УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ

Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Чуулганаар Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Өнөөдрийн чуулганы хуралдааны ирц 52.6 хувьтай буюу нийт 40 гишүүн оролцож байгаа юм.

Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг явуулж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.

Энэхүү хууль батлагдсанаар агаарын тээврийн үнэ тариф, шатахуун нефтийн үнэ хямдарна гэх хүлээлттэй байгаа ажээ.

Үргэлжлүүлэн Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийг хэлэлцэж байна.

Зөвшөөрлийн тухай хуульд заасан 108 тусгай, долоон энгийн зөвшөөрөлтэй холбоотой стандартыг тусгайлан баталж, зөвшөөрөл эзэмшигч түүнийг заавал дагаж мөрдөх талаар хуульд оруулсан. Мөн зөвшөөрөл олгох, сунгахтай холбоотой улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан төлсөн байхыг шаардаж, зөвшөөрөл олгоогүй бол хураажийг буцаан олгодоггүй зэрэг байдлыг өөрчилж, зохицуулахыг хуульд тусгасан байна.

Энэхүү хуулийг анх 2019 онд өргөн барьж байжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button