Катар 2022СПОРТ

Анх удаа Азийн гурван баг хасагдах шатанд шалгарлаа

ДАШТ-ий хэсгийн шат өнгөрсөн шөнө “G”, “H” хэсгийн тоглолтоор өндөрлөж, хасагдах шатанд тоглох багуудын нэрс бүрэн тодорлоо. Манай Монголын спорт сонирхогчдын анхаарлыг ихээр татаж байсан “H” хэсгийн сүүлийн тоглолтод Азийн төлөөлөл БНСУ Португалыг  2:1-ээр хожиж, хэсгээсээ хоёрдугаар байраар шүалгарлаа. “Улаан арслангууд” энэ ДАШТ-д Ази тивээс хасагдах шатанд шалгарсан гурав дахь баг болж /Нөгөө хоёр нь Австрали, Япон/, Шар тивийнхээ хөлбөмбөгийн шинэ түүхийг бичилцсэн.

Тоглолтын 90+1 минутад Сон Хын Миний дамжуулалтаар Хван Хи Чан хожлын гоолыг оруулсан юм.

Хван Хи Чан

Нөгөө талд Уругвай Ганыг 2:0-ээр хожсон ч цөөн гоол оруулсныхаа харгайгаар хасагдав.

“G” хэсэгт Камерун Бразилийг хожсон ч хасагдсан бол Швейцарь Сербийг буулгаж, сүүлийн таван ДАШТ-ийнхээ дөрөвт нь хэсгээс шалгарсан амжилт үзүүлэв. Бразил 1994 оноос хойш анх удаа хэсгийн бүх гурван тоглолтдоо хожиж чадсангүй. Ер нь "Катар 2022"-ын хэсгийн шатанд бүтэн есөн оноо авсан нэг ч баг гараагүй нь хөлбөмбөг олон улсад жигд хөгжиж байгааг харуулж байна.      

“Катар 2022”

G” хэсэг

Серб – Швейцарь – 2:3 (2:2)

«974» цэнгэлдэх

Гоол: 0:1 – Шакири (20), 1:1 – Митрович (26), 2:1 – Влахович (35), 2:2 – Эмболо (44), 2:3 – Фройлер (48).

Камерун – Бразил – 1:0 (0:0)

«Лусаил» цэнгэлдэх

Гоол: 1:0 – Абубакар (90+2).

H” хэсэг

БНСУ – Португал – 2:1 (1:1)

 «Эдьюкейшн Сити» цэнгэлдэх

Гоол: 0:1 – Рикарду Орта (5), 1:1 – Ким Ен Гвон (27), 2:1 – Хван Хи Чхан (90+1).

Гана – Уругвай – 0:2 (0:2)

«Аль-Жануб» цэнгэлдэх

Гоол: 0:1 – де Арраскаэта (26), 0:2 – де Арраскаэта (32).

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
12 сар 3, 2022 12:11

Solongoschuud mundag daichin baxarxmaar xumuus yumaa Kino drama k- pop urlagaar delxii deer olon xumuusiig bishruulj baina odoo sportoor delxii dayar gaixshruulj baina daa

001
001
12 сар 3, 2022 15:03

Уран гоёмсог тоглолтуудыг пижигнэсэн, зуур�##�дсан өлсгөлөн тулаан шиг болгочихлоо. Үзэхээс ч дургүй хүрч байна.

Зочин
Зочин
12 сар 3, 2022 21:49

Манай Соонууд мандтугааййй

МОНГОЛ
МОНГОЛ
12 сар 3, 2022 21:54

ДОРНО ДАХИНЫ ГҮН УХААН ХҮЧТЭЙ. БИДНИЙ ЦАГ ҮЕ ИРЖ БАЙГААД БАЯРТАЙ БАЙНА. АМЖИЛТ

Уншигч
Уншигч
12 сар 4, 2022 15:29

БАЯР ХҮРГЭE. МАШ МУНДАГ БАЙСАН.

Холбоотой мэдээ

Back to top button