УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Харри ба Меганы хайрын түүхийг өгүүлэх баримтат киноны трэйлер цацагдлаа

"Харри ба Меган" баримтат киноны албан ёсны трэйлерийг цацлаа. Тус бүтээл нь Нэтфликсийн платформоор олон нийтэд хүрэх юм.

Сассексийн гүн Харри ба гүнгийн авхай Меган нарын хайр дурлал, амьдралын талаарх үйл явдлыг олон хүн сонирхдог тул уг бүтээлийг үзэхийг хүссэн иргэдийн хүлээлт өндөр байгаа ажээ.

Нэтфликсийн зүгээс энэхүү бүтээлийг өмнө нь байгаагүй дэлгэрэнгүй, баримтат цуврал хэмээн тодорхойлоод буй. Тус бүтээл нь нийт зургаан ангитай ажээ. Цувралд тэдний анх үерхэж эхэлсэн өдөр болон хэргэм зэрэг, үүргээсээ буцахад хүргэсэн шалтгаан гэх мэтийг харуулсан байна.

Энэхүү бүтээл хэзээ олны хүртээл болох нь одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд Нэтфликсийн зүгээс "тун удахгүй" хэмээн мэдээлээд буй.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ZOCHIN
ZOCHIN
2022-12-02 19:20

ENE HOER ZUGEER AJIHAD IH IJILDUU TURHTEI CH ,,GARAL UUSLEESEE BOLOOD HEZEE CH TAAR CH TOHIROHGUI N OILGOMJTOISHDEE... ALIVAA YM YRIDAG CH ... UNENDEE BOL YG TER N HOL ZURUUTEISHUU.... HECHUUSHUU .....TAVILAN...

Зочин
Зочин
2022-12-03 12:20

Xiisen ajil baixgui zorison zorilgo aixgui denduu tsarai muutai archaagui iim xumuusiin xuviin amidral xend sonin baidag yum bol doo

Холбоотой мэдээ

Back to top button