УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Г.Занданшатар: С.Ганбаатар аа, хуулийн төслийнхөө эхний хуудсыг унш

УИХ-ын чуулганаар Зөвшөөрлийн тухай хуулийг хэлэлцэв. Энэ үеэр С.Ганбаатар хуультай холбоотой байр сууриа илэрхийлж, асуулт асуусан юм. Үүний дараа УИХ-ын дарга Г.Занданшатар түүнд хандаж сануулга хэлсэн билээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар "С.Ганбаатар гишүүнд сануулга хэлье. Өнгөрсөн сарын долоон удаагийн чуулганы тавыг нь тасалсан байна. Гэнэт орж ирээд цочсон юм шиг юу хэлэлцээд байна вэ хэмээн гайхах хэрэггүй. Зөвшөөрлийн тухай хуульд нийцүүлж стандартчилал, хуулийн хийдэл, давхцал, зөрчлийг арилгах зорилгоор энэ хуулиудыг оруулж байгаа. Нэгдүгээр сарын 1-нээс Зөвшөөрлийн тухай хуулийг хэлэлцэх ёстой. Зөвшөөрлийн тухай хууль таны хэлсэн шиг авлига, хээл хахуулийг буулгах зорилгоор аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг хэд дахин бууруулж, хөнгөлж, чөлөөлж байгаа. Маш сайн хууль. Хуулиа ойлгоогүй байна. Ядаж эхний хуулийг унших хэрэгтэй" гэв.

Мөн тэрбээр "Хууль тус бүрийн үзэл баримтлалыг хэлэлцэхгүйгээр нэгтгэж хэлэлцэж болно гэх заалт бий. Тиймээс хууль тогтоох ажилдаа хариуцлагатай хандахыг танаас хүсэж байна. Хэдэн зөвшөөрлийг хэд болгож хөнгөлсөн талаар дэлгэрэнгүй мэдээллийг Н.Мягмар дарга өг. Ажлаа мэддэг л юм бол дорвитой, зөв хариул" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-12-02 14:28

Энэ их хур�##� гишүүдийн жинхэнэ нүүр царай. Ийм л хулгайч луйварчид Монголын төрийг авч яваа нь харамс�##�тай. Бүгдийг нь

Холбоотой мэдээ

Back to top button