Top StoriesСурвалжилга, Нийтлэл

Сурвалжилга: "Дахин боловсруулсан хогоор хийсэн гацуурыг шүүмжилж, хүүхдүүдийн урмыг хугаллаа"

Төв талбай хүүхэд, залуусын хөлд дарагджээ. Сонирхолтой хэлбэрээр зассан гацуурнууд, цагаан баавгай, өвлийн өвгөн, мөнгөн чимэглэлтэй цаа буга, гэрэлт гудамж гээд шинэ жилийн уур амьсгал аль хэдийнэ бүрдэж.

Дөрвөн жаал модтой чихэр хүлхэж, гацуурууудыг ихэд сонирхон “Ах аа, энэ гацуурнуудыг юугаар хийсэн юм бол. Хичээл дээр заадаг улаан номд орсон болон ховор амьтны зургуудыг өлгөсөн байна. Тийм ээ?" хэмээн асууж байна.

“Тийм ээ. Дахин боловсруулсан хог хаягдлаар хийсэн гацуур гэсэн. Энэ цагаан баавгайг ч гэсэн тийм төрлийн материалаар хийсэн. Байгаль орчноо хайрлах, хог хаягдлаа дахин боловсруулах талаарх ойлголтыг өгнө гэсэн шүү. Чи байгаль дэлхийдээ хайртай юу” гэж асуухтай зэрэгцээд “Тэгвэл энэ жил аав ээждээ хэлээд байгаль орчинд ээлтэй гацуур засуулна. Манайд зөндөө олон ундааны сав байгаа. Түүгээрээ гацуур хийж болох юм байна даа” хэмээн ярилаа.

Харин тэдний хүлхэж яваа модон чихрийн хувьд "Грийн фестиваль"-ийн хамт олноос өвлийн  өвгөнтэй хамт зургаа татуулсан учраас өгсөн гэнэ. Цаашдаа ч өвлийн өвгөнтэй зургаа татуулсан хүүхдүүдэд модтой чихэр өгөх юм байна.

Мөн хүүхдүүдийн хамгийн их хүлээж байгаа нэг зүйл нь коток бөгөөд, “Дулаахан хувцаслаж ирээд ханатлаа гулгана” хэмээн ярьж байлаа. 

Төв талбай дээр зассан уг гацуурнуудыг харсан зарим иргэд “Улсын төсвөөс мөнгө гаргуулж хачин юм хийлээ” хэмээн шүүмжлээд байгаа. Харин “Оргил медиа менежмент” компаниас БОАЖЯ, НЗДТГ-ын дэмжлэгтэйгээр “Хайрлахуй” уриан дор “Green fest” дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг анхны өвлийн 30 хоногийн фестиваль зохион байгуулж байгаа нь энэ юм байна.

 А.Оюунчимэг: Гацууруудыг засахад төсвөөс нэг ч төгрөг гаргаагүй. Дахин боловсруулсан хог хаягдлаар хийсэн

Энэ талаар “Оргил медиа менежмент” ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Отгонжаргал ийнхүү ярив.

Тэрбээр “Хүмүүс зарим нь буруугаар ойлгоод байх шиг байна. Энэхүү гацууруудыг улсын төсвөөс мөнгө гаргаж хийгээгүй. Харин ОУ-ын байгууллагууд болох НҮБ, НҮБ-ын хүүхдийн сан, Мөнгөн цой, WWF, ZSL зэрэг 16 байгууллага хамтран хийсэн. Зарим гацууруудыг хүүхдүүд хаягдал материал ашиглан өөрсдийн гараар хийж чимэглэсэн.

Гэтэл зарим нь хүүхдийн энэхүү бүтээлүүдийг харааж, зүхэж байгаа нь тун зохимжгүй байгаа талаар хэлмээр байна” гэдгийг онцолж байлаа. Эдгээр гацууруудыг байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах үүднээс  барилгын хог хаягдал, ундааны сав, цаасны хог хаягдал зэргээр урласан юм байна. Мөн цагаан баавгайг ч гэсэн хаягдал материал ашиглан зүйж хийсэн гэлээ. 

Төв талбайн эл тохижилтод 50 гаруй уран бүтээлч ажиллаж байна. 

