зөөсөн. Ний нуугүй хэлье. 12 сард энэ асуудал гарсны дараа буюу нэгдүгээр сард Европын оронд суудаг манай бүх элчин сайдыг шалгах хэрэгтэй байна гэдгийг бичгийг явуулсан. Өнөөдөр манай яамыг энэ бүх хэргийг дэмжээд зохион байгуулсан юм шиг юм яриад байх юм. Зохион байгуулсан хүн үүнийгээ нуух гэж оролдоно биздээ. Тэгэхэд өөр ямар нэгэн сайд Элчин сайдуудаа шалгуулах гэж Тагнуул руу бичиг явуулж байсан юм уу, үгүй юмуу. Гадаад харилцааны яамны ийм ажил хийнэ гэдэг аргаа барсан маш нарийн нууц ажиллагаа шүү дээ. Цаашдаа ийм юм хийж байгаа хүмүүсийг барьж л хашраана биздээ. Үнэн байдал ийм л байгаа шүү дээ. Тэр хулгайч чинь би биш.

Т.САНТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Баагий
Баагий
2019-10-13 22:32

Европын хууль энэ Цогтбаатарын ярьж байгаа шиг явахгүй ээ. Хэрэг хийсэн л бол бандан тас. Суд�##�ж байгаа биш ш�##�гаад дор нь шийдчих хэрэгтэй л дээ.. Дандаа хамаатнууд, танил т�##� пиздис энэ өмхийрсөн яаманд

харамсалтай
харамсалтай
2019-10-14 15:59

ДИПЛОМАТ хүн 70 кг хар тамхи зөөж байгаад баригдлаа. ЭНЭ онд болсон хэрэг. ГХЯахм их муу ажлаж байна. ХАНДИВ өгсөн хүнийг орлогч сайд болгодог тэнэг шийдвэрээсээ МАН татг�##�зах цаг болсон. ТА нарын баг муу ажиллаж байна

MatFuse
MatFuse
2020-01-18 09:42

Cialis Et Periode Refractaire Online Deltasone Cheap Xenical Orlistat 60mg [url=http://cialibuy.com]cialis cheapest online prices[/url] Ce

LesOrdiff
LesOrdiff
2020-02-01 15:58

Propecia Ataxia http://viacialisns.com/#561 - Buy Cialis Cialis Fabrique En Inde Buy Cialis Generic Zentel Tablets By Money Order

Холбоотой мэдээ

Back to top button