Нийгэм мэдээ

"Тусгаар тогтнол" олимпиадад гаднын хоёр улсын 18 сурагч иржээ

"Тусгаар тогтнол" олон улсын математикийн IV уралдааны нээлт өнөөдөр боллоо. Тус уралдааныг үндэсний болон олон улсын гэх хоёр үе шаттайгаар зохион байгуулж байгаа ажээ.

Математикийн уралдааны үндэсний ангилалд 13 аймаг, зургаан дүүргээс нийт 2306 хүүхэд оролцох юм байна. Нийт 260 сурагчид алт, мөнгө, хүрэл медаль болон тусгай байрын шагналыг гардуулжээ.

May be an image of 12 people, people standing and indoor

Тус олимпиадад 103 хүүхэд эх орноо төлөөлөн өрсөлдөхөөс гадна ОХУ-ын Эрхүүгийн их сургуулийн дэргэдэх математикийн лицей сургуулиас 10 сурагч, Казахстан улсын Ерөнхийлөгчийн ивээл дэх математикийн сургуулиас найман сурагч оролцохоор ирсэн аж.

Цар тахлын хөл хориог улс орнууд цуцалсан тул энэ жил цахимаар зохион байгуулаагүй ажээ.

May be an image of 9 people and people standing

Япон улс оролцохоо мэдэгдэж байсан хэдий ч тус улсын хөл хорионы улмаас оролцох боломжгүй болсон байна. Мөн Ираны баг тодорхойгүй шалтгааны улмаас ирээгүй ажээ.

Олон улсын энэхүү олимпиад нь амралтын өдрүүдэд болж, даваа гарагт дүнгээ танилцуулна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button