Түгжрэлд нөлөөлөх үү: Нийслэлийн гурван хүн тутмын хоёр нь машинтай байна

Улаанбаатар хотын 20-оос дээш насны гурван хүн тутмын нэг нь хоёр нь машинтай гэвэл та итгэх үү. Тэгвэл Үндэсний статистикийн хорооноос сонирхолтой тоон мэдээллийг гаргажээ.
Нийслэл хотод амьдран суудаг хүн ам сүүлийн 10 жилийн хугацаанд 0.3 саяар нэмэгдэж, 1.5 сая гаруй болж өсжээ. Харин бүртгэлтэй тээврийн хэрэгслийн тоо сүүлийн 10 жилийн хугацаанд 662.6 мянга болж нэмэгдсэн байх жишээтэй. Хүн амын тоо харьцангуй багаар нэмэгдсэн хэдий ч тээврийн хэрэгслийн тоо хоёр дахин нэмэгдсэн үзүүлэлттэй гарсан байна.
Тэгвэл нийслэл хотод амьдарч буй 1.5 сая иргэний 939.1 мянган иргэн буюу 61 хувийг 20-оос дээш насныхан эзэлж байгаа ажээ. Ингээд тооцоолоод үзвэл 20-оос дээш насны гурван иргэн тутмын хоёр нь автомашинтай гэсэн үг юм.
Хэрэв дээрх тоон мэдээллийг харвал гурван иргэн тутмын нэг нь нийтийн унаагаар үйлчлүүлэх, дугуй, мопед унах эсвэл явганаар хөдөлгөөнд оролцдог гэсэн үг.
10 жилийн хугацаанд автомашины тоо хоёр дахин нэмэгдсэн нь түгжрэлд нөлөөлсөн үү
Энэ оны аравдугаар сарын байдлаар гэхэд 1.18 сая иргэн нийгмийн даатгалын шимтгэл төлдөг гэх тоон мэдээлэл бий. Хэдийгээр механик аргаар боловч нийгмийн даатгал төлдөг нэг иргэнд 1.7 машин ногдож буй бөгөөд товчхондоо нэг хүн хоёр машинтай байх боломжтой хэмээн үзэж болно.
Тэгэхээр автомашины тоо түгжрэлд нөлөө үзүүлж байна уу гэвэл тийм. Хэдийгээр хүний анхдагч хэрэгцээ боловч түгжрэлд нөлөөлж буйг бид үгүйсгэх боломжгүй юм.
Нэмээд хэлэхэд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын гэрээс сургууль хүртэлх зай түгжрэлд нөлөө үзүүлэх боломжтой. Машинтай хэрхэн холбогдох вэ гэвэл хүүхдийн сургууль гэрээс хэр хол байна тэр хэрээр хүүхдээ машинаар зөөх эцэг эхчүүд түгжрэл үүсгэдэг гэсэн үг юм.

Яагаад сургуулийн зай гэрээс хол байх тусам түгжрэлд нөлөө үзүүлж буй талаарх таамаглалыг хүргэе.
Хэрэв санаж уншигч та санаж байгаа бол өнгөрсөн сарын буюу арваннэгдүгээр сарын 28-ны даваа гарагт замын түгжрэл харьцангуй бага байсныг санаж байгаа болов уу. Гэвч бодит байдалд даваа гарагт замын түгжрэл бага байх үндэслэл байхгүй юм. Хотын даргаар Э.Бат-Үүл ажиллаж байх үедээ буюу одоогоос 10 жилийн өмнө нийслэл хотод дугаарын хязгаарлалтыг хэрэгжүүлж эхэлж байсан билээ. Тэгвэл дугаарын хязгаарлалтын улмаас хэд дэх өдөр хэр их машин замын хөдөлгөөнд оролцдог болохыг тайлбарлая. Улаанбаатар хотод бүртгэлтэй нийт автомашины
- 82.6 хувь нь даваа
- 80.4 хувь нь мягмар
- 79.4 хувь нь лхагва
- 78.8 хувь нь пүрэв болон баасан гарагт замын хөдөлгөөнд оролцдог байна.
Дээрх мэдээллээс харвал хамгийн ихээр түгжрэлтэй байх ётой даваа гарагт замын хөдөлгөөнд оролцоход харьцангуй хялбар байсан шалтгаан нь сургууль амарсантай холбоотойг ажиглах боломжтой юм.
Түүгээр ч зогсохгүй Улаанбаатар хотод сурч байгаа хүүхдийн гэр, сургуулийн хоорон дахь дундаж зай 2.7 км гарсан байна. Улаанбаатар хотын төв цэг буюу Сүхбаатарын талбайгаас 4000 метр ба түүнээс дээш радиуст 264 сургуулийн 259.8 мянган хүүхэд суралцаж байгаа гэх мэдээлэл бий.
Үндэсний статистикийн хорооны мэдээллийн санд Улаанбаатар хотод 284 сургууль байгааг тэмдэглэжээ. Тэгэхээр нийт сургуулийн 92 хувь нь Сүхбаатарын талбайгаас 4000 метр радиуст байгаа гэсэн үг. Шууд ажилдаа явахгүйгээр хүүхдээ сургуульд нь хүргэж өгдөг хэмээн үзвэл машинтай хүмүүс хүүхдээ сургуульд нь хүргэхдээ түгжрэл үүсгэж буй нь дээрх тоонуудаас тодохой боллоо.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ail bur 1-2zarim ni hunii toogoor mashintai bhaa ajliin udur l gehed bairnii gadaa bituu mashin bdag
Хөдөөний хүмүүс улаанбаатарын дугаартай машин их унадаг хөдөө уб дугаартай машин их байдаг машины тоо их болж харагдаж байна үнэндээ арай бага байгаа
Тийм хөдөө битүү УБ дугаартай машин байдаг. Заав## УБ дугаар зүүх нэг ашигтай т## байдаг бололтой.
Нэг ангийн хүүхэд бүр машинаараа суруульдаа ирж очиж байна гэж бод доо ! Оюутнууд биш сурагч, цэцэрлэгийнхэн түгжээ үүсгэж байна.
Машин яагаад олширов гээд бод! Ихэнх нь зээл,лизингээр авсан машинууд байгаа. Автомашин зээл,лизингээр өгөхөө боливол цаашдаа ихсэх нь арай бага болно. Их дээд сургуулиудаа хотоос гаргана гэдэг яриагаа ажил болговол түгжрэл буурна. бас эцэг эхчүүд сургууль шилж тойргийн бус сургуульд хүүхдээ өгдгийг болиулах хэрэгтэй. Сургуулийн тоог олон болгох,ялангуяа гэр хороолол,хотын зах газруудад суд##гаатайгаар байгуулах хэрэгтэй байна.
Авто замын татвараа нэмээд, хог саранпайнуудаа оруулж ирэхээ больчих!
Prius явдаг тусгай замтай бол түгжрэл байхгүй
Үнэндээ Улаанбаатар хотод 400000 машин л хөдөлгөөнд оролцдог үлдсэн 250000 машин нь хотын дугаартай аймаг сумдад байдаг машин