Уран барималч Э.Энхбаатар: Бидний хийсэн эдгээр уран бүтээлийг битгий л эвдэлж гэмтээгээрэй

Бид тэдгээр уран бүтээлчдийн төлөөлөл уран барималч Э.Энхбаатар “Шинэ жилийн ойн баярын хүрээнд аж ахуй нэгж, хүүхдүүдийн сэтгэл шингээн урласан гацуур модыг цахим орчинд иргэд элдвээр хэлж байна. Энэ нь тун зохисгүй үйлдэл бөгөөд сэтгэл зүрх, цагаа заваа зориулан хийсэн балчир үрсийн урмыг хугалахад хүрээд буй. Хаягдал материалуудыг ашиглан бүтээл болгож чадсанд харин ч баярлах хэрэгтэй. Нөгөөтээгүүр бидний хийсэн эдгээр уран бүтээлийг ч гэсэн битгий эвдэж сүйтгээсэй. Коронавирустэй холбоотойгоор хоёр жил шинэ жилийн уур амьсгал унтаа байлаа. Эцсийн эцэст хүн бүхэн л шинэ жилийг сэтгэл догдлон хүлээдэг шүү дээ” гэв.

Энд хуучин номоо хандивлана.

Нэмж сонордуулахад тус арга хэмжээний хүрээнд талбайд сайн дурын гурван хэсэг ажиллаж байна:

  • “Дулаахан өвөл” гээд хэрэглэдэггүй зүйлсээ хэрэгтэй нэгэнд бэлэглэх хайрцаг ажиллаж байна. Энд цугласан зүйлсийг тараах үйл ажиллагаа зохион байгуулна. Мөн эндээс ирээд хэрэгтэй зүйлсээ авах боломжтой.
  • “Шидэт өвөл” номын байшин ажиллаж байна. Энд хуучин номоо хандивлах хэсэг. Эндээс дуртай номоо ирж авах боломжтой.
  • “Ногоон хүсэл” хүүхдүүдийн хүслийн хайрцаг, зураг авхуулах хэсэг байна. Энд хүслээ бичсэн хүүхдүүдийн биелэх боломжтойг нь зохион байгуулагчдын зүгээс биелүүлнэ.

Мөн арванхоёрдугаар сарын 30-ыг хүртэл орой бүр 19-20 цагийн хооронд арга хэмжээ зохион байгуулна. Орой бүр флашмоб бүжиг зааж, урлагийн тоглолт үзүүлэх бөгөөд халуун уураар үзэгчдийг дулаацуулах аж. 

Ямартай ч шүүмжлэл дагуулаад буй зарим гацуур нь хүүхдүүдийн хийсэн бүтээл бөгөөд улсын төсвөөс нэг ч төгрөг гаргаагүй гэдгийг онцлууштай юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Умаахан

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. Нийгэм, эрэн сурвалжлах, спортын сэдвээс гадна утга зохиолын шүүмж, шүлэг бичдэг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
22 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
zochinzochin
zochinzochin
2022-12-03 09:29

bolj l bna sh dee huuhduud hurtel iim goyo yum setgej chadaj bna shuu dee demjij bna

Зочин
Зочин
2022-12-03 10:56

Сэтгэл шингэээж хийсэн хүмүүсийн бүтээл шүү битгий бүдүүлэг зан гаргаарай

Зочин
Зочин
2022-12-03 10:56

Setgej l bn shdeee

Зочин
Зочин
2022-12-03 10:57

Хүүхдүүдийг баярлуулах гэсэн хүмүүсийн сэтгэлийг битгий нураагаарай

Иргэн
Иргэн
2022-12-03 12:33

Зөв л санаачлага бна. Гэхдээ хэлж ярихдаа оновчтой үг хэрэглэж байхгүй бол хүмүүс бас буруу ойлгож болох юм жишээ нь: хог хаягд## гэж яриад байхаар хог юм бн гэж ойлгож болох юм :хог хаягд##: гэхгүй :хаягд## матери##аар: гэвэл бүгдэд ойлглмжтой баймаар юм уу даа

Зочин
Зочин
2022-12-03 12:37

Хүүхдүүд мэргэжлийн хүн биш учраас муухай зүйл хийх нь ойлгомжтой. Тэрийг нь төв т##байд тавьж болохгүй. Чанар өнгө гэж нэг юм байна. Хүүхдүүд хийсэн юмаа байрныхаа гадаа тавихад болно. Хог хаягд## дахин ашиглах нь сайн ч дахин ашиглахаар аав## царай муутай бүтээл гарах ##батай гээд манайхан ойлгочихсон байна. Чанар гоо сайхан чух##.

