Нийгэм мэдээУРЛАГ

Морин хуурын чуулга "NHK Hall"-д тоглолтоо хийжээ

Монгол Улсын Филармонийн морин хуурын чуулга Япон улсын Токио хотын NHK телевизийн Их танхимд арваннэгдүгээр сарын 30-нд тоглолтоо хийжээ. Монгол-Япон улс хоорондын дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хаалтыг уг тоглолтоор хийсэн байна.

Япон улсад албан ёсны айлчлал хйиж буй Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гэргий болон Япон улсын Цог жавхлант эзэн хаан Нарүхито, Эрхэм дээд хатан Масако нарын хамт үзэж сонирхжээ.

Манай улс "NHK Hall"-д тоглолт хийх захиалгыг таван жилийн өмнөөс өгч, 2021 оны арваннэгдүгээр сард баталгаажуулсан байна. Морин хуурын чуулга бүрэн бүрэлдэхүүнээрээ Япон улсын 13 хотод тоглолтоо хийгээд, арванхоёрдугаар сарын сүүлээр эх орондоо ирэх ажээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button