УЛС ТӨРУлс төрийн мэдээ

С.Ганбаатар: Сонсгол хийсэн төдий хууль баталвал МАН хол явахгүй. Зул бөхөхийн өмнө бадамладаг юм

Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Өнөөдрийн чуулганы хуралдааны ирц 53.9 хувьтай буюу нийт 41 гишүүн оролцож байгаа юм.

Чуулганаар гишүүн С.Ганбаатар Зөвшөөрлийн тухай хуулийн талаар "Тоо гүйцээх гэж буй мэт чанаргүй, гурилдсан асуудал их байна. Хэмжил зүйн тухай хуульд 89 өөрчлөлт орж байгаа. Та нарын нэг нь ч уншаагүй байх. УИХ-ын даргад 2022 оны арваннэгдүгээр сарын 21-нд өргөн барьсан. Надад хоёр өдрийн өмнө хуулийн төсөл нь ирлээ. Би хоёр хоногт 63 хувийг нь уншлаа. Энэ бол "гурилдалт". Ард түмний үзэл бодол тусгагдсан уу. Энэ бол бүтэн ном. Үг бүрд нь хүмүүсийн амьдрал, зовлон зүдгүүр, гол нь авлига байгаа" гэв.

Үргэлжлүүлэн тэрбээр "Зөвшөөрлийн тухай хууль авлигыг өөгшүүлдэг. Сонсгол хийсэн, ажлын хэсэг байгуулсан төдий хууль баталж, МАН хол явахгүй. Зул бөхөхийн өмнө бадамладаг. Юманд бодитой, сэтгэлээсээ хандмаар байна. Хуулиар хориглосон болон зөвшөөрөл олгож эрхэлснээс бусад төрлийн үйл ажиллагааг иргэн аж ахуйн нэгж эрхэлж болно хэмээн заажээ. Одоо 14 чиглэлээр 249 тусгай зөвшөөрөл, 12 чиглэлээр 114 энгийн зөвшөөрөл байх ёстой. Гэтэл 1600 болж бизнес нь өргөжиж тэлсэн байна. Ард иргэдийн нус нулимсыг гартал нь зовоож, авлига авдаг тогтолцоо бий болсон. Энэ зүйлийг эргэж харах хэрэгтэй байна" гэлээ.

С.Ганбаатарын байр суурьд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын Хууль эрх зүйн газрын дарга Н.Мягмар хариулсан юм.

Н.Мягмар: Зөвшөөрлийн тухай хуулийг хэтрүүлэн хэрэглэж, практик дээр ашигласан нийт 1400 тусгай зөвшөөрөл байгааг Худалдаа аж, үйлдвэрийн танхимын судалгаагаар тооцоолсон. Үүнийг Зөвшөөрлийн тухай хууль батлах хүрээнд 360 гаруй болгож цөөрүүлсэн юм. Үүний хүрээнд бусад хуулиудыг энэ хуульд нийцүүлж оруулж ирэхийг УИХ-аас Засгийн газарт даалгасны дагуу 89 өөрчлөлт оруулж байгаа.

УИХ-ын чуулган үргэлжилж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button