УЛС ТӨР

Ц.Анандбазар гишүүн онгоцны түлшний импортын монополио алдах гээд сандарч явна

Өчигдрийн /2022.12.01/ УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдааны үеэр "Газрын тосны бүтээгдэхүүний тухай хууль"-иар Ардчилсан намын бүлэг өнөөдөр өглөөг хүртэл завсарлага авсан юм.

Улмаар өнөөдөр өглөө эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороо руу шилжүүлэв.

Ардчилсан намынхны энэхүү завсарлага хүсэлт УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын найраа гэж харагдахаар. Тодруулбал, агаарын хөлгийн түлшний импортод дангаараа ноёлж ирсэн түүнийг энэ салбараас арчиж мэдэх заалт орж ирсэнтэй холбоотой.

Бүр тодруулбал,

"Газрын тосны бүтээгдэхүүний тухай хууль"-ийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт: “Монгол Улсад газрын тосны бүтээгдэхүүний 30-аас дээш хувийг дангаараа нийлүүлж байгаа гадаадын хуулийн этгээд дотоодын зах зээлд өөрийн хөрөнгө оруулалт бүхий хуулийн этгээд болон өөрийн харъяалал, хяналтад байдаг нэгжээрээ дамжуулан бүтээгдэхүүнээ борлуулахыг хориглоно” гэсэн заалт үйлчилж байгаа” гэсэн заалтыг

Одоо: “дамжуулан” гэсний дараа “агаарын хөлгийн түлшнээс бусад” гэж нэмсүгэй хэмээх өөрчлөлтийг оруулах гэж байгаа юм.

Энэхүү өөрчлөлт батлагдвал ОХУ-ын "Роснефть" компанитай манай төрийн өмчит "Эрчис ойл" хамтарсан компани байгуулж, агаарын хөлгийн түлш оруулж ирэх боломж нээгдэх юм байна.

Ингэснээр зах зээлийн үнээс харьцангуй хямд өртөгөөр буюу 300-500 ам.доллароор нийлүүлэх боломж бүрдэнэ гэж тооцоолж буй аж. Тонн тутмыг нь нэг сая төгрөгөөр бууруулахад тийзний үнэ 8-10 хувиар буурах боломж бүрдэх гэнэ.

Хэдэн жил энэ салбарт монополь явж ирсэн Ц.Анандбазарын орон зайд төрийн өмчит "Эрчис ойл" орж ирж, 60 орчим хувийг импортлодог болоод удаагүй байгаа билээ. Харин үлдсэн 40 хувийг "Содмонгол" ХХК импортолсоор буй. Уг нь сонирхол болоод хөрөнгөтэй нь оруулж ирэх эрх нээлттэй бизнесийн зарчимтай ч, Ц.Анандбазар гишүүн дангаараа ноёлж ирсэн.

Хувийн компанийн энэхүү монополь байдал онгоцны тийзний үнийг хэт өндөр байхад шууд нөлөөлдөг. Энэ нь цаашлаад аялал жуулчлалыг сааруулдаг гол шалтгаан болсоор ирсэн.

Одоо аялал жуулчлалаа хөгжүүлэх цогц бодлого, хууль ярьж байгаа энэ нөхцөлд хамгийн түрүүнд барьж авах ёстой зүйлсийн нэг нь яалт ч үгүй агаарын хөлгийн түлшний импортын асуудал юм.

Засгийн газар нь яг эл асуудлыг барьж авч хөндсөн нь Ц.Анандбазар гишүүний эмзэг цэгийг оножээ. Өнөөх нь сандрахдаа саарал ордон дотор холхиж хүний өөрийн нам гэж ялгахгүй УИХ-ын гишүүдийг найрч явна. Түүний найраанд хамгийн түрүүнд Ардчилсан намын бүлгийн гишүүд орсон гэлтэй нэг хоногийн завсарлага авч өгсөн ч төдийлөн амжилт олсонгүй. Эцсийн хэлэлцүүлэг рүү шилжчихэв. Эцсийн хэлэлцүүлэгээс орж иртэл Ц.Анандбазар гишүүн дахиад гүйх, гишүүдийг гуйлгачлах шаардлага үүсэх нь.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-12-02 13:20

Strategiin ACH holbogdoltoi importiin buteegdehuun niiluuldeg aj ahuin negj n huviin hevshliinh baij yagaad ch bolohgui um shig sanagddag shu.Tur avah yostoi..

Зочин
Зочин
2022-12-02 13:20

Роснефть Hytadaas ih hemjeenii himiin bodis tuuntei adiltgah busad turliin bodis avahaar sharguu huutsulduj bga surag chimee ih yavahiin bnlee....

Зочин
Зочин
2022-12-02 13:25

Төр төрийн хууль цааз гэж байдаг юм бол энэ даварсан хулгайчуудаа намын хамга�##��##�танд байлгадгаа болимоор юмаа ер нь энэ улс төрийн намуудыг татан буулгаж төрийн сонгуульд намаас биш иргэдээс нэр дэвшүүлж сонгодог байв�##� нам нэртэй бүлэг хулгайчууд цэгцэрэх боломжтой нам гэж бүлэглэл байгаа цагт улс төржсөн мафын бүлэглэл байсаар байна

Зочин
Зочин
2022-12-02 13:25

Одоо Оюунэрдэнийг барьж идэх нь дээ.луйварчин хулгайчууд нь.хэн нь хэн бэ гэдгийг ард түмэн ойлгосон гэдгийг ухаарахгүй юм даа

Зочин
Зочин
2022-12-02 13:26

Сайхан ярьж хуурамчаар инээдэг ганган хулгайчууд тодроод иржээ энэнээс өмнө ч бас л ...

Зочин
Зочин
2022-12-02 16:02

Шоронд ороогүй юм уу

Maanag yumnuud ih bainaa
Maanag yumnuud ih bainaa
2022-12-03 09:02

Ene zavaan amitan hunii nuur harah argagui bolchihood bgad l baiga yum u.

Холбоотой мэдээ

Back to top button