зочин
зочин
2022-12-03 13:41

Хогоор бүтээл хийгээд хйиморь нь доройтчихдог гэх сонин сэтгэдэг ард түмэн, т##бай нь хогоор дүүрэх ч яахав, арынх нь ордонд сууж байгаа хүн хогнуудаа яах гээв,

Зочин
Зочин
2022-12-03 15:06

Хотын дарга гэж нэг царай ##дсан юм, хэдэн үеийн гуйлгачин, энэ цагт луйвар дээрмээр баяжсан амьтан хүүхдүүдэд хаягдлаар боловсруулсан юмаар гачуур засч өгөөл байхдаа яахав дээ !

zochin
zochin
2022-12-03 16:31

Тэнэг Монголчуудыг нэг ийм л юмхнаар хуурдаг юмдаа

бооуо
бооуо
2022-12-03 18:10

Больж үз хүүхэд хмйлээ гээд тийм муухай т##бай дээр тавьж тэнэгтэх ямар хэрэг бнаа юм хиймээр байв## дулааны улир##даа л хийж танилцуулна биздээ баяр болж бөйхад хэл чимээгүй хачин юм т##бай дээр тавьчихаар хэн дуртай байх юм анхнаасаа хэлж байж тавьсан бол өөршд авж хая

Зочин
Зочин
2022-12-03 18:50

Юуг нь шүүмжлээд байгаа улны давлиун х##амжийнхан бэ.

иргэн
иргэн
2022-12-03 20:42

Хүүхдүүд сэтгэж байхад Засаг ##дагд##тай Төсөв батлаад ,бөөн хулгай !!!!!!!??????Ичээч.!!!!!

Зочин
Зочин
2022-12-03 21:21

Төсвөөс мөнгө гараагүй учраас та нар ийм хогийн юм үз гэж биднийг хэлж бна даа ????

Ахмад
Ахмад
2022-12-03 22:16

Тийм хүүхдийн бүтээл юм бол тайлбарлахдаа ХОГ - аятай уур амьсг## битгий оруулаачээ ! ! !

Gankhulug.E.
Gankhulug.E.
2022-12-04 05:41

Bolj l baina.mundag setgejee.bayar hurgie

Зочин
Зочин
2022-12-04 18:43

Гуймтгай мөртлөө голомтгой дээрээ, муугаа мэдэхгүй их зантай. Хамгийн л##ар нь боломж л гарв## шүүмжлэнэ,муулна. Үгүй бол өөрсдөө хийцгээ.

Иргэн
Иргэн
2022-12-05 08:31

Сэтгэл шингэсэн зөв сайхан зүйлийг санаачилсан хийсэн бүгдэд баярл##аа. Энэ арга хэмжээг зөв т##аас нь сурт##чилж ард иргэдэд мэдээлэл өгөх нь зүйтэй шүү.

Bayanaa
Bayanaa
2022-12-05 13:01

Zuv sanaa, mash ih hudulmur orson bna shuu dee yugii ny shuumjildeg bna aa, gar ny hudulduggui am ny tsuurdag yumnuud l yarij bgaa duu, uran buteelchded ny AMJILT husye

Зочин
Зочин
2022-12-05 13:03

Эхлээд хүүхдүүд хийсэн гэж тайлбарлах байж дээ. Хүүхдүүд хийсэн ч том хүмүүс багш нар удирдсан байгаа. Аливаа юманд эститик дизайн байх ёстой. Тэр т##аас нь хүмүүс шүүмжилсэн байх

сонгогч
сонгогч
2022-12-06 13:21

Төв т##бай дээрээ жилд ганц баярладаг шинж жилийн модыг төв т##бай дээр хаягдлаар засаад байхдаа яадаг юм_ Хаягдлаар хийж ард түмнийг доромжлоод байна. Шинэ жилийн мод уулнаас авчирахаа ##ь эрт болисон, хиймэл гацуур л айл болгон засч байна

Бямбаа
Бямбаа
2022-12-07 11:02

Харин ч эко ёолк гоё болжээ хүүхдүүддээ эерэг зөв тайлбарлахийн оронд дэмий юм ч##ёигнаад б##ай юмнууд

Зочин
Зочин
2022-12-07 16:04

Юу ч хийдэггүй,хийх чадваргүй хүмүүс шүүмжилж чаддаг гэдгийг бүү март

Холбоотой мэдээ

Back to